Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ. 1/2
Оруулсан admin Огноо Mai 02 2011 17:06:35
Монголын ард тvмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж,
-хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж,
-хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж,
-эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно.
Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
НЭГДYГЭЭР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ
ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ
ДЄРЄВДYГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТYYНИЙ УДИРДЛАГА
ТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ


Мэдэгтvн, сахигтун!
БYГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
АРДЫН ИХ ХУРАЛ
1992 оны нэгдvгээр сарын
1З-ны єдрийн 11 цаг З5 минут Улаанбаатар хот


НЭГДYГЭЭР БYЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдvгээр зvйл
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бvрэн эрхт, Бvгд найрамдах улс мєн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, vндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тєрийн vйл
ажиллагааны vндсэн зарчим мєн.
Хоёрдугаар зvйл
1.Монгол Улс тєрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр зєвхєн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зvйл
1.Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна.Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож,
мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.
2.Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дєрєвдvгээр зvйл
1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, улсын хил халдашгvй дархан байна.
2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3.Хууль гаргахгvйгээр гадаадын цэргийн хvчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин єнгєрvvлэхээр
улсын хил нэвтрvvлэхийг хориглоно.
Тавдугаар зvйл
1.Монгол Улс дэлхийн эдийн засгийн хєгжлийн тvгээмэл хандлага, єєрийн орны євєрмєц онцлогт нийцсэн олон
хэвшил бvхий эдийн засагтай байна.
2.Тєр нь нийтийн болон хувийн ємчийн аливаа хэлбэрийг хvлээн зєвшєєрч, ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална.
З.Ємчлєгчийн эрхийг гагцхvv хуульд заасан vндэслэлээр хязгаарлаж болно.
4.Тєр нь vндэсний эдийн засгийн аюулгvй байдал, аж ахуйн бvх хэвшлийн болон хvн амын нийгмийн хєгжлийг
хангах зорилгод нийцvvлэн эдийн засгийг зохицуулна.
5.Мал сvрэг бол vндэсний баялаг мєн бєгєєд тєрийн хамгаалалтад байна.
Зургадугаар зvйл
1.Монгол Улсад газар, тvvний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхvv ард тvмний
мэдэл, тєрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний баялаг, ой, усны нєєц, ан
амьтан тєрийн ємч мєн.
З.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зєвхєн Монгол Улсын иргэнд
ємчлvvлж болно.Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгvй.Иргэд хувийн ємчийнхєє газрыг худалдах, арилжих,
бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєлд шилжvvлэх, тvvнчлэн тєрийн эрх бvхий
байгууллагын зєвшєєрєлгvйгээр бусдад эзэмшvvлэх, ашиглуулахыг хориглоно.
4.Тєр газрын эзэнд газартай нь холбогдсон vvрэг хvлээлгэх, улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор
газрыг солих буюу эргvvлэн авах, уг газрыг хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын
ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5.Тєрєєс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvнд газрыг тєлбєр, хугацаатайгаар болон хуульд заасан
бусад болзол, журмаар ашиглуулж болно.
Долдугаар зvйл
1.Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны єв тєрийн хамгаалалтад байна.
2.Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь ємч, Монгол Улсын vндэсний баялаг мєн.
Наймдугаар зvйл
1.Монгол хэл бол тєрийн албан ёсны хэл мєн.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн заалт нь хvн амын єєр хэл бvхий vндэстний цєєнх эх хэлээрээ суралцах, харилцах,
соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах эрхийг vл хєндєнє.
Есдvгээр зvйл
1.Монгол улсад тєр нь шашнаа хvндэтгэж, шашин нь тєрєє дээдэлнэ.
2.Тєрийн байгууллага шашны, сvм хийд улс тєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулж болохгvй.
З.Тєр, сvм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
Аравдугаар зvйл
1.Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн
гадаад бодлого явуулна.
2.Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ.
3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц
дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ.
4.Монгол Улс Yндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй.
Арван нэгдvгээр зvйл
1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь
тєрийн vvрэг мєн.
2.Монгол Улс єєрийгєє хамгаалах зэвсэгт хvчинтэй байна.Зэвсэгт хvчний бvтэц, зохион байгуулалт, тvvнд алба хаах
журмыг хуулиар тогтооно.
Арван хоёрдугаар зvйл
1.Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сvлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.
2.Тєрийн сvлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тvмний тvvхэн уламжлал, хvсэл тэмvvлэл, эв нэгдэл, шударга
ёс, цог хийморийг илэрхийлнэ.
З.Тєрийн сvлд нь ариун цагаан єнгийн бадам цэцэг суурьтай, тєгсгєлгvй vргэлжлэн дэлгэрэх тvмэн насан хээгээр
хєвєєлсєн, мєнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хєх дэвсгэртэй байна.Сvлдний тєв хэсэгт Монгол Улсын тусгаар
тогтмнол, бvрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хvлгийг хослуулан дvрсэлсэн
байна.Сvлдний хvрээний магнайн хэсэгт эрт, эдvгээ, ирээдvй гурван цагийг бэлгэдсэн хvслийг хангагч чандмань
эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн ногоон єнгийн уулан хээ, ашид дэвжихийн єлзий хутаг оршсон хvрдийг тус
тус дvрсэлнэ. Хvрдийг хадгаар дээдлэн сvлжсэн байна.
4.Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын тєрийн хvндэтгэлийн бэлгэдэл мєн.
5.Монголын Улсын тєрийн далбаа нь улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн
хэмжээтэй дундахь хэсэг нь мєнх тэнгэрийн хєх, тvvний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан єнгєтэй
байна.Далбааны ишин талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны єргєн, урт нь 1:2-ын
харьцаатай байна.
6.Тєрийн тамга дєрвєлжин хэлбэртэй, голдоо тєрийн сvлдтэй, сvлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй,
арслангийн дvрс бvхий бариултай байна.Тєрийн тамгыг Монгол Улсын Ерєнхийлєгч барина.
7.Тєрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, тєрийн дууллын vг, аяыг хуулиар бататгана.
Арван гуравдугаар зvйл
1.Монгол Улсын тєрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хот мєн.
2.Монгол Улсын нийслэлийн эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.



ХОЁРДУГААР БYЛЭГ
ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ
Арван дєрєвдvгээр зvйл
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хvн бvр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна.
2.Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан
тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно.Хvн бvр эрх зvйн этгээд
байна.
Арван тавдугаар зvйл
1.Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах vндэслэл, журмыг гагцхvv хуулиар
тогтооно.
2.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хєєх, єєр улсад шилжvvлэн єгєхийг хориглоно.
Арван зургадугаар зvйл
Монгол улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:
1/амьд явах эрхтэй.Монгол Улсын Эрvvгийн хуульд заасан онц хvнд гэмт хэрэг vйлдсэний учир шvvхийн хvчин
тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хvний амь нас бусниулахыг хатуу
хориглоно;
2/эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/хєдлєх, vл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлуулах эрхтэй. Хувийн ємчийг хууль
бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь нийгмийн зайлшгvй хэрэгцээг
vндэслэн хувийн ємчийн эд хєрєнгийг дайчлан авбал нєхєх олговор, vнийг тєлнє;
4/ажил мэргэжлээ чєлєєтэй сонгох, хєдєлмєрийн аятай нєхцєлєєр хангуулах, цалин хєлс авах, амрах, хувийн
ажахуй эрхлэх эрхтэй.Хэнийг ч хууль бусаар албадан хєдєлмєрлvvлж болохгvй;
5/єндєр наслах, хєдєлмєрийн чадвар алдах, хvvхэд тєрvvлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд,
мєнгєний тусламж авах эрхтэй;
6/эрvvл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.Иргэдэд эмнэлгийн тєлбєргvй тусламж vзvvлэх
болзол, журмыг хуулиар тогтооно;
7/сурч боловсрох эрхтэй.Тєрєєс бvх нийтийн ерєнхий боловсролыг тєлбєргvй олгоно.Иргэд тєрєєс тавих шаардлагад
нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь хvртэх эрхтэй.Зохиогч, шинэ
бvтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
9/шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Тєрийн байгууллагад
сонгох, сонгогдох эрхтэй.Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.Сонгогдох насыг тєрийн зохих байгууллага, албан
тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
10/нийгмийн болон єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах,
сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.Нам,олон нийтийн бусад бvх байгууллага нийгэм, тєрийн аюулгvй байдлыг
сахиж, хуулийг дээдлэн биелvvлнэ.Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний тєлєє болон
гишvvний нь хувьд хvнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдvvлэхийг хориглоно.Тєрийн зарим тєрлийн албан
хаагчийн намын гишvvнийг тvдгэлзvvлж болно;
11/улс тєр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бvлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь
хуулиар тогтоосон насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд vндэслэнэ.Гэр бvл, эх
нялхас, хvvхдийн ашиг сонирхлыг тєр хамгаална;
12/тєрийн байгууллага, албан тушаалтанд єргєдєл, гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.Тєрийн байгууллага,
албан тушаалтан нь иргэдийн єргєдєл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх vvрэгтэй;
13/халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй.Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих,
баривчлах, хорих, мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, хvнлэг
бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгvй.Баривчилсан шалтгаан, vндэслэлийг баривчлагдсан
хvн,тvvний гэр бvлийнхэн, ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.Иргэний хувийн ба гэр бvл,захидал
харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална;
14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл уул эрхээ
хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэх, єєрийн болон
гэр бvлийн гишvvд, эцэг эх, vр хvvхдийнхээ эсрэг мэдvvлэг єгєхгvй байх, єєрийгєє ємгєєлєх, хууль зvйн туслалцаа
авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шvvхээр шvvлгэх, хэргээ шvvх ажиллагаанд биеэр оролцох, шvvхийн
шийдвэрийг давж заалдах, уучлал хvсэх эрхтэй. Єєрєє єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєхийг шаардах, мэдvvлэг
гаргуулахаар шахалт vзvvлэх, хvч хэрэглэхийг хориглоно.Гэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл
хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно.Гэм буруутны ял зэмлэлийг тvvний гэр бvлийн гишvvд,
тєрєл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
15/шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєєтэй;
16/итгэл vнэмшилтэй байх,vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан
хийх эрх чєлєєтэй.Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
17/тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл
хайх, хvлээн авах эрхтэй.Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал,
нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон
хамгаална;
18/улсынхаа нутаг дэвсгэрт чєлєєтэй зорчих, тvр буюу байнга орших суух газраа сонгох, гадаадад явах,оршин
суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.Гадаадад явах, оршин суух эрхийг vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг
хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зєвхєн хуулиар хязгаарлаж болно.
Арван долдугаар зvйл
1.Монгол Улсын иргэн шударга,хvнлэг ёсыг эрхэмлэн дараахь vндсэн vvргийг ёсчлон биелvvлнэ:
1/Yндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хvндэтгэж, сахин биелvvлэх;
2/хvний нэр тєр, алдар хvнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх;
3/хуулиар ногдуулсан албан татвар тєлєх;
4/эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
2.Хєдєлмєрлєх, эрvvл мэндээ хамгаалах, vр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бvрийн
журамт vvрэг мєн.
Арван наймдугаар зvйл
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, vvргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг
харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
2.Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, vvргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай
энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.
З.Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгvй хvний эрх, vvргийг єєрийн хуулиар тогтооно.
4.Yзэл бодол, улс тєрийн хийгээд шударга ёсны бусад vйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мєшгєгдсєн гадаадын
иргэн, харьяалалгvй хvн vндэслэл бvхий хvсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.
5.Yндсэн хуулийн арван зургадугаар зvйлд заасан Монгол Улсын иргэний vндсэн эрх, эрх чєлєєг тус улсын нутаг
дэвсгэрт
байгаа гадаадын иргэн, харьяалалгvй хvнд эдлvvлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан
хvний салшгvй эрхээс бусад эрхийн хувьд vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг
хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.
Арван есдvгээр зvйл
1.Тєрєєс хvний эрх, эрх чєлєєг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зvйн болон бусад баталгааг бvрдvvлэх, хvний
эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє хариуцна.
2.Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Yндсэн хууль, бусад хуульд заасан хvний эрх, эрх чєлєєг гагцхvv
хуулиар хязгаарлаж болно.Тийнхvv хязгаарласан хууль нь хvний амьд явах эрх, итгэл vнэмшилтэй байх, шашин
шvтэх, эс шvтэх эрх чєлєє, тvvнчлэн хэнд боловч эрvv шvvлт тулгах,хvнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон
хуулийн заалтыг vл хєндєнє.
З.Хvн эрх, эрх чєлєєгєє эдлэхдээ vндэсний аюулгvй байдал, бусад хvний эрх, эрх чєлєєг хохироож, нийгмийн хэв
журмыг гажуудуулж болохгvй.



ГУРАВДУГААР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ
Хорьдугаар зvйл
Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага мєн бєгєєд хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын
Их Хуралд хадгална.
Хорин нэгдvгээр зvйл
1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишvvнтэй байна.
2.Улсын Их Хурлын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн
vндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.
З.Улсын Их Хурлын гишvvнээр Монгол Улсын хорин таван нас хvрсэн, сонгуулийн эрх бvхий иргэнийг сонгоно.
4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
Хорин хоёрдугаар зvйл
1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх
замбараагvй байдал vvссэн зэрэг онцгой нєхцєлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгvй бол мєнхvv нєхцєл
арилж, шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлнэ.
2.Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж нийт гишvvний гуравны хоёроос доошгvй нь vзсэнээр
буюу эсхvл мєнхvv шалтгаанаар Ерєнхийлєгч Улсын Их Хурлын даргатай зєвшилцєн санал болгосноор єєрєє тарах
шийдвэр гаргаж болно. Ийнхvv тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их
Хурал бvрэн эрхээ эдэлнэ.
Хорин гуравдугаар зvйл
1.Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мєн бєгєєд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
2.Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрх нь Тєрийн сvлдэндээ тангараг єргєснєєр эхэлж, Улсын Их Хурлын
дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишvvд тангараг єргєснєєр дуусгавар болно.
Хорин дєрєвдvгээр зvйл
1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа нууцаар гаргаж
сонгоно.
2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байх бєгєєд хуульд заасан vндэслэлээр
хугацаанаас нь ємнє чєлєєлж, огцруулж болно.
Хорин тавдугаар зvйл
1.Улсын Их Хурал тєрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бєгєєд дараахь
асуудлыг єєрийн онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
1/хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах;
2/тєрийн дотоод, гадаад бодлогын vндсийг тодорхойлох;
3/Ерєнхийлєгчийн ба Улсын Их Хурал, тvvний гишvvний сонгуулийг товлон зарлах;
4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан
тайлагнадаг бусад байгууллагын бvтэц, бvрэлдэхvvнийг тогтоох, єєрчлєх;
5/Ерєнхийлєгчийг сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргах, чєлєєлєх, огцруулах;
6/Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг
бусад байгууллагын бvрэлдэхvvнийг томилох, єєрчлєх, огцруулах;
7/тєрийн санхvv, зээл, албан татвар, мєнгєний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэлийг
тодорхойлж, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, улсын тєсєв, тvvний гvйцэтгэлийн тайланг батлах;
8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
9/улсын хил тогтоох;
10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, бvрэн эрхийг тогтоох;
11/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, єєрчлєх;
12/нутгийн єєрєє удирдах болон захиргааны бйгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн
vндсийг тогтоох;
13/улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, тєрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын
зэрэг дэвийг тогтоох;
14/єршєєл vзvvлэх шийдвэр гаргах;
15/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай
дипломат харилцаа тогтоох, цуцлах;
16/ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бvхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал
асуулгыг хvчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж vзнэ;
17/Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн
бvхий байдал зарлах, цуцлах;
18/энэ зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон
дайны байдал зарлах, эсхvл энэ тухай гаргасан Ерєнхийлєгчийн зарлигийг батлах, хvчингvй болгох.
2.Дараахь онцгой нєхцєл бий болсон vед vр дагаврыг нь арилгах, хvн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын
тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хvн амын амь нас, эрvvл мэнд, аж амьдрал,
нийтийн аюулгvй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул
тохиолдсон;
2/Yндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага,
бvлэг хvний зохион байгуулалт бvхий хvч хэрэглэсэн хууль бус vйл ажиллагааны улмаас vvссэн нийтийн эмх
замбараагvй байдлыг тєрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгvй
болсон.
З.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагvй байдал vvсч, зэвсэгт мєргєлдєєнд
хvрсэн, тийм мєргєлдєєн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хvчээр тvрэмгийлэн халдсан, эсхvл
тийнхvv халдах нь бодитой болсон vед дайны байдал зарлаж болно.
4.Улсын Их Хурлын бусад бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Хорин зургадугаар зvйл
1.Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын гишvvн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
2.Иргэд, бусад байгууллага хуулийн тєслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.
З.Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бєгєєд хэрэв хуульд єєрєєр заагаагvй бол ийнхvv
нийтэлснээс хойш арав хоногийн дараа хvчин тєгєлдєр болно.
Хорин долдугаар зvйл
1.Улсын Их Хурал бvрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжvvлнэ.
2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгvй ажлын єдєр чуулна.
З.Улсын Их Хурлын гишvvдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхvл Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын
даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.
4.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан єдрєєс хойш гуч хоногийн дотор Ерєнхийлєгч, бусад
чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.
5.Ерєнхийлєгч онц болон дайны байдал зарлавал тvvнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой
чуулганаа тусгайлан товлохгvйгээр чуулна.
6.Yндсэн хууль, бусад хуульд єєрєєр заагаагvй бол Улсын Их Хурлын нийт гишvvний дийлэнх олонхи нь хvрэлцэн
ирснээр чуулганыг хvчинтэйд vзэж, чуулганд оролцсон нийт гишvvний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Хорин наймдугаар зvйл.
1.Улсын Их Хурал vйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2.Байнгын хорооны бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
Хорин есдvгээр зvйл
1.Улсын Их Хурлын гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанд улсын тєсвєєс цалин авна. Улсын Их Хурлын гишvvн нь
хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй.
2.Улсын Их Хурлын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
З.Улсын Их Хурлын гишvvн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бvрэн
эрхийг нь тvдгэлзvvлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишvvн гэмт хэрэг vйлдсэн гэж шvvх тогтоовол Улсын Их Хурал
тvvнийг гишvvнээс нь эгvvлэн татна.
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
Гучдугаар зvйл
1.Монгол Улсын Ерєнхийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мєн.
2.Ерєнхийлєгчєєр дєчин таван нас хvрсэн, сvvлийн таваас доошгvй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол
Улсын уугуул иргэнийг дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.
Гучин нэгдvгээр зvйл
1.Ерєнхийлєгчийн сонгууль хоёр шаттай байна.
2.Улсын Их Хуралд суудал бvхий нам дангаараа буюу хамтран Ерєнхийлєгчид тус бvр нэг хvний нэр дэвшvvлнэ.
З.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхтэй
оролцож, Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
4.Ерєнхийлєгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын
Их Хурал Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
5.Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхvv сонгогчдын олонхийн санал аваагvй бол анхны санал хураалтад
оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хvнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал
хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал
Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхvv сонгогчдын олонхийн санал
аваагvй бол дахин сонгууль явуулна.
7.Ерєнхийлєгчийг зєвхєн нэг удаа улируулан сонгож болно.
8.Ерєнхийлєгч нь Ерєнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишvvн, хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах
бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй. Хэрэв Ерєнхийлєгч єєр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол
тангараг єргєсєн єдрєєсєє эхлэн уул vvргээс чєлєєлєгдєнє.
Гучин хоёрдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бvрэн эрх тангараг єргєснєєр эхэлж, шинэ сонгогдсон Ерєнхийлєгч тангараг єргєснєєр дуусгавар
болно.
2.Ерєнхийлєгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, ард
тvмнийхээ эрх чєлєє, vндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Yндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерєнхийлєгчийн
vvргийг шударгаар биелvvлэхээ батлан тангараглая“ хэмээн Улсын Их Хуралд тангараг єргєнє.
Гучин гуравдугаар зvйл
1.Ерєнхийлєгч дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерєнхийлєгчийн
тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй
бол уг хууль, шийдвэр хvчин тєгєлдєр хэвээр vлдэнэ;
2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагvй бол Улсын Их Хуралд суудал
авсан намуудтай зєвшилцєн нэр дэвшvvлсэн хvнийг Ерєнхий сайдаар томилох санал, тvvнчлэн Засгийн газрыг
огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах;
3/єєрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл єгєх. Энэ талаар Ерєнхийлєгч зарлиг гаргавал
тvvнд Ерєнхий сайд гарын vсэг зурснаар хvчин тєгєлдєр болно;
4/гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй тєлєєлж, Улсын Их Хуралтай зєвшилцєн Монгол Улсын нэрийн ємнєєс олон
улсын гэрээ байгуулах;
5/Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvнийг Улсын Их Хуралтай зєвшилцєн
томилох буюу эгvvлэн татах;
6/Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvний итгэмжлэх, эгvvлэн татах жуух
бичгийг хvлээн авах;
7/Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;
8/уучлал vзvvлэх;
9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийг тэргvvлэх;
11/Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/Yндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєл бий болбол Улсын Их Хурлын
чуулганы чєлєє цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны
байдал зарлах, тvvнчлэн цэрэг хєдєлгєх захирамж єгєх. Онц байдал, дайны байдал зарласан Ерєнхийлєгчийн
зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй
болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.
2.Ерєнхийлєгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерєнхий командлагч байна.
З.Ерєнхийлєгч Монгол Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд єєрийн тааллаар
оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
4.Ерєнхийлєгчид тодорхой бvрэн эрхийг зєвхєн хуулиар олгож болно.
Гучин дєрєвдvгээр зvйл
1.Ерєнхийлєгч бvрэн эрхийнхээ хvрээнд хуульд нийцvvлэн зарлиг гаргана.
2.Ерєнхийлєгчийн зарлиг хуульд нийцээгvй бол Ерєнхийлєгч єєрєє буюу Улсын Их Хурал хvчингvй болгоно.
Гучин тавдугаар зvйл
1.Ерєнхийлєгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерєнхийлєгч тангарагаасаа няцаж Yндсэн хууль, Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг зєрчвєл Yндсэн хуулийн цэцийн
дvгнэлтийг vндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишvvний дийлэнх олонхийн саналаар
огцруулна.
Гучин зургадугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бие, єргєє, унаа халдашгvй дархан байна.
2.Ерєнхийлєгчийн нэр тєр, халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Гучин долдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийг тvр эзгvйд бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжvvлнэ.
2.Ерєнхийлєгч огцорсон, нас нєгчсєн, хvсэлтээрээ чєлєєлєгдсєн бол Ерєнхийлєгч шинээр сонгогдож тангараг єргєх
хvртэл бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжvvлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерєнхийлєгчийн
сонгуулийг дєрвєн сарын дотор зарлан явуулна.
З.Улсын Их Хурлын дарга Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Гучин наймдугаар зvйл
1.Монгол Улсын Засгийн газар бол тєрийн гvйцэтгэх дээд байгууллага мєн.
2.Засгийн газар тєрийн хуулийг биелvvлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг vvргийн
дагуу дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/Yндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэл, улсын
тєсєв, зээл, санхvvгийн тєлєвлєгєєг боловсруулж Улсын Их Хуралд єргєж, гарсан шийдвэрийг биелvvлэх;
3/салбарын ба салбар хоорондын, тvvнчлэн бvс нутгийн хєгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж
хэрэгжvvлэх;
4/хvрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зvй зохистой ашиглах, нєхєн сэргээх арга хэмжээ авах;
5/тєрийн захиргааны тєв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын vйл ажиллагааг
удирдан чиглvvлэх;
6/улсыг батлан хамгаалах хvчин чадлыг бэхжvvлж, vндэсний аюулгvй байдлыг хангах;
7/хvний эрх, эрх чєлєєг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжvvлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч
хэрэгжvvлэх;
8/тєрийн гадаад бодлого хэрэгжvvлэх;
9/Улсын Их Хуралтай зєвшилцєж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах,
хэрэгжvvлэх, тvvнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
З. Засгийн газрын тодорхой бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Гучин есдvгээр зvйл
1.Засгийн газар Ерєнхий сайд, гишvvдээс бvрдэнэ.
2.Монгол Улсын Ерєнхий сайд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, тvvнд єєрчлєлт оруулах саналаа Ерєнхийлєгчтэй
зєвшилцєн Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.
З.Засгийн газрын гишvvдийг Ерєнхий сайдын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал хvн бvрээр хэлэлцэж томилно.
Дєчдvгээр зvйл
1.Засгийн газрын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байна.
2.Засгийн газрын бvрэн эрх Улсын Их Хурлаас Ерєнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерєнхий сайдыг томилсноор
дуусгавар болно.
Дєчин нэгдvгээр зvйл
1.Ерєнхий сайд Засгийн газрыг удирдаж, тєрийн хууль биелvvлэх ажлыг Улсын Их Хурлын ємнє хариуцна.
2.Засгийн газар vйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
Дєчин хоёрдугаар зvйл
Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Дєчин гуравдугаар зvйл
1.Засгийн газар бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж vзвэл хугацаа дуусахаас ємнє огцрох тухайгаа Ерєнхий
сайд Улсын Их Хуралд єргєн мэдvvлж болно.
2.Ерєнхий сайд, эсхvл Засгийн газрын гишvvдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар
бvрэлдэхvvнээрээ огцорно.
З.Улсын Их Хурал, Засгийн газрыг огцруулах тухай єєрєє санаачилсан болон Ерєнхийлєгчийн санал, Ерєнхий
сайдын мэдэгдлийг хvлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн
шийдвэрлэнэ.
4.Улсын Их Хурлын гишvvдийн дєрєвний нэгээс доошгvй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор
тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Дєчин дєрєвдvгээр зvйл
Єєрт нь итгэл хvлээлгаж байгаа эсэхийг илэрхийлж єгєхийг хvсч Засгийн газар тогтоолын тєсєл оруулбал Улсын Их
Хурал уул асуудлыг дєчин гуравдугаар зvйлийн З дахь хэсэгт заасан журмээр шийдвэрлэнэ.
Дєчин тавдугаар зvйл
1.Засгийн газар хууль тогтоомжид нийцvvлэн бvрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бєгєєд тvvнд
Ерєнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын vсэг зурна.
2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгvй бол Засгийн газар єєрєє буюу Улсын Их Хурал
хvчингvй болгоно.
Дєчин зургадугаар зvйл
1.Монгол Улсын яам, тєрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
2.Монгол Улсын тєрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бєгєєд Yндсэн хууль, бусад хуулийг чандлан
баримталж ард тvмнийхээ тусын тулд, иргэний ёсоор тєрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
З.Тєрийн албан хаагчийн ажиллах нєхцєл, баталгааг хуулиар тогтооно.
ДЄРЄВ. ШYYХ ЭРХ МЭДЭЛ
Дєчин долдугаар зvйл
1.Монгол Улсад шvvх эрх мэдлийг гагцхvv шvvх хэрэгжvvлнэ.
2.Ямар ч нєхцєлд хуулиас гадуур шvvх байгуулах, шvvх эрх мэдлийг єєр байгууллага эрхлэн хэрэгжvvлэхийг
хориглоно.
З.Шvvхийг зєвхєн Yндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.
Дєчин наймдугаар зvйл
1.Шvvхийн vндсэн тогтолцоо Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvхээс
бvрдэх бєгєєд эрvv, иргэн, захиргааны зэрэг шvvн таслах ажлын тєрлєєр шvvхийг дагнан байгуулж болно. Дагнасан
шvvхийн vйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шvvхийн хяналтаас гадуур байж vл болно.
2.Шvvхийн зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.
З.Шvvх улсын тєсвєєс санхvvжинэ. Шvvх vйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн батлагааг тєр хангана.
Дєчин есдvгээр зvйл
1.Шvvгч хараат бус байж, гагцхvv хуульд захирагдана.
2.Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишvvн, тєр, нам, олон нийтийн бусад
байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шvvгчээс шvvн таслах vvргээ хэрэгжvvлэхэд хєндлєнгєєс оролцож
болохгvй.
З.Шvvгчийн хараат бус, шvvхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шvvхийн ерєнхий зєвлєл ажиллана.
4.Шvvхийн ерєнхий зєвлєл шvvх, шvvгчийн шvvн таслах ажиллагаанд оролцохгvйгээр, гагцхvv хуульчдаас шvvгчийг
шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шvvхийг бие даан ажиллах нєхцєлєєр хангахтай холбогдсон vvргийг
биелvvлнэ.
5.Шvvхийн ерєнхий зєвлєлийн зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Тавьдугаар зvйл
1.Монгол Улсын дээд шvvх бол шvvхийн дээд байгууллага мєн бєгєєд дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/хуулиар харьяалуулсан эрvvгийн хэрэг, эрх зvйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
2/давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шvvхийн шийдвэрийг хянан vзэх;
З/хууль, тvvнд заасан хvний эрх, эрх чєлєєг хамгаалах талаар Yндсэн хуулийн цэц, Улсын ерєнхий прокуророос
шилжvvлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
4/Yндсэн хуулиас бусад хуулийг зєв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;
5/хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.
2.Улсын дээд шvvхийн шийдвэр шvvхийн эцсийн шийдвэр байх бєгєєд тvvнийг бvх шvvх, бусад этгээд заавал
биелvvлнэ. Хэрэв Улсын дээд шvvхийн шийдвэр хуульд харшилбал тvvнийг Улсын дээд шvvх єєрєє хvчингvй
болгоно. Улсын дээд шvvхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелvvлнэ.
З.Улсын дээд шvvх, бусад шvvх нь Yндсэн хуульд нийцээгvй, албан ёсоор нийтлээгvй хуулийг хэрэглэх эрхгvй.
Тавин нэгдvгээр зvйл
1.Улсын дээд шvvх Ерєнхий шvvгч, шvvгчдээс бvрдэнэ.
2.Шvvхийн ерєнхий зєвлєєс Улсын дээд шvvхийн шvvгчдийг Улсын Их хуралд танилцуулснаар, бусад шvvхийн
шvvгчдийг Шvvхийн ерєнхий зєвлєлийн санал болгосноор тус тус Ерєнхийлєгч томилно. Ерєнхий шvvгчийг Улсын
дээд шvvхийн санал болгосноор гишvvдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерєнхийлєгч томилно.
З.Хууль зvйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгvй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас
хvрсэн иргэнийг Улсын дээд шvvхийн шvvгчээр; хууль зvйн дээд боловсролтой, гурваас доошгvй жил мэргэжлээрээ
ажилласан Монгол Улсын хорин таван нас хvрсэн иргэнийг бусад шvvхийн шvvгчээр томилж болно.
4.Yндсэн хууль, шvvхийн тухай хуульд заасан vндэслэл, шvvхийн хvчин тєгєлдєр шийдвэрийн дагуу огцруулах,
эсхvл хvсэлтээр нь чєлєєлєхєєс бусад тохиодолд аль ч шатны шvvхийн шvvгчийг огцруулахыг хориглоно.
Тавин хоёрдугаар зvйл
1.Бvх шатны шvvх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.Анхан шатны шvvх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн тєлєєлєгчдийг хуульд заасан журмын дагуу
оролцуулна.
З.Хуульд тусгайлан зvйлчилж заасан зарим хэргийг шvvгч дангаар хянан шийдвэрлэж болно.
Тавин гуравдугаар зvйл
1.Шvvн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
2.Монгол хэл мэдэхгvй хvнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлvvлэн бvрэн танилцуулах бєгєєд шvvх хуралдаан дээр
эх хэлээр нь vг хэлэх эрх олгоно.
Тавин дєрєвдvгээр зvйл
Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шvvх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.
Тавин тавдугаар зvйл
1.Шvvгдэгч єєрийгєє ємгєєлєх эрхтэй.
2.Шvvгдэгчид энэ эрхээ эдлэхэд хvсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зvйн мэргэжлийн туслалцаа vзvvлнэ.
Тавин зургадугаар зvйл
1.Прокурор хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавьж, шvvх хуралдаанд тєрийн
нэрийн ємнєєс оролцоно.
2.Улсын ерєнхий прокурор, тvvний орлогч нарыг Улсын Их Хуралтай зєвшилцєн Ерєнхийлєгч зургаан жилийн
хугацаагаар томилно.
З.Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг
хуулиар тогтооно.