Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Osterfeuer 2015
Оруулсан admin Огноо April 26 2015 18:03:21
ХБНГУ-ын Берлин хотноо Монгол уламжлал, ёс заншилыг сурталчилан түгээн үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар холбооноос жил бүр Улаан өндөгний баяраар галын наадам хийж, гал тахиж ирсэн нь галаа дээдэлж ирсэн монгол түмний гал бадарч л байвал хийморь нь бадарч, ирээдүй нь гэрэлтдэг их ёс мандан бадраг хэмээн уламжлал болгон зохион байгуулдаг юм байна.

Монголчууд галыг амь нас, эд агуурсын цэвэр ариун хүчин чадал, зол жаргал, хөгжил бадралын билэг тэмдэг гэж үзэн, шүтэн биширч, галын тэнгэрийг хүндэтгэж, хялгана догшрох, бузартаж муудахаас хичээн болгоомжлохтой холбогдсон цээр ёсыг эртнээс тогтоон дагасаар ирсэн билээ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын билэг тэмдэг гэж үзнэ.

Гал тахих нь Хаан Тэнгэрээ тахих нэг хэлбэр. Монголчуудад гал тахих судрууд байдаг байжээ. Айлууд муу юм тохиолдвол юуны өмнө галаа тахиулж ариусдаг асан. Муугийн үр болсон нүглийг зайлуулан ариусгаж буй хэрэг юм.

Ингээд ба бүхэндээ 2015 оны галын баяр дээрх бичлэгээр дүрэлзэн бадрах галын эрч хүчийг дамжуулж байна.

Зургийг манай файсбоок албомноос энд дарж сонирхоно уу?




Osterfeuer, warum, woher …

Das Osterfeuer geht geschichtlich gesehen, auf einen Brauch aus der heidnischen Zeit zurück und wurde um den ersten Frühlingsvollmond gefeiert. Das Feuer steht hier als Symbol für das wiederkehrende Sonnenlicht und war zur Austreibung des Winters und zur symbolischen Reinigung und zum Schutz gedacht. Feuer nimmt und gibt, es zerstört Altes und schafft Raum, damit etwas Neues entstehen kann.Die Menschen zur damaligen Zeit waren noch sehr in die Kreisläufe der Natur eingebunden und kannten sich mit den Mond- und Sonnenständen hervorragend aus. Das Beobachten der Naturzyklen und das daraus gewonnene Wissen dienten dem Überleben und trug zur Erhaltung des Gleichgewichts innerhalb der Gemeinschaft bei. Dieses Wissen ist Erfahrungswissen und wurde über Generationen immer weitergegeben. So wurden diese alten Bräuche gepflegt und geachtet. Selbst nach der Missionierung der Kirche gelang es nicht, sie zu verbieten. Erst im 8./ 9. Jahrhundert wurden diese Bräuche in unserer Region, in christliche Bräuche umgewandelt und so entstand aus dem heidnischen Frühlingsfeuer, das Osterfeuer. Die Ausrichtung wurde nun christianisiert im Sinne Gottes. Es sollte an die lichtvolle Auferstehung Christi erinnern. Noch heute werden, oder werden wieder erneut, die Osterfeuer von Samstag auf Sonntag entzündet und wenn es im kirchlichen Rahmen geschieht, dieses auch geweiht. An dem geweihten Feuer wird die Osterkerze entzündet und in feierlicher Prozession, unter dem dreimaligen Singen des “ Lumen Christi“ – Licht Gottes, in die noch dunkle Kirche getragen. Wir nutzen die Kraft des Feuers um Altes loszulassen und um Neues einzuladen.

Wir nutzen die Kraft des Feuers um Altes loszulassen und um Neues einzuladen.

Der Förderverein “Ulaanbaatar” deutsch-mongolisches Zusammenleben e. V.

Osterfeier 2015


Галын цээр ёсын талаар мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг та цааш унших дээр дарж уншина уу?

Дэлгэрэнгүй
ХБНГУ-ын Берлин хотноо Монгол уламжлал, ёс заншилыг сурталчилан түгээн үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар холбооноос жил бүр Улаан өндөгний баяраар галын наадам хийж, гал тахиж ирсэн нь галаа дээдэлж ирсэн монгол түмний гал бадарч л байвал хийморь нь бадарч, ирээдүй нь гэрэлтдэг их ёс мандан бадраг хэмээн уламжлал болгон зохион байгуулдаг юм байна.

Монголчууд галыг амь нас, эд агуурсын цэвэр ариун хүчин чадал, зол жаргал, хөгжил бадралын билэг тэмдэг гэж үзэн, шүтэн биширч, галын тэнгэрийг хүндэтгэж, хялгана догшрох, бузартаж муудахаас хичээн болгоомжлохтой холбогдсон цээр ёсыг эртнээс тогтоон дагасаар ирсэн билээ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын билэг тэмдэг гэж үзнэ.

Гал тахих нь Хаан Тэнгэрээ тахих нэг хэлбэр. Монголчуудад гал тахих судрууд байдаг байжээ. Айлууд муу юм тохиолдвол юуны өмнө галаа тахиулж ариусдаг асан. Муугийн үр болсон нүглийг зайлуулан ариусгаж буй хэрэг юм.

Ингээд ба бүхэндээ 2015 оны галын баяр дээрх бичлэгээр дүрэлзэн бадрах галын эрч хүчийг дамжуулж байна.

Зургийг манай файсбоок албомноосэнд дарж сонирхоно уу?




Osterfeuer, warum, woher …

Das Osterfeuer geht geschichtlich gesehen, auf einen Brauch aus der heidnischen Zeit zurück und wurde um den ersten Frühlingsvollmond gefeiert. Das Feuer steht hier als Symbol für das wiederkehrende Sonnenlicht und war zur Austreibung des Winters und zur symbolischen Reinigung und zum Schutz gedacht. Feuer nimmt und gibt, es zerstört Altes und schafft Raum, damit etwas Neues entstehen kann.Die Menschen zur damaligen Zeit waren noch sehr in die Kreisläufe der Natur eingebunden und kannten sich mit den Mond- und Sonnenständen hervorragend aus. Das Beobachten der Naturzyklen und das daraus gewonnene Wissen dienten dem Überleben und trug zur Erhaltung des Gleichgewichts innerhalb der Gemeinschaft bei. Dieses Wissen ist Erfahrungswissen und wurde über Generationen immer weitergegeben. So wurden diese alten Bräuche gepflegt und geachtet. Selbst nach der Missionierung der Kirche gelang es nicht, sie zu verbieten. Erst im 8./ 9. Jahrhundert wurden diese Bräuche in unserer Region, in christliche Bräuche umgewandelt und so entstand aus dem heidnischen Frühlingsfeuer, das Osterfeuer. Die Ausrichtung wurde nun christianisiert im Sinne Gottes. Es sollte an die lichtvolle Auferstehung Christi erinnern. Noch heute werden, oder werden wieder erneut, die Osterfeuer von Samstag auf Sonntag entzündet und wenn es im kirchlichen Rahmen geschieht, dieses auch geweiht. An dem geweihten Feuer wird die Osterkerze entzündet und in feierlicher Prozession, unter dem dreimaligen Singen des “ Lumen Christi“ – Licht Gottes, in die noch dunkle Kirche getragen. Wir nutzen die Kraft des Feuers um Altes loszulassen und um Neues einzuladen.

Wir nutzen die Kraft des Feuers um Altes loszulassen und um Neues einzuladen.

Der Förderverein “Ulaanbaatar” deutsch-mongolisches Zusammenleben e. V.

Osterfeier 2015


Галын цээр ёс:

Монголчууд галыг амь нас, эд агуурсын цэвэр ариун хүчин чадал, зол жаргал, хөгжил бадралын билэг тэмдэг гэж үзэн, шүтэн биширч, галын тэнгэрийг хүндэтгэж, хялгана догшрох, бузартаж муудахаас хичээн болгоомжлохтой холбогдсон цээр ёсыг эртнээс тогтоон дагасаар ирсэн билээ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын билэг тэмдэг гэж үзнэ.

Галтай холбоотой эдгээр цээр ёс нь ердийн цээр ба гал тахилгын цээр гэж 2 зүйл байжээ.

Ердийн цээрнь:

- Гал голомтон дээгүүр алхаж гарах

- Галд хөлөө ээх

- Гал руу алцайж суух

- Галд хутга шөвөг дүрэх

- Галаа харааж муулахыг ямагт цээрлэдэг.

- Галд сонгино, сармисны хальс, нохой, гахай, шувууны баас, өд, хөл гарын хумс хийх, нус нулимсаа хаях

- Сая төрсөн эх хүн галд ойртохыг цээрлэдэг. Энэ нь гал голомтыг цэвэр байлгаж, бузартахаас хамгаалах зорилготой.

- Зуух тулгыг уруу нь харуулах, дээр нь суух

- Зуух тулган дээр бузар юм тавихыг цээрлэнэ. Зөрчвөл галын тэнгэр догширон уурлана.

- Галд сүү дусаах, гал дээр бөс эргүүлэх, цус дусаах, ус оруулахыг цээрлэнэ.

- Орчин үед өдрийн цагт давс хийхийг цээрлэдэг. Галын тэнгэр цочино гэдэг. Нүүрлэсэн гай, шүглэсэн муу юмыг зайлуулан хөөхөд болон хүүхэд буу зэргийг ширгэлэхэд гал дээр давс хийж түлдэг. Бас чөтгөрийн гайг хөөхөд давс түлдэг. Энгийн цагт галд давс хийвээс галын бурхан цочно гэдэг.

- Гал шарилж түлэхийг цээрлэнэ.

- 2 гэрийн хооронд утаатай гал зөөхийг цээрлэнэ. Ноцолдоон заргалдаан болно гэдэг.

- Зуухны амыг сэтэрхий онгорхой байлгахыг цээрлэнэ.

- Хүүхэд багачуудыг галаар наадахыг цээрлэдэг. Галын тэнгэр хилэгнэнэ гэдэг. Мал сарних буюу алдагдана гэдэг. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.

- Хоосон хэт цохих, хамаагүй хүн айлын галыг хөндөхийг цээрлэдэг. Хэтээ заавал уултай нь цахих. Зөрчвөөс гал алдана.

- Нүүдэл суудал хийсэн айлын гал голомт, гэрийн буурин дээр яс, үс үлдээхийг цээрлэнэ. Зөрчвөөс мал хорогдоно, буян барагдана, хот харлана гэдэг.

- Аянга цахилгаантай үед гэрийн үүд онгорхой, зуухны яндан буулгахгүй байхыг цээрлэдэг. Зөрчвөөс тэнгэр ниргэнэ, аянга бууна гэж үздэг.

- Хэн боловч айл гэрийнхээ үүд, гал голомт, хоймрыг голлож зогсох, суухыг цээрлэнэ. Зөрчвөөс бурхан тахил хялангартаж, гал голомт цөвтөн, зүгийн сайн галын бурханы чиг хаагдана гэж үздэг учраас айлд орсон хүүхэд үүд голлож зогсдоггүй, ахмад хүн, аав ээж, хэн ч бай хоймрыг нь голлож сууддаггүйн учир энэ. Бас гал голомтын хоймрыг голлон хэвтэж, унтахыг цээрлэдэг.

- Галын хайч үлээгүүр, шилээгүүрийг хамаа бус айлд дамжуулдаггүй.

- Монгол айл гэрийн гал голомтын гол зүйл болох тулга зуух, хайч, шилээвэр тэргүүтнийг бүрэн бүтэн цэвэр байлгахыг хичээдэг. Эс ингэвээс гал бузартана, голомт цөвтөнө гэнэ. Ялангуяа зуухны ам онгорхой сэтэрхий, яндан цөмөрхий байхыг цээрлэдэг. Үүн лүгээ адил төв суурингийнхан цахилгаан зуух, пйишингээ эрхэмлэж, байнга цэвэр байлгах учиртай.

- Монгол хүн айл гэрийн бурхан тахил, гал голомтонд муу үйл харуулж, цус улаа хүргэхийг ихэд цээрлэдэг. Хүргэвээс бурхан тахил хилэгнэж, гал голомт бузартана гэж үздэг.

- Их найр хурим хийж буй айл зочин гийчнийг байхад зуух тулганы үнс авах, хог цэвэрлэхийг цээрлэн, гал голомт, найр хуримын эд хөрөнгийн хишиг зайлна гэж үздэг.

- Зуух тулгыг хөмөрч түрүүлгээ нь харуулж тавихыг цээрлэнэ. Гал голомтоо доромжлов гэж үздэг.

- Тулга зуух, голомтны шалны өрөн дээр суухыг цээрлэнэ.

- Зуух тулганд гутал, дотоожоо ойр тавин хатаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс галын бурхан бузартаж хилэгнэнэ гэнэ.

- Нүүрс, заг түлээд өрхөө бүтээж, яндангаа битүүлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс угаартаж амьсгаа боогдоно, бүтэж үхнэ гэнэ.

- Тулганы тотгон дээр эд юм, гаансаар цохих, тогшихыг цээрлэнэ. Тийн үйлдвээс айл гэрийн эзний толгойг тогшсонтой адилтгаж үзнэ.

- Зочны өөдөөс галын үнс, хогтой сав барьж гарахыг цээрлэнэ. Зөрчвөөс зочноо үл хүндэтгэж, хөөж туусантай адил болно.

- Ус, түлээ 2-г гэрт хамт авч ирэхийг хориглоно. Учир нь талийгаачийг оршуулахад ийн үйлддэг ёс байсан бөгөөд үүнийг ердийн цагт цээрлэдэг байна.

- Үнс, хогоо асгахад айлсан буй 2 гэрийн хүмүүс ханьсаж хамт явахыг цээрлэнэ. Тус тусын газар эмх цэгцтэй хаяна. Үл хэрэгсвээс чөтгөр босно гэх буюу бүсгүй хүн амаржихдаа хойдох нь түдэж зовно гэдэг.

- Шинэ айл өрх анх голомтын галаа асаахдаа хамаа бус газраас гал авах буюу өөрсдөө шууд асаахыг цээрлэдэг. Заавал их гэр, эцгийн гал голомтоос гал залан авч асаадаг ёсон буй. Үл хэрэгсвээс удам угсаа тасарна, ёс бус болно гэдэг.

- Яс барьсан хүн /талийгаачид анх гар хүрч, хөдөөлүүлэхэд оролцсон хүн/ дараа нь айлд эрээ цээргүй орохыг цээрлэнэ. Зайлбаргүй орох болбол 2 гал дундуур гарч, эсвэл арц хүжээр ариутгасны дараа орно. Зөрчвөөс тэр айлд үхээрийн бузар ирнэ, өвчин тахал гай зовлон халдаана гэнэ. Ер оршуулганд оролцсон хүмүүс булшин дээр ирсэнээсээ өөр замаар, эргэж харалгүйгээр буцацгаана.

- Галын хайч, шилээврээр тэнгэр юм уу хоймор өөд, умар зүг бас зочин руу чиглүүлэх цээртэй. Галын хайч хөөтэй тул хүндтэй зүг, хүндтэй юм руу харуулдаггүй.

- Галын хайчийг гэрт, гадаа хаана ч ангайлгаж тавихыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс тэр айлд хэл ам, хэрүүл шуугиан болохын ёр юм.

- Галын хажууд сүхээр мод яс цачихыг цээрлэнэ. Галын бурхан тавгүйцнэ гэнэ.

- Ус, үнсэнд болон айлын хотонд шээх явдлыг хатуу хориглоно. Галын сахиус хилэгнэнэ. Ялангуяа эмэгтэй хүн үнсэн дээр шээх, /гүү саах/-г цээрлэдэг.

- Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ. Ер нь монголчууд гал, усанд ам гарвал гал усны гашуун зовлон ирнэ гэж үзэж, их болгоомжлон сэжиглэдэг төдийгүй эл асуудалд ам гарснаас их аюулд өртсөн жишээ баримт, үлгэр домог олон байдаг.

- Голомт гал дээр ус асгахыг цээрлэнэ. Асгаваас гал голомт балрах, муу ёр хэмээн жигшинэ. Ер нь гал ус 2 харш учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй гал унтраах бачуу хэрэг тохиолдвол Галын бурхан та хөлөө татаарай хэмээн хэлж арилгадаг.

- Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ, бузартана, зайлна хэмээн үзэх тул ийнхүү үл шатаана.

- Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ.

- Голомтын чинь үнсийг хийсгэнэ, голомтыг чинь самарна гэх буюу голомтыг чинь баллана гэхчилэн хараал хэлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амны алдаа их нүгэл болно гэдэг.

- Гаднаас ташуур хутга мэс, буу шийдэм биедээ агссан хүн ордоггүй. Үл хэрэгсвэл айлын гал голомт хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ.

- Тулга, зуухыг нүүж суухдаа ачаа хөсөг дээр хамаагүй ачихыг цээрлэнэ. Тэдгээрийг зориуд ачааны дээр тавьж, эвдэрч хэмхрэхээс болгоомжилж, зөөлөн татаанд оруулж, хаягдан гээгдэхээс сэргэмжилж, бат бэх даруулна. Энэ нь гал голомтоо дээдлэхийн учир утгатай холбоотой болно.

- Галын тахилгад ордог харгана, хайлаас зэрэг модоор гэрийн унь, тооно, хана хийхийг цээрлэдэг нь галын аюул түймэр гарахад амархан гэж үздэгтэй холбоотой.

- Хүний хөлдөж гэмтсэн эрхтэнийг галд гэсгээдэггүй /үзүүлддэггүй/. Харин хөлдсөн хэсэгт нь хужир түрхэхба хүйтэн усанд дүрж гэсгээдэг. Үүнтэй адил хоолны хөлдүү хольц мах тэргүүтэн хийгээд хөлдүү мөсийг халуун усанд бус хүйтэн усанд хийвэл хурдан гэсч хайлна гэж үздэг.

Тусгай цээр:

Гал тахисаны дараа 3 өдөр галын цээр хийдэг.

- Энэ гурван хоногт гэрээс гадагш нь ямарваа нэг юм гаргахыг цээрлэдэг. Гаргавал хишиг буян нь явчихна гэнэ.

- Онцгой учралаар гадагш нь юм гаргах болбол гадаа саванд сэмхэн хийж тавьдаг. Авах хүн ч дуу чимээгүйгээр авч явдаг.

- Гал тахисны дараа гурван өдөр өглөө эрт галдаа мөргөдөг

- 3 хоног үнс гадагш гаргахыг цээрлэдэг.

- Гал тахих үед галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочно гэнэ.

- Гал тахин архи, тос өргөх үес жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс галын бурхан цочно, ураг унах буюу үр зулбана гэнэ.

Гал унтраахдаа цохих, гишгэх, гал руу ус хийхийг нэн цээрлэдэг. Үнс бутарвал хийморь доройтоно гэнэ. Иймээс усаар гал унтраах шаардлага зайлшгүй гарвал урьдаар Галын тэнгэр хөлөө авч бай гэж залбирдаг.