Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ОЛОН НИЙТИЙН 100 ЗҮТГЭЛТЭН
Оруулсан admin Огноо Dezember 03 2014 09:09:45

UPDATE 29.12.2014 : Нэг талаар шинэ оны баярын өдрүүд таараад хаа сайгүй зав зай муутай байсантай холбоотойгоор, нөгөө талаар энэ нэр хүндтэй жагсаалтыг гаргахад цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалан асуудалд яаран хандаж дутуу дулимаг жагсаалт гарган зарим нэг олноо танигдаж, ихийг хийж бүтээж буй олон нийтийн зүтгэлтэнг оруулахгүй үлдэх аваас урам өгөх бус, урмыг хугалах гоомой үйлдэх болно хэмээн зохион байгуулагч Forbes Mongolia сэтгүүлийн газраас болон хамтран зохион байгуулагч нар үзэж буй тул санал ирүүлэх хугацааг 2015 оны 1 сарын 31 хүртэл сунгаж буй мэдээ ирсэнийг та бүхэндээ сонордуулж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Монгол улсын нэр төрийг Хилийн чанадад өндөрт өргөж явах үйл хэрэгт Хилийн чанадад суугаа зорилго тэмүүлэл, эрдэм мэдлэг, ёс зүй, чин сэтгэлтэй олон нийтийн зүтгэлтнүүдийн оруулж буй мөнгөн болон мөнгөн бус хувь нэмэр, оролцоо зүтгэл хамгаас чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Иймд Forbes Mongolia сэтгүүлийн газраас санаачлан 2015 оны эхний дугаартаа нийгэмд үлгэр дууриал болж буй Монгол улсын үнэт баялаг болсон “Хилийн чанад дахь олон нийтийн 100 зүтгэлтэн” -ийг тодруулан, нийтэд таниулж цаашдын ажилд нь урам зориг өгөх зорилготой болно.

ХЭН НЭР ДЭВШИЖ БОЛОХ ВЭ?

Энэхүү жагсаалтад салбартаа танигдсан, дэлхийн хэмжээнд мэдлэг чадвараа үнэлүүлэн ажиллаж байгаа эрдэмтэн багш, инженер, эмч, хуульч, эдийн засагч, бизнесмен, урлаг соёл, спортын одууд, олон нийт, хүмүүнлэгийн ажилтнууд гэх мэт бүх салбарын Монголчууд хамаарна.

ХЭН НЭР ДЭВШҮҮЛЖ БОЛОХ ВЭ ?

Тухайн орны ЭСЯ, ДТГ, ТББ -ууд болон хувь хүмүүс доорх материалуудыг бүрдүүлэн хэдэн ч хүнийг нэрийг дэвшүүлж болно.

НЭР ДЭВШИГЧИЙН ДООРХ МЭДЭЭЛЛИЙГ БИДЭН ЛҮҮ ИЛГЭЭНЭ ҮҮ

1. Овог нэр, 2. Оршин суугаа улс, хот, 3. Ажилладаг байгууллага, 4. Албан тушаал, 5. Холбогдох хаяг (и-мэйл, утас), 6. Төгссөн сургууль, 7. Мэргэжил, 8. Мэргэжлийн зэрэг/ эрдмийн цол хэргэм, 9. Товч намтар, 10. Нэр дэвшүүлэх үндэслэл* 11. Цээж зураг (3*4)

*Нэр дэвшүүлэх үндэслэлийг НЭГ ХУУДАСТ багтаан бичгээр ирүүлнэ. Үүнд тухайн хүний үйл хэрэг, Монгол орны хөгжил, олон нийтийн салбарт оруулж буй хувь нэмрийг МӨНГӨН болон МӨНГӨН БУС хэлбэрээр тодорхой тусгаж өгсөн байна.

ХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?

Forbes Mongolia сэтгүүлийн газар, Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын Нэгдсэн Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ нарын хамтарсан ажлын хэсгээс томилсон шалгаруулах комисс

МАТЕРИАЛ ЯВУУЛАХ ХАЯГ:
И-мэйл: office@forbesmongolia.mn, Утас: 77074646

Нэр дэвшүүлэх сүүлийн хугацаа:
2015 оны 01 дүгээр сарын 31

Дэлгэрэнгүй