Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL “Зөгийн үүр” өдөрлөгт урьж байна
Оруулсан admin Огноо September 29 2010 20:44:21

Та бүхнийг Гадаадад төгсөгч Монгол залуучуудын нэгдсэн “Зөгийн үүр” өдөрлөгт урьж байна. Чоно корпораци нь Монгол улсын Засгийн газрын “Зөгийн Үүр” хөтөлбөрийг дэмжиж, өөрийн корпорацийн дэргэд гадаадад төгсөгч Монгол залуусынхаа эх орондоо амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Зөгийн үүр” орон сууцны төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Тус корпорацийн “Зөгийн Үүр” орон сууцны төслийн багийнхан Гадаадад cуралцаж байгаа бөгөөд эх орондоо түр ирсэн болон Гадаадад төгсөгч оюутан, залуустаа:

Дэлгэрэнгүй

 Нэгэн оройг хамтдаа хөгжилдөн цэнгэж өнгөрүүлэн нэрийн хуудсаа солилцон танилцах,
 “Зөгийн Үүр” орон сууцны төслийн онцлог, давуу талтай танилцах боломжийг бүрдүүлэх,
 Хэд хэдэн томоохон банкуудын моргейжийн зээлийн үйлчилгээний талаархи мэдээллийг нэг дороос авах,
 Чадварлаг хүний нөөц хайж буй томоохон байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдтэй уулзах, тэдгээрийн хүний нөөцийн хэрэгцээ, хангамжийн талаар мэдээлэл авах,
.... боломжийг бүрдүүлэхээр гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн, эх орныхоо бахархал болсон залуус та бүхнийг нэгэн дор цугларуулсан нэгдсэн уулзалт зохион байгуулахаар “Зөгийн Үүр” орон сууцны төслийн уулзалт, өдөрлөгийг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18.00-23.00 цагийн хооронд “ME Golf” гольфийн талбайд зохион байгуулах гэж байна.

Холбогдох мэдээлэл №1
Холбогдох мэдээлэл №2
Холбогдох мэдээлэл №3
Холбогдох мэдээлэл №4