Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Монгол хүн монголыгоо хоёр дахь нүдээр харахуйд...
Оруулсан admin Огноо Oktober 02 2010 13:26:40

  Монгол хүн монголыгоо хоёр дахь нүдээр харахуйд...

 

  Монгол хүн монголыгоо хоёр дахь нүдээр харахуйд...
Германд хоёр нарны хооронд сурах, ажиллахыт хослуулан завгүй явсаар нүд ирмэх зуур он жилүүд урсан нэг л мэдэхэд буцах болсон байдаг. Хараар амьдрах нь мөнгөө хураагаад, сураад чадсан нь дипломоо өвөртлөөд, чадаагүй нэг нь гундуухан ч энэ хатуу нийгмийн тогоонд чанагдсаны хэрэг юу билээ, очоод алзахгүй дээ гэсэн үрам зориг тээсээр бүгдээрээ л нутаг буццагаадаг билээ.Буцаад ирэхэд тосоод авах эх нутгийнхаа талаар төрсөн анхны үзэл бодлоо хуваалцвал дээр юм уу гэж бодлоо.

Хүний газар монголынхоо сураг чимээг интэрнэтээр л хүлээж авдаг бидэнд эндүү ташаа ойлгож явдаг ч юм их байна. Дэндүү олон жил хүний нутагт амьдрахдаа өөрсдөө бид хүний хүн болсон байдгаа ч мэддэгүй юм байна.
Юуны өмнө монголдоо хөл тавиад хамгийн эхэнд сонссон баярт мэдээ маань Элбэгдөрж ерөнхийлэгч болоод ашигт малтмалын лицэнц олгохыг хориглосон зарлиг гаргасаныг олж сонссон явдал. Мэдээж ашигт малтмалаа тодорхой хэмжээгээр ашиглах нь зүйн хэрэг ч ,2хон сая хүний хэрэгцээнээс дэндүү давуу олборолт явуулж, газар шороогоо сэндийчүүлж байгаа нь зөв санагдахгүй л байсан.
Одоо ашиглалт явуулж буй гадны фирмүүд нь манай шинэ ерөнхийлөгчөөс өмнө олгогдсон лицэнцүүд юм билээ.
Улаанбаатраас Архангай, Завхан аймгуудаар аялаж явахад Архангай, Завхан аймгийн төв гэхэд сумын төв шиг л өөрчлөгдсөн юм харагдахгүй байхад Увс аймгийн төвийн зам бурэн хэмжээгээр засварлагдсан, хотын төвийн гэрэлтүүлэг 100% ажиллагаатай их л ахиц гарсан харагдаж байсан.Сураг сонсоход Увс аймгийн засаг дарга нь өөрөө зам гүүрийн инженер, аймагтаа асар их зүйл хийсэн хүн гэдгийг энгийн ард түмний амнаас сонсоод, ард түмэн маань ходоодоороо сонгууль өгөхөө больж нэг үеэ бодвол ухамсартай болж, зөв хүнээ гаргаж чаддаг болж дээ гэж бодогдсон.

Увс аймгийн Өвөрхангай сумын нутагт 100% хятадын хөрөнгө оруулалттай фирм алт олборлолт буруу явуулж байсныг нутгийн 200 гаруй иргэд эсэргүүцэн, буун барин хятадуудтай тэмцэн, үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан байна. Ард түмний эсэргүүцлийг аймгийн хяналтын алба нь үл тоомсорлон, хятад фирмийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Зоригтой хөдөлсөн ард бууж өгөхгүй, радио телевизэд хандан, хэвлэлийн бага хурал хийж монголын ард түмний сонорт хургэж , асуудлыг анхааралын төвд тавиж чадсан билээ. Энэ асуудал яаж шийдэгдэх эсэх нь мэдэхгүй ч юутай ч гандаж борлосон царайтай энгийн малчин ард сурч боловсорч монголыгоо гийгүүлэх гэсээр гавьсан юмгүй биднээсээ л дээр ухамсартай хүмүүс юм гэж бодогдсон.

Монголчууд маань түүхээ их сайн сэргээж байна. Алтан ургийн хэдэн хаадаас бусадыг нь дурсдаг ч үгүй байсан нь саяхан. Гэтэл одоо Ховд аймагт манжийн эсгэр зоригтой тэмцэгч Галдан бошигтийн хөшөө, Хөвсгөл аймагт манжуудаас зүүн гарын хаант улсаа хамгаалан тэмцэн, 81 зоосны нүхээр махаа тасчуулж үхсэн Хотгойд цан Чингүнжавын хөшөөг, Улаанбаатарт төв номын сангийн үүдэнд билгүүн номч Ринчин, 100 манлай улс төрч хэмээх Цэдэнбалын хөшөөг шинээр босгосон байна.
Нэг үеэ бодвол, мэдэхгүйгээрээ мэдэмхийрч юу юугүй хэдэн улс төрчдийнхөө хөшөө дурсгал сүйтгэн, орост монголын худалдсан хэмээн будаг цацаж байсан үеэ бодвол бас л үнэн мөнийг салгаж харах чадвартай болсондоо тэр үү.

Түүхийн ховор нандин номнууд их гарсан байна. Монголын түүхийг бичсэн хамгийн үнэт бүтээл болох пэрсийн түүхч Рашид Ад Диний Судрийн чуулган, Ойрадын Заяа бандид Намхайжамцын тод бичгийн номнууд, Дулдуйтийн Равжаагийн Саран хөхөөн тууж гэх мэт олон сайхан номнууд крилл дээр , монгол хэл дээр хэвлэгдэж гарсан байна.
Байхгүй юм ч гэж алга. Бидний германд хэрэглэж дадсан бух л юм монголд ороод ирчихсэн байх юм. Хаа очиж монголчууд маань Geschmack сайтай хүмүүс юм,чанарт дуртай ч хүмүүс юм ,хаа явсан газраасаа чанартай сайн л бараа монголдоо оруулдаг болсон болохоор сонголт сайн байдаг юм билээ.Нутагтаа хийж үзээгүй хар бор ажлыг хүний нутагт хийж узэхдээ л монголдоо бид ингэж ажилладаг бол улс орон минь ямар байхсан билээ гэж анх бодож үздэг билээ. Монголчууд маань ажилсаг болж. Хаа сайгүй халуун наранд ажрахгүй зам өрөмдөж суугаа шижгэнэсэн залуусийг харахад ажил голохгүй амьдралын төлөө тэмцэх монголчуудаараа бахархах сэтгэл төрж билээ.

Сайны хажуугаар саар яаж дутах вэ. Ойлгоход хэцүү зуйлс ч их байна. Замын ачаалал хэт их, тугжрэл ихтэй. Шинэ хорооллуудаар автобусны шугам бараг байхгүй.Такси барисанаас ойр зуур газар алхсан нь хамаагүй хурдан. Зам дагуу алхаж байтал машиныхаа цонхоор ус цацах нь түгээмэл бололтой. Шалба нороод наашаа ч үгүй цаашаа ч угуй болоод уурлахаар ус цацсан залуус баясаад бөөнө юм болно. 4,5 удаа цацуулаад хэлээд ч нэмэргүйг мэдэж авсан болохоор хариу үйлдэл хийхгүй, тоохгүй явчихвал харин уурлаад хойноос хараал хэлэх нэгэн бас байх юм.
Бороо орсон үед санаатайгаар замаасаа хазайж ирээд шалбаагаар будчихаад инээнэ. Бүрэнхийд хаа нэгтээгээс нэг залуу гарч ирээд аймаар муухай хашгирч цочоохоор цочсондоо нэг нудраад авлаа. Галзуу солиотой, сэтгэцийн өвчтэй хүүхэн бэ гээд хараасаар яваад өгөх юм. Мөрөөрөө яваа хүний амгалан тайван байдал алдагдуулсан хүн золиотой юм болов уу, цочиж сандарсан би солиотой юм болов уу. Гэх мэтчилэн стрэссдэх зүйл мундахгүй.
Тийм болохоор монголын талаар аль болох бодит мэдээлэл авч, болж өгвөл бүр мөсөн нутаг буцахаасаа өмнө монголдоо ирж төсөөлөлтөи болж авах, ирээд шууд том бизнэсс эхлэхгүй, судалж нийгмээ мэдэх таниж байх нь чухал юм шиг санагдлаа.
Хэдэн найзуудтайгаа уулзахдаа санаатайгаар гадаадууд ордог том restaurant PUB хослосон газар орж үзлээ.Тэгтэлээ халаглахаар хар шар толгойтнууд дагаж гүйж яваа охид нүдэнд туссангүй.Жуулчид нь ихэвчлэн группээрээ ганц л орчуулагчтай явж харагдсан.
Загвар өмсөгчдөөсөө сайхан охид зөндөө харагдсан.Гоё сайхан охид нь зиндаархуу харагдаж байна. Гадаад дотоодын жуулчин дагаж гүйхээр харагдахгүй байна. Зиндаархуу болохоороо загвар өмсөгч гэдэг хэн нэгнийг л салгасан хэрэгт орооцолдож явдаг муу нэрийг зөөж явахыг ч хүсдэггүй ч юм уу.

Юутай ч олон жил гадаадад байж байгаад ирсэн хүнд мэдэхгүй танихгүй нийгэм болсон байна.
Нийгмээ мэдэхгүй ажиллаж ажиллаж хурааж ирсэн мөнгөө businesst оруулаад шатсан хүмүүс олон байна.Тийм болохоор монголын талаар аль болох бодит мэдээлэл авч, болж өгвөл бүр мөсөн нутаг буцахаасаа өмнө монголдоо ирж төсөөлөлтөи болж авах, ирээд шууд том бизнэсс эхлэхгүй, судалж нийгмээ мэдэх таниж байх нь чухал юм шиг санагдлаа.

 

  vansemberuu