Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Euro 2015, Гарбөмбөг
Оруулсан admin Огноо Mai 22 2015 14:13:24

Eвропын монголчууд гар бөмбөгийн аваргаа 3 дахь удаагаа тодрууллаа.





Eвропын холбооны улсуудад ажиллаж амьдардаг монголчуудын дунд 2013 оноос зохиогдож эхэлсэн гар бөмбөгийн аварга шалгаруулаx 3 дахь удаагаа тэмцээн ЧЕХ улсын Hradec Králové хотноо 2015 оны 5 сарын 15 наас 17-ны өдрүүдэд амжилттай явагдаж улс улсаас ирсэн гар бөмбөгийн спортоор холбогдон нөхөрлөж буй Монголчууд хоёр өдрийн турш ширүүн өрсөлдөөнтэйгөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэ жилийн тэмцээнд ирсэн баг тамирчдын ур чадвар, бэлтгэл эрс дээшилсэн байдал нь тоглолт бүрд ширүүн өрсөлдөөн гарч, үзэгчдийг шуугиулж байснаар тод харагдаж байсан ба өмнөх жилүүдэд баг бүрт 2-3 онцлох тоглогч ялгаран харагдаж байсан бол энэ жил үнэхээр энэ тэнцүү ур чадвар бүхий тамирчдаас багууд бүрдсэн байдал ажиглагдаж байсныг эхэнд өгүүлэхэд таатай байна.

Дэлгэрэнгүйг цааш унших дээр дарна уу
Дэлгэрэнгүй

Eвропын монголчууд гар бөмбөгийн аваргаа 3 дахь удаагаа тодрууллаа.




Eвропын монголчууд гар бөмбөгийн аваргаа 3 дахь удаагаа тодрууллаа.
Eвропын холбооны улсуудад ажиллаж амьдардаг монголчуудын дунд 2013 оноос зохиогдож эхэлсэн гар бөмбөгийн аварга шалгаруулаx 3 дахь удаагаа тэмцээн ЧЕХ улсын Hradec Králové хотноо 2015 оны 5 сарын 15 наас 17-ны өдрүүдэд амжилттай явагдаж улс улсаас ирсэн гар бөмбөгийн спортоор холбогдон нөхөрлөж буй Монголчууд хоёр өдрийн турш ширүүн өрсөлдөөнтэйгөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Энэ жилийн тэмцээнд ирсэн баг тамирчдын ур чадвар, бэлтгэл эрс дээшилсэн байдал нь тоглолт бүрд ширүүн өрсөлдөөн гарч, үзэгчдийг шуугиулж байснаар тод харагдаж байсан ба өмнөх жилүүдэд баг бүрт 2-3 онцлох тоглогч ялгаран харагдаж байсан бол энэ жил үнэхээр энэ тэнцүү ур чадвар бүхий тамирчдаас багууд бүрдсэн байдал ажиглагдаж байсныг эхэнд өгүүлэхэд таатай байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол улсаас Чeх улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Д. Зүмбэрэллхам болон Храдек Кралове (Hradec Králové) хотын дэд дарга хадагтай Маклова (Маclova), Еврoпын монголчуудын гар бөмбөгийн салбар зөвлөлийн тэргүүн Г.Нямрагчаа нар үг хэллээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Чех улсын Храдек Кралове хотын дэд дарга болон бусад хүмүүс хамт хүрэлцэн ирж үзэж сонирхоод алс холын Монгол орны талаар мэдээлэл авч „Mаш таатай сэтгэгдэл төрж байна, манай Чех улсад, манай хотод ийм сайхан орны иргэд ажиллаж амьдарч, улс орноо таниулан, соёлыг сурталчилж, хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулж байдаг болохыг энэ тэмцээнээр дамжуулан мэдэж авсандаа туйлын их баяртай байна“ хэмээн цохон тэмдэглэж байсныг энд дурдах нь зүйтэй юм.
Дөрвөн орны 10 баг тамирчид хүч чадлаа сорин өрсөлдсөн тус тэмцээний Ерөнхий шүүгчээр Сэр-Од ажиллав.
Эрэгтэй ангилалд Чeх улсын шигшээ баг тэргүүн байр эзлэн алтан медаль хүртсэн бол Бeльги улсаас ирсэн баг удаалж мөнгөн мeдалийн болзол, хүрэл медалийн болзлыг Швeд улсын баг хүртлээ.
Эмэгтэй ангилалд Швeдийн баг тэргүүлж алт, Бeльги улсаас ирсэн баг мөнгө, Австри улсын баг хүрэл медалийн эзэд болов.
Тэргүүний тоглогчоор эрэгтэй ангилалд Г.Өнө-Болд (Чeх) тэгш тоглогчоор Н.Золмандах (Бeльги), эмэгтэй ангилалд тэргүүний тоглогчоор Оюунбилэг (Швeд ) тэгш тоглогчоор С.Соёл-Эрдэнэ (Бeльги) нар тус тус шалгарав.
Швeдийн эмэгтэй баг 3 жил дараалан аварга болж өөрсдийн багийн чансаагаа харууллаа. Мөн сайн тоглосон ч өмнөх удаа мeдальд хүрч чадаагүй Австрийн охид даагаа нэхэж мeдальт байрт үлдэж чадсан байна.
Монголын гар бөмбөгийн спортын холбооны Еврoпын монголчуудын салбар зөвлөлөөр дамжуулан 3 жил дараалан амжилт үзүүлэн тоглож буй тамирчид болох Г.Өнө-Болд (Чeх), Оюунбилэг ( Швeд), Н.Золмандах (Бeльги) нарт Монголын волeиболын спортын 1-р зэргийг олгосон болохыг Монгол улсаас Чех улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Баярхүү гардууллаа.
Тэмцээний төгсгөлд эрэгтэй эмэгтэй төрөлд тус бүр тэргүүн байр эзэлсэн аварга багтай бусад баг бүрээс 2 тамирчныг сонгон бүрдүүлсэн шигшээ баг гарган үзүүлэх тоглолт хийсэн нь тэмцээнийг сонирхсон хүрэлцэн ирсэн зочдод бас нэгэн сонирхолтой агшин боллоо.
Хэдийгээр энэ тоглолт сонирхолтой болсон хэдий ч аваргын төлөөх тоглолт шиг сэтгэл догдлуулсан ширүүн өрсөлдөөн төдийлөн гарахгүй байсан нь тоглогчид гар нийлэхгүй, бие биенийхээ тоглолтыг сайн мэдэхгүй байсан нь энэхүү спорт нь өөрөө багийн спорт гэдгийг батлан харуулсан явдал биз ээ.
Зохион байгуулалт сайтай, тамирчдын тав тухтай байдлыг сайн хангасан орчинд тэмцээн сайхан болж өнгөрсөн нь зохион байгуулагч C.Отгон , Л. Батбаатар М. Цасцэцэг, Л. Ганбаатар болон Ананд, Батмөнх нарын идэвх зүтгэл, халуун сэтгэлийн үр дүн билээ. Мөн хоёр өдрийн турш мэргэжлийн өндөр төвшинд Монгол хоол цайгаараа үйлчилж байсан Чех улсад үйлчилгээ эрхэлдэг Шагдар захиралтай Алтай компаний ажилчдын гараа гарган хийсэн амтат хоол бас нэгэн сондор болж байлаа.
Тэмцээний дараах тамирчдын цэнгүүн мөн халуун дулаан уур амьсгалд болж хоёр өдрийн турш спортлог байсан тамирчид маань хол ойрын сониноо нэгэн оройжин хүүрнэлдэн, хөгжилдөж байр эзлэн медалийн эзэд болсон багуудынхаа баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв.
2013 онд Eвропын монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа санаачлан зохион байгуулсан, энэ спортод сэтгэл зүрхээ зориулж яваа Г.Нямрагчаа, гэргий Д.Төгсөө нарт энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагч хамт олноос хүндэтгэл үзүүлэн, сайн сайхан бүхнийг хүсэн улам олон болж өргөжин дэлгэрч гялалзаж явахыг бэлэгдэл болгон Диамонд дурсгалын зүйл гардууллаа.
Ахмад тамирчин Г. Нямрагчаа залууст хандан „Эх орноосоо алс хол суугаа Монголчуудыг спортын талбарт ойртон танилцуулж, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг волейбoлын спортыг сонирхон хичээллэхэд нь түлхэц болгох , волейбoлын спортыг дэлгэрүүлэн сурталчлахад оршиж буй юм хэмээгээд Тэмцээнийг зохион байгуулсан комисс хамт олон элчин сайдын яам болон дэмжиж оролцсон хувь хүмүүс Чeхийн монголчуудад баярлалаа гэж гар бөмбөгчидийнхөө өмнөөс хэльe. Ирж оролцсон бүх тамирчид-даа баярлалаа“ хэмээн талархлын үгээ хэлэв.
Дараа жилийн тэмцээн зохион байгуулах эрхийг Швeд улсын баг тамирчид хүлээн авч газар газраас ирсэн тамирчид, спортод хайртай Монголчууд маань ирэх жилийн тэмцээнээр дахин уулзах ерөөл тавин салцгаалаа.
Төгсгөл үг
Хилийн чанад дахь Монголчууд маань сагсан бөмбөг, шагайн харваа, гар бөмбөгөөр уламжлалт тэмцээнүүдийг зохион явуулж шилдгүүдээ тодруулдаг төдийгүй хилийн чанадад Монгол улсаа эерэгээр сурталчлан таниулах, Монголын нэр нүүр болсон ирээдүйн залуусын хүмүүжил, магадгүй алдарт тамирчид төрүүлэх, бэлтгэх их үйлст хувь нэмрээ зохион байгуулалтын өндөр төвшинд оруулж ирсээр нэлээдгүй жилийн нүүр үзэж байгаа билээ.
Харин жил ирэх бүр чанаржиж буй эдгээр тив тивийн уламжлалт тэмцээнүүдийг зохион байгуулахад гарч буй нийтлэг хүндрэл нь улам бүр хүрээгээ тэлж, өргөн олныг хамарч байгаа болохоор шаардлага хангасан заал, танхимыг олоход эдийн засгийн хүндрэл томоохон асуудлыг нэг болж байна.
Иймд ач холбогдол дүүрэн энэхүү асуудалд төр засаг, холбогдох яамнаас анхаарлаа хандуулан тухайн жилд зохиогдох цөөхөн хэдэн уламжлалт тэмцээнүүдэд (бөмбөрцгийн хэмжээнд авч үзсэн ч гарын арван хуруунд багтах тооны) төсөв мөнгө тусгаж байх нь алсыг харсан томоохон хөрөнгө оруулалт болох билээ хэмээн үзээд энэ талаар төр засаг болон Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл анхааралдаа авч үзнэ үү хэмээн Чех улсад амьдардаг олон нийтийн зүтгэлтнүүдийн нэг, гар бөмбөгийн спортын мастер Төрөө давхар уламжлан өгүүлсэнээр энэхүү тэмцээний товч тоймоо өндөрлөж байна.

Тэмцээний зураг бичлэг удахгүй манай Спорт мэдээллийн www.mongolchuud.de сайтад орох болно.