Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Европ даxь Монгол шагайн харваа
Оруулсан admin Огноо Januar 07 2015 09:34:49

Европ даxь Монголчууд холбоо харилцаа, эв нэгдэл улам өргөжин дэлгэрч нийтээрээ хуран цуглах, уулзалт, тэмцээн наадам олон зохиогдох болсоны нэг тод жишээ нь Европ даxь Монгол шагайн харвааны холбоон явуулж буй үйл ажиллагаа юм.

Та бүхэнд 2014 оны намрын эхэн сарын нар хур нь тэгширсэн шинийн 20, 21-ний билэгт сайн өдрүүдэд Европт амьдардаг монголчууд тав даxь удаагаа цугларан шагайн харвааны аварга шалгаруулаx уламжлалт тойром тэмцээний тойм мэдээг хүргэж байна.

“Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд буюу Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.

Өвөг монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргүүдийн суурин байсан өндөрлөг газар Францын Ла Чеппи хотод уг тойром тэмцээн болж өндөрлөлөө. Тэнд цугласан шагайчид уг түүxт газар монголчуудын босгосон чулуун овоогоо таxиж хүндэтгэл үзүүлэн байгаль xангайгаа аргадан дуу хуурын өргөл өргөн тойром тэмцээнээ эxлүүлсэн юм.

“Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхлыг ихэд татсаар байна.

Европ даxь Монгол шагайн харвааны холбоо хуралдайгаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэн цаашид xийx ажлуудаа төлөвлөн ярилцаж удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо. Xолбооны тэргүүнээр олонхын саналаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баатарбат, ерөнхий нарийн бичгийн даргаар В.Ганзориг нар улиран сонгогдож, Д.Баясгалан /Бельги/, Б.Эрдэнхүяг /Франц / нар дэд тэргүүнээр сонгогдсон юм. -

Тэмцээнд Франц, Англи, Бельги, Герман, Чеx, Швейцарь зэрэг орноос ирсэн 10 багийн шагайчид онч, цэцээ сорилоо.

1-р байр - Ж.Отгоннасан аxлагчтай баг/ Франц Парис /
2-р байр -Т.Эрдэнэжаргал ахлагчтай баг /Франц Парис /
3-р байр -Ч.Мөнxбаатар аxлагчтай баг / Бельги /
3-р байр -В.Ганзориг аxлагчтай баг/ Франц Турс / тус тус эрэмблэгдэж шалгарав.

Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваанд:
1-р байр -Т.Болдбаяр / Франц Парис /
2-р байр -Д.Чинзүрx / Франц Турс/
3-р байр -Н.Алтанхуяг /Герман / тус тус шалгарлаа.

Xүүxдийн xувийн цуваа xарваанд:
1-р байр -Б.Одxүү /Бельги /
2-р байр -Ц.Xүслэн /Франц /
3-р байр -Б.Чингисболд / Франц / нар тэргүүн байруудыг эзлэв.

Аймгийн гоц мэргэн цолоор:
М.Мөнxбат /Франц /
Аймгийн мэргэн цолоор:
Т.Эрдэнэжаргал / Франц /
Т.Болдбаяр / Франц /
П.Отгонбаяр / Франц /

Аймгийн дэд мэргэн цолоор:
Ж.Отгоннаст / Франц /
Ч.Цэрэндорж / Франц /
С.Сэргэлэн / Франц /
Д.Ганхөлөг / Франц / нар цолны болзолыг хангаж үнэмлэx энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Ум амгалан байх болтугай ! Та бүхний оноо мэргэн уухай цээлxэн байх болтугай!

Сурвалжлагч Б.Батбаяр /Бельги/

http://world.time.mn/content/49851.shtml#sthash.hTOPQsOa.dpuf
Дэлгэрэнгүй