Donnerstag 5. Mai 2011
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Mittwoch 28. Dezember 2011
Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa
Donnerstag 5. Mai 2011
Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.
Dienstag 10. Dezember 2013
«Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Donnerstag 5. Mai 2011
ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ
Donnerstag 5. Mai 2011
Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно.
ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.
Montag 2. Mai 2011
Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.
Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.
Montag 6. Dezember 2010
Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй.
Сайн эхнэр амьдралын үндэс
Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил
Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй
Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино
Dienstag 24. Mai 2011
Мөрөөдөлд хязгаар гэж үгүй
Мөнхийн юм гэж бас үгүй
Богинохон заяатай хүний амьдрал
Боломжоор дандаа хясуулж байдаг юм
Donnerstag 5. Mai 2011
О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!