Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL ЗУРАГ Галерей
Оруулсан admin Огноо September 30 2010 09:03:56

ЗУРАГ галерей нь энэ жил Герман улсын нийслэл Берлин хотод үүсгэн байгуулагдсан ба Монголын урлагийн түүхэнд хамгийн анхны удаа, Монгол хүн хилийн чанадад үүдээ нээсэн хувийн, байнгын үйл ажиллагаатай галерей юм.

ЗУРАГ галерей цогцолбор нь хотын төвд байрладаг, хоёр давхар, давхар бүрт нарийн хийцний гантиг шал, байгалийн чулуун хана бүхий 15 x 7 метр үзэсгэлэнгийн танхим болон гаднаа үйл ажиллагаа зохион байгуулахуйц талбайтай.


Дэлгэрэнгүй

ЗУРАГ галерей нь энэ жил Герман улсын нийслэл Берлин хотод үүсгэн байгуулагдсан ба Монголын урлагийн түүхэнд хамгийн анхны удаа, Монгол хүн хилийн чанадад үүдээ нээсэн хувийн, байнгын үйл ажиллагаатай галерей юм.

ЗУРАГ галерей цогцолбор нь хотын төвд байрладаг, хоёр давхар, давхар бүрт нарийн хийцний гантиг шал, байгалийн чулуун хана бүхий 15 x 7 метр үзэсгэлэнгийн танхим болон гаднаа үйл ажиллагаа зохион байгуулахуйц талбайтай.

ЗУРАГ галерейг үүсгэн байгуулагч, галерейч Эршүүгийн Отгонбаяр нь эх орондоо "Монгол зураг" ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Суруульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр 3 жил суралцаж магистрын зэргээр төгссөн. Тэрбээр олон оронд бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагтай.

ЗУРАГ галерейд Э.Отгонбаярын бие даасан байнгын үзэсгэлэнгээс гадна Монголын болон олон улсын уран бүтээлчдийн үзэгэлэнгүүд тавигдах болно. Үүнд: уран зураг, монгол зураг, хар зураг, уран баримал, гэрэл зураг, гарфик, уран бичлэг, видео, болон орчин үеийн бүх урлагийн төрлүүд орно.
Тавигдах уран бүтээл зайлшгүй орчин үеийнх байх ёсгүй, харин өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой оригинал эх хувь байх нь чухал.

ЗУРАГ галерей үзэсгэлэн гаргахын хажуугаар бусад урлаг соёлын олон арга хэмжээ болох кино, концерт, илтгэл, хөгжим, бүжиг, уран бүтээлчдийн ярилцлага, уран зохиол, номын баяр, воркшоп, бясалгал зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЗУРАГ галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчид холбогдох материалаа е-майл болон шуудангаар явуулахаас гадна биечлэн ирж уулзаж болно.

ЗУРАГ галерейн үзэсгэлэнгийн танхимуудыг богино болон урт хугацааны арга хэмжээнд түрээслэж болно.

ЗУРАГ галерей нь үйл ажиллагаагаа хөгжүүлэх үүднээс олон улсын галерей, музей болон урлагийн байгууллагуудын зохион байгуулагч кураторуудтай хамтран ажиллах бодлогыг эрхэмлэн харилцаа холбоогоо өргөжүүлж байна.

ЗУРАГ галерейн эрхэм зорилго нь Монголын соёл урлагийг олон улсад зөв эерэг талаас нь харж судлаж таниулан, үзүүлэх нэр хүнд үнэлгээг нь өсгөх юм. Энэ тал дээр олон улсад танигдаагүй, судлагдаагүй үлдсэн маш олон чиглэлүүд байна.

Нэгэн цагт дэлхийг турайн төвөргөөнөөр цочируулж Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа ахин довтлон гарч ирэх болтгуай!

ЗУРАГ Галерей
Эршүүгийн Отгонбаяр
Захирал, галерейч

утас: 0049 (0) 176-6593 1999
е-майл: gallery@zurag.de
вэб хуудас: www.zurag.de