Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол, Монгол-Герман ТББ-уудын зөвлөл ээлжит хурлаа хийв
Оруулсан admin Огноо Dezember 03 2014 10:10:37

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цог клубээс зохион байгуулсан „Эв нэгдэл - Нөхөрлөл 2014“ спорт өдөрлөгийн үеэр ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол, Монгол-Герман ТББ-уудын зөвлөл ээлжит хурлаа хийв. Уулзалтад Berlin, stuttgart, Nürnberg, Düsseldorf 9 байгууллагын төлөөлөгчид оролцов. Зөвлөлийнхөнийг Элчин сайд Ц.Болор болон CIM ын төлөөлөгч Хадагтай singler нар элчин сайдын яаманд хүлээн авя уулзан цаашдийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр Зөвлөлийн зүгээс хэрэгжүүлэхээр ажилдаа ороод буй Монгол Хэл төсөл болон Гадаад харилцааны сайдын санаачлагаар энэ оны 9 сард Улаанбаатар хотод зохиогдох "Хилийн чанадад байгаа монголчууд эх орондоо" чуулга уулзалтын үр дүн болон хэрэгжиж буй ажлуудын талаар хэлэлцэн мэдээлэл солилцов.

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол, Монгол-Герман ТББ-уудын зөвлөлийн дараа хагас жилийн үйл ажиллагааг Düsseldorf хотын Монгол Германы Хаалга ТББ удирдан ажиллах шийдвэр гарлаа. ТББ-уудын зөвлөлтэй бүх нийтэд нээлттэй ажиллаж буй ба kontakt@mongolchuud.de цахим шуудангаар шууд харилцаж болох юм байна.
Дэлгэрэнгүй