Montag 2. Mai 2011
Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн.
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө
Mittwoch 28. Dezember 2011
Mонголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжигт Оросын дипломатч Александр Яковлевич Миллер-ийн дүрийг бүтээсэн жүжигчин О. Гэрэлсүхтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Montag 6. Dezember 2010
Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй.
Сайн эхнэр амьдралын үндэс
Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил
Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй
Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино
Montag 2. Mai 2011
Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.
Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.
Donnerstag 5. Mai 2011
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Montag 6. Dezember 2010
Sage nicht alles, was du weißt, aber wisse immer, was du sagst!
Matthias Claudius
Es ist besser, ein Problem zu erörtern, ohne es zu entscheiden,
als zu entscheiden, ohne es erörtert zu haben.
Joseph Joubert
Freitag 24. Juni 2011
Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.
Dienstag 10. Dezember 2013
«Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Donnerstag 5. Mai 2011
Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Montag 20. Juni 2011
Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна.
Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.