Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Хамтын ажиллагаа - Герман хэлний хичээл
Оруулсан admin Огноо September 30 2010 09:06:47

"Монголчууд Германд" (www.mongolchuud.de) cайт "Монголын Залуучуудын Солилцооны Үндэсний Агентлаг"-(MONGOLIAN NATIONALYOUTH EXCHANGE AGENCY) - ыг харилцан үйл ажиллагаагаа дэмжин, хамтран ажиллах боллоо. Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг нь Монгол залуучуудыг гадаадад боловсрол эзэмших болон солилцооны хөтөлбөрүүдэд оролцуулан хүн төрөлхтний шилдэг соёл уламжлал, орчин үеийн техник технологийн дэвшилтэй таилцуулах, өөрийнх үе тэнгийнхэн хэрхэн ажиллаж амьдарч сурч байдгийг нүдээр нь үзүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход нь тусладаг монгол улсын хамгийн хүртээмжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг залуусын байгууллага юм.


Дэлгэрэнгүй

"Монголчууд Германд" (www.mongolchuud.de) cайт "Монголын Залуучуудын Солилцооны Үндэсний Агентлаг"-(MONGOLIAN NATIONALYOUTH EXCHANGE AGENCY) - ыг харилцан үйл ажиллагаагаа дэмжин, хамтран ажиллах боллоо.
Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг нь Монгол залуучуудыг гадаадад боловсрол эзэмших болон солилцооны хөтөлбөрүүдэд оролцуулан хүн төрөлхтний шилдэг соёл уламжлал, орчин үеийн техник технологийн дэвшилтэй таилцуулах, өөрийнх үе тэнгийнхэн хэрхэн ажиллаж амьдарч сурч байдгийг нүдээр нь үзүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход нь тусладаг монгол улсын хамгийн хүртээмжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг залуусын байгууллага юм.

MNYEY -ын санал болгож буй зарим хөтөлбөрүүдээс дурдвал:

•USA ба Европт Au Pair – Хүүхэд асрангаа хэл сурах соёлын солилцооны хөтөлбөр
•Сурагч солилцооны хөтөлбөр Америк, Герман, Голланд, Японд
•USA тэтгэлэгт хөтөлбөрүүд 50 – 100%
•USA нарийн мэргэжилтний солилцоо, дадлага
•Ази, Европын орнуудад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын сургалт
•USA хөдөө аж ахуйн фермерын ажил
•Монгол дахь гадаад ба монгол багштай сургалтууд

Манай сайтын үйл ажиллагааны нэг хэсэг нь Германд шинээр ирж буй болон ирж суралцах, ажиллахаар хүсэлтэй залуусдаа хэлний бэрхшээл дээр туслах, мэдээлэл орж өгөх явдал байдаг. Иймд бид MNYEY гаас гаргаж буй Герман хэлний Цуврал Video Хичээлүүдыг нийтэд хүргэх ажлаар харилцан дэмжих үйл ажиллагаагаа эхэлж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Удахгүй манай сайт дээр хамтран ажиллагч MNYEY гын булан нээгдэх болно.

Цаашид бусад олон зүйл дээр хамтран ажиллах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Mongolchuud.de Team