Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL “Шинэ жилийн цэнгүүн” 2015 Берлин
Оруулсан admin Огноо Dezember 29 2014 10:21:14
ХБНГУ-д сурч, ажиллаж, амьдарч буй нийт Монголчууд, анд нөхдийн нэгдсэн “Шинэ жилийн цэнгүүн”-ийг энэ оны 12 дугаар сарын 27-ны өдөр сайхан болж өнгөрлөө. Баярыг нээж Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Ц,Болор мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийн дуулалаар эхэлсэн тус шинэ жилийн цэнгүүний үеэр Элчин сайд Ц.Болор Монгол улсын спортын цол тэмдэг олгох улсын хорооноос Воллеволын Пүүжээ хэмээн олноо дуудагдсан манай гар бөмбөгийн спортын ууган тамирчин Дашцэрэнгийн Пүрэвсүрэнг тодорхойлсоныг сонордуулан “Гар бөмбөгийн спортын Монгол улсын спортын Мастерын цол тэмдэг”-ийг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан сүүний хамтаар гардуулсан нь энэ өдрийн нэгэн оргил үе боллоо.

Гар бөмбөгийн спортын шинэхэн Мастер Дашцэрэнгийн Пүрэвсүрэнгийн мастерийн цол, тэмдэгээ хүлээн авч буй торгон агшин.

Гар бөмбөгийн спортын шинэхэн Мастер Дашцэрэнгийн Пүрэвсүрэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Цэнгүүний үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин Сайд Ц.Болор Монгол-Германы эдийн засгийн клубын хамт олны хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж Эдийн засгийн салбарт 2014 оны ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГААР өргөмжилсөн болохыг сонордуулан Өргөмжлөл гардуулав.

Мөн Элчин сайдын яамнаас Берлин хотын Майдар холбоо, Стуттгарт хотын Монгол Акадамчидын холбоог Монгол хэл, соёлыг хилийн чанадад сурталчилах явдалд гаргаж буй үйл хэргийг сайшаан дэмжиж Нийгмийн салбарын онцлох байгуулагаар тодруулан Өргөмжлөл гардуулсан нь хилийн чанадад үйл ажиллагаа ТББ-уудыг үйл хэргийг дэмжин дэм өгсөн сайхан үйл явдал боллоо.

Монголын залуучуудын Холбооноос бүжигчин Ундрахад Монгол бүжиг, ёс заншилыг сурталчилах, зааж сургах үйл хэрэгт манлайлан буйг үнэлэн Тэргүүний залуу алтан медалиар энгэрийг нь зоолох болсоныг ЭСЯ-ны Консулын хэлтсээс гардууллаа.

Ийнхүү Берлин хотод болсон Шинэ жилийн цэнгүүн, дуутай хууртай, өвлийн өвгөн цасан охидтой, тэргүүний залуу, улсдаа үйл хэргээ хүндлүүлсэн хамт олонтой, хөгжөөнтэй аз хийморь нь гийсэн зочид азын сугалаанд төрөл бүрийн хонжвор, түүний дотроос эх орон руугаа МИАТ компаны агаарын хөлгөөр үнэгүй зорчих эрх гэртээ авч харьсан азтантай, найз нөхөд хамт олноороо нэг оройг дурсгал дүүрэн өнгөрүүлсэн Шинэ жилийн цэнгүүн боллоо.

Санаачлан зохион байгуулсан ЭСЯ-ны хамт олон, хамтран зохион байгуулсан болон дэмжлэг туслалцаа үзүүлсэн нийт ТББ, пүүс, компани, хувь хүмүүстээ баярлалаа.

Ирж буй 2015 ондоо амжилт бүтээл аз хиймороор дүүрэн байх болтугай.

Мэдээллийн ивээн тэтгэгч

"Mongolchuud Germand" info Portal

Дэлгэрэнгүй