Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Захиалгат зар
Оруулсан admin Огноо Mai 28 2015 11:14:27
ХБНГУ-ын Берлин хотын ойр орчим ажиллаж, сурч амьдарч буй шагайн харваачид, сонирхогчидын анхааралд

Европ даxь Монголчууд холбоо харилцаа, эв нэгдэл улам өргөжин дэлгэрч буйн нэг тод жишээ нь Монгол үндэсний Шагайн тойрмууд өргөн дэлгэр зохиогдож, үүнд Чех, Бельги, Франц, Швед, Англи, Герман улсуудаас шагайчид “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой, монос цэцэглэх цагаас эхлэн шагайн тойромуудаа зарлан нааддаг уламжлал хэдийн тогтжээ.

Иймд Берлин хотын ойр орчимын шагайчид, сонирхогчидоо 2015 оны 6 сарын 20 ны өлзий тэгш сайн өдөр Морин цагт уулзалдан сум тавьж, цаашдаа баг бүрдүүлэх, тогтмол хичээллэх, сурах эх тавих санал хүргэж байна.

Сонирхосон хүмүүс ажлын бус цагаар 0176 292 492 36 утас эсхүл tuvshin111@yahoo.com хаягаар холбоо барина уу?

Жич: Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай. / Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном /

Дэлгэрэнгүй