Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL APS -Дээд Боловсролын Хяналтын Алба
Оруулсан admin Огноо Mai 05 2011 14:47:51
Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.

ДБХА нь Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны харъяа байгууллага болно.
Алба нь 2006 оны 7-р сард байгуулагдсан. ДБХА нь Германд суралцах гэж буй монгол иргэдийн их, дээд сургуульд элсэх эрх болон монголын их сургуульд суралцаж байхдаа үзүүлсэн сурлагын амжилтыг гэрчилсэн баримт бичгийг хянан үзнэ.
Германы Соёлын сайд нарын байнгын бага хурлаас Германд суралцах гадаадын иргэдэд зориулан гаргасан удирдамжинд зааснаар Германы улсын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол иргэд ДБХА-нд шалгуулах шаардлагатай. Энэ нь Германд хэлний курст суралцаж буй бөгөөд курсээ төгсгөөд тэндээ цааш суралцах хүсэлтэй хүмүүст ч мөн адил хамаатай.
ДБХА нь (М-журмын дагуу) шалгалт өгч тэнцсэн хүнд гэрчилгээ, бусад журмын дагуу шалгуулаад тэнцсэн хүнд тодорхойлолт гаргаж өгнө. Гэрчилгээ буюу тодорхойлолт нь Германы их, дээд сургуульд элсэн орох нэг нөхцөл болно. Гэрчилгээ, тодорхойлолтын хүчинтэй байх хугацаанд хязгаар тогтоохгүй.
ДБХА-ны шалгалтын журам:
· Монгол улсад оршин сууж буй монгол иргэдэд зориулсан журам (М-журам).
Төлбөр: 150.000 төгрөг
· Герман улсад 2006 оны 11-р сарын 01-нээс өмнө очсон бөгөөд оршин сууж буй
монгол иргэдийн баримт бичгийг хянан үзэх (Б-журам). Төлбөр: 60.000 төгрөг
ДБХА-ны үүрэг:
Тухайн хүн Германы Соёлын сайд нарын бага хурлын удирдамжинд заасан Германд
суралцах нөхцөлийг хангасан эсэх, авчирч өгсөн баримт бичиг нь жинхэнэ эсэхийг ДБХА хянан үзнэ.
М-журмын дагуу авах шалгалтанд 20 минут орчмын ярилцлага багтана. Ярилцлагын үеэр тухайн хүний суралцсан байдлын талаар асууж тодруулна. Тэгэхдээ тусгайлсан, хүнд бус, тухайн хүний боловсролын түвшинд тохирсон асуулт тавина. Тухайлбал түүний авчирч өгсөн баримт бичиг өөрийнх нь мөн эсэх г.м. Энэ нь юуны өмнө суралцах хугацаандаа үзсэн мэргэжлийн хичээлүүдээ сайн санаж байх хэрэгтэй гэсэн үг юм.
Ярилцлагыг тухайн хүний хүсэлтийг харгалзан герман буюу англи хэл дээр явуулна. Ярилцлага нь хэлний шалгалт биш. Гэхдээ шалгуулж буй хүн шалгаж буй хүмүүстэй харилцан ярилцах чадвартай байх ёстой. Амжилтгүй болсон тохиолдолд ярилцлагыг 2 удаа давтаж болно, харин дахиж тухай бүр 60.000 төгрөгийн төлбөр төлнө.
Шалгалтанд тэнцсэн хүнд 10ш гэрчилгээ олгоно. Германы их, дээд сургуульд элсэхээр өрсөлдөх, Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд визээ мэдүүлэхдээ эдгээр гэрчилгээг үзүүлнэ.
Дээд дурьдсан Б-журмын дагуу шалгуулах хүн ярилцлага өгөх шаардлагагүй. Харин тэнцсэн хүнд тодорхойлолт гаргаж өгнө. Энэхүү тодорхойлолт нь гэрчилгээтэй адил ач холбогдолтой биш.
ДБХА-ны шалгалтын дараалал:
1. Баримт бичгийг хянан үзэх
2. Ярилцлага (зөвхөн М-журманд хамаатай)
3. Гэрчилгээ буюу тодорхойлолт олгох
Бүх баримт бичгийн хуулбар болон англи буюу герман хэл дээрх орчуулгыг авчирч өгнө.
Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
ДБХА-наас татгалзсан хариу өгсөн тохиолдолд, төлсөн хураамжийг эзэнд нь
буцааж өгөхгүй.
ДБХА-ны
Хаяг: ХБНГУ-ын ЭСЯ, Нэгдсэн үндэстний гудамж,
ш/х: 708
Утас: 99225839, факс: 00976-11-323905
Ажиллах цагийн хуваарь: Баасан гаригт: 09 – 10.30 цагийн хооронд
E-mail: aps.ulan bator @ gmail.com
Дэлгэрэнгүй мэдээлэл: www.ulan-bator.diplo.de/aps



Асуулт / Хариулт
ДБХА-ны сертификат/ тодорхойлолт Австри болон Швейцарь улсуудад хүлээн зөвшөөрөгдөх үү?

Одоогоор тус улсуудад суралцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд ДБХА-ны сертификаттай байх шаардлагагүй.


Би одоогоор Германаас өөр нэг Европын оронд оршин сууж байгаа бөгөөд өөрийн бичиг баримтаа шалгуулж болох уу?


Тийм, энэ нь боломжтой. Энэ тохиолдолд Германд байгаатай адилхан нөхцөл шаардлагыг хангасан байх хэрэгтэй.


Би Германд хүүхэд асрагч (Au-Pair ) -аар байсныхаа дараа шууд үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байна. Би өөрийн бичиг баримтаа Б-журмын дагуу шалгуулж болох уу?

Хэрэв та 2006.11.01-нээс өмнө Герман улсад очсон бол энэхүү журмаар шалгуулж болно. Хил нэвтэрснийг гэрчлэх хилийн албаны тамга (он, сар, өдөр гаргацтай байх) -ыг үзүүлэх шаардлагатай. Хэрэв та дээрх өдрөөс хойш Германд очсон бол Монголд ирж ДБХА-ны ярилцлага өгөх шаардлагатай.


Би ярилцлагыг утсаар, интернэт (Scype) -ээр өгч болох уу?

Үгүй, та ярилцлагад өөрийн биеэр ирэх ёстой.


Би герман нөхөртэйгээ (жиш: хагас жилийн өмнөөс) Германд амьдарч байна. Тэгсэн ч гэсэн би ярилцлага өгөхөөр Монголд ирэх ёстой юу?

Үгүй, энэ тохиолдолд Б-журмын дагуу бичиг баримтаа шалгуулахад хангалттай.


Өнгөрсөн жил би 3 семестер сурсныг гэрчлэх бичиг баримтаа шалгуулж сертификат авсан. Харин одоо дараагийн 2 семестерээ шалгуулж сертификат авч болох уу?

Үгүй, энэ нь боломжгүй юм. Та дахин бүх бичиг баримтаа шалгуулж, нийт одоог хүртэл суралцсан семестрийн мэдлэгийн хүрээнд ярилцлага өгөх ёстой. Харин их сургуулиа төгсөхийн өмнөхөн буюу 6 ба 7 семестер сураад шалгуулж сертификат авсан оюутнууд дараагийн 1-2 семестер суралцсаныг гэрчлэх бичиг баримтаа шалгуулж, энэ төвшиндөө ярилцлага өгөх боломжтой. Энэ тохиолдолд бакалаврын дипломоо шалгуулж, ярилцлаганд тэнцсэнээр сертификат авна. Ярилцлагыг дахин өгөхөд 60,000 MNT төлөх шаардлагатай.


Би Герман улсад хүлээн зөвшөөрөгддөггүй монголын их сургуульд суралцдаг/ их сургуулийг төгссөн. Би цаашид Германд сурч болох уу?

Үгүй, энэ нь улсын их/ дээд сургуульд оюутан элсүүлэх журмыг зөрчнө. Зарим нэг онцгой нөхцөлд элсэн суралцаж болно.


Би 2-р семестрт сурдаг оюутан бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үеэр коллеж буюу Studienkolleg-д сургалцахаар бэлдэж эхэлнэ. Би Дээд Боловсролын Хяналтын албанд сургалтын материалаа хэзээ шалгуулахаар өгч болох вэ?

Сургалтын материалаа өгөх үедээ дор хаяж 2-р семестрийг амжилттай төгсгөсөн байх шаардлагатай. 2-р семестр албан ёсоор дуусаагүй байхад сургалтын дүнг шалгах боломжгүй.