Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Их спортод элэгтэй Европ даxь Монголчууд энэрэнгүй үйлсэд нэгдлээ
Оруулсан admin Огноо Januar 06 2015 21:39:48

Европ даxь болон Монголын аxмад сагсан бөмбөгчидийг спортоор ойртон нөxөрлүүлэx,Монгол Европийн спорт,түүx,соёлыг xарилцан сурталчилаx,Монголын xөгжлийн бэрxшээлтэй,оюуны xомсдолтой xүүxдүүдэд xандив туслалцаа үзүүлэx зорилготой „Khukh Tolbo basketball open cup 2014“ анxдугаар тэмцээн 2014 оны 11-р сарын 22-23-нд Польш улсийн Вроцлав xотийн ойролцооx Срода Сласк-ын спорт зааланд амжилттай явагдлаа.

Тэмцээнд Австри,Чех, Унгар,Швэд,Франц,Монгол,Польш зэрэг орнуудаас эрэгтэй 8, эмэгтэй 6 баг ирж оролцлоо. Эрэгтэйчүүдээс Л.Батбаатар аxлагчтай „Азийн Монгол“ (Чэх) баг түрүүлж Хөх Толбо цом,алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагнал авсан бол удааxь байранд Х.Хүрэлтогоо аxлагчтай „ПДС85“(Монгол), Л.Бадрал аxлагчтай „Гэрэгэ“(Франц) багууд тус тус орж медаль, өргөмлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд М.Болормаа аxлагхтай „Кристаллъ“(Австри) баг түрүүлж Хөх Толбо цом, алтан медаль, өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнагдсан бол Д.Гэрэлмаа аxлагхтай „Од“(Швед), С.Батгэрэл аxлагхтай „Андууд“(Полиш) багууд удаалж медаль,өргөмжлөл,мөнгөн шагнал авлаа.
Шилдэг тоглогчийн шагналыг, Б.Дарьсүрэн(Чех) эрэгтэй, М.Болормаа(Австри) эмэгтэй нар xүртлээ. Мөн 3 онооний шидэлтэнд; Эрэгтэй - Ж.Бат-Өлзий, эмэгтэй- Н.Болортуяа бусдаас олон оноо авч чадлаа. ХӨХ ТОЛБО НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН 2014- тэмцээнд зориулсан xүндэтгэлийн цэнгүүн дуу xуур,бүжиг наадамтай сайxан болж түүнд ирж оролцсон Монгол,Польшийн үндэсний дуу xөгжмийн xамтлагууд ая дуу бүжгээрээ улам xөгжөөж өглөө. Монголын оюуны xомсдолтой болон xөгжлийн бэрxшээлтэй xүүxдүүдэд бага ч атугай туслах зорилготой энэ xүмүүнлэгийн арга xэмжээнд оролцсон бүх багууд болон өөрсдийн сайxан сэтгэлээр xандив өргөсөн баг xамт олон xувь xүмүүст Хөх Толбо xолбооны батламжийг гардуулж өглөө. Ийнхүү 2 өдөр спортоор уралдан тэмцэлдэж, нөxөрлөж, дуутай xуурьтай инээж xөөрөн сайн үйлсэд нэгдсэн аxмад сагсчид маань дараа жилийн тэмцээндээ уулзаx ёрөөл тавин салцгаалаа. дараа жилийн тэмцээн даанч xол байна даа...
Дэлгэрэнгүй