Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL - Мэдээ
Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 6

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten
Мэдээ
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн II чуулганы сонин сайхнаас


Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн II чуулган

2015 оны 06 сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Европт ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн II чуулган Бельги улсын Гент хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Бельги дэх „Өүлэн Эх“ - Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбоо (ЕМЭХ) зохион байгуулсан бөгөөд Бельги, Герман, Франц, Чех, Австри, Голланд, Швейцарь орнyyдaaс 70 шахам эмэгтэйчүүд ирж оролцов.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны (ЕМЭХ) тэргүүн, хууль зүйн ухааны доктор Д. Амараа чуулганыг нээж хэлсэн үгэндээ "ЕМЭХ нь Европт ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эв нэгдэл харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, Европт байгуулагдан ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн холбоо, зөвлөлүүдийг мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох, төр засгаас явуулж байгаа мэдээллийг тэдэнд түгээх зорилготойгоор байгуулагдаад 2 жил болж байнa"- хэмээн холбоогоо танилцуулсанаар чуулган эхлэв.

Дэлгэрэнгүйг цааш унших дээр дарж хүлэн авна уу
· admin Огноо Juni 24 2015 15:28:00 · Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1052 уншсан · Хэвлэх
Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээн
Эрхэм хүндэт та бүхнийг Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээнд урьж байна.



Тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн холбооны Улсын NYON хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарь дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб ажиллаж байгаа ба тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын Яам, Швейцарь Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа болно.

Мөн UEFA ( Европын Хөлбөмбөгийн холбоо ) дэмжигч байгууллагаар оролцож байгааг дуулгахад таатай байна.



Иймд та бүхнийг үзэсгэлэнт Швейцарь улсад байрлах UEFA-гийн ногоон талбайд дээр зохиогдох тэмцээндээ өргөнөөр оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэмцээний дүрэм, заавар, бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

“GM-STAR” спорт клуб
· admin Огноо Juni 23 2015 10:13:27
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 912 уншсан · Хэвлэх
“НордАрт 2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн -
ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо 2015 оны 06 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохиогдох НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улс “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож байна.





“НордАрт 2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болж Монголын павильон “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” олны анхаарлыг татлаа.



Европт зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэн болох “НордАрт”-ын нээлт 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо амжилттай болж өнгөрлөө. Монгол Улс энэ жилийн 17 дахь удаагийн “НордАрт” үзэсгэлэнд “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож, “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт Монголын тусгай павильоныг толилуулж байгаа юм. Павильонд Монголын залуу болон ахмад үеийн 34 уран бүтээлчид өөрсдийн 100 гаруй бүтээлээ толилуулж байна.

Нээлтийн үйл ажиллагааг “Күнстверк Карлсхүтте” (Kunstwerk Carlshütte) байгууллагын ивээн тэтгэгч, АСО группийн захирал ноён Х.Ю.Алманн (Hans-Julius Ahlmann) нээн үг хэлсэн ба “2015 онд 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй НордАрт үзэсгэлэн нь энэ жил Монгол Улсад онцгой анхаарлаа хандуулж байна” хэмээн онцолсон юм.



Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор мөн нээлтийн ажиллагаанд урилгаар оролцож, нээлтийн үг хэлсэн бөгөөд Монголын павильоныг үзэж сонирхон, нийт уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа. Элчин сайд нээлтийн үгэндээ “Герман төдийгүй, Европт томоохонд тооцогдох “НордАрт” үзэсгэлэнд монголын уран бүтээлчид ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаад ихээхэн баяртай байна. ХБНГУ дахь манай Элчин сайдын яам тус үзэсгэлэнгийн албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байгаа ба монголын дүрслэх урлагийн салбарыг энд танилцуулснаар Монгол Улс нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин соёл иргэншилтэй улсаас гадна дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж чадах шинэлэг, модерн ард түмэн гэдгийг давхар харуулж чадлаа гэж бодож байна“ хэмээв. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр оролцож, уг үзэсгэлэн нь БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг тэмдэглэж, сайдын мэндчилгээг уламжлав.



Германы талаас Шлесвиг-Холштайн муж улсын Ландтагийн ерөнхийлөгч ноён Клаус Шлий, Бюделсдорф хотын дарга Юрген Хайн нар мөн оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр 3000 гаруй хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд “Хосоо & ТрансМонголиа” язгуур урлагийн хамтлаг болон уран бүтээлч Э.Энхзаяа нар урлагийн үзүүлбэр толилуулав.
Уг үзэсгэлэнд оролцохоор 2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид хүсэлт гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлч шалгарч, өөрсдийн уран бүтээлээ толилуулж байгаа юм. Куратор О.Оюунтуяа болон Ж.Бодьбаатар нар “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт монголын павильоноор 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн нийгэм, улс төрийн огцом өөрчлөлт уран бүтээлчдийн хандлага болон монголын дүрслэх урлагийн салбарт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсон байна. Улмаар 06 дугаар сарын 07-ны өдөр үзэсгэлэнгийнхээ тухай болон Монголын дүрслэх урлагийн тухай товч танилцуулгыг кураторын ярианы хүрээнд олон нийтэд танилцуулсан бол „Ванжил артс төв“-ийн тэргүүн доктор Ц.Цэндпүрэв Монгол-Германы дүрслэх урлагийн харилцаа хийгээд нөлөөллийн тухай „Ногоон морь“ хөдөлгөөний жишээн дээр танилцуулав.

Монголын павильонд оролцож буй нийт 34 уран бүтээлчдийг төлөөлж Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, С.Дагвадорж тэргүүтэй 20 гаруй Монголын уран бүтээлчид 06 дугаар сарын 04- ний өдөр ХБНГУ-дхүрэлцэн ирэв.

НордАрт дахь Монголын павильон үзэсгэлэнгийн үеэр мөн Берлин, Хамбург хотуудад үзэсгэлэнгийн сэдэв, агуулгатай холбоотой салбарын мэргэжилтнүүдийн уулзалт-ярилцлага, кураторын яриа, перформанс үзүүлбэр ба боловсролын хөтөлбөр зэрэг сонирхолтой цогц дагавар арга хэмжээнүүд давхар зохион байгуулагдаж байна. Үүнд:
06 дугаар сарын 05-ны өдөр уран бүтээлчид 19, 20-р зууны Германы романтизм, Ван Гог, Пол Сезан гэх мэт Голланд, Францын мастер зураачдаас гадна 20, 21-р зууны модернист, нэн орчин үеийн урлагийн баялаг цуглуулга бүхий Хамбургийн урлагийн музейгээр зочлохоос гадна тус музейн куратор Нийла Струк (Neela Struck) манай уран бүтээлчдэд музейнхээ түүх, цуглуулгын тухай танилцуулга хийж нийт цуглуулгын сор бүтээлүүдийг нэг дор дэлгэсэн шинэ үзэсгэлэнгийнхээ тухай тайлбарлаж хэлэлцүүлэг өрнүүлсэнба Берлин хотын Мартин Гропиус Бау-д (Martin Gropius Bau) гарсан „ЗЭРОУ – ZERO“ үзэсгэлэн манай уран бүтээлчдийн сэтгэлийг ихэд татав.

Yзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nordart.de & http://www.nordart-mongolianart.de вэб хуудаснаас авч болно.


· admin Огноо Juni 23 2015 10:01:18
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1220 уншсан · Хэвлэх
Дуучин Дашдондог -н аялан тоглолт.... Европын холбооны улсуудаар

Дуучин Дашдондог -н аялан тоглолт.... Европын холбооны улсуудаар аялан тоглоно. ....

2015 оны 7 сарын 4 Frankfurt
2015 оны 7 сарын 10 Женев
2015 оны 7 сарын 11 Мюнхэн
2015 оны 7 сарын 17 Штуттгарт
2015 оны 7 сарын 18 Берлин
2015 оны 7 сарын 19 Стокхольм

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тодорхой хаяг мэдээлэл удахгүй оруулна.
www.mongolchuud.de
· admin Огноо Juni 23 2015 07:19:10
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1123 уншсан · Хэвлэх
Номын цагаан буян дэлгэрэх болтугай




Хилийн чанадад суугаа хэмээн нэрлэгдэг Монголчууд бид уугуул нутгаа хэр сайн мэдэх билээ? - Ийм асуулт таньд ч гэсэн хааяа нэгэн, хамт олонтойгоо эх орныхоо үзэсгэлэнт газруудын тухайн хүүрнэлдэн гэхээс илүү "Гайхуулан" ярилцах үед "наанаа ил гаргах эрхгүй ч, цаанаа өөрөөсөө асуух үе нэг бус тохиолдож байсан гэдэгтэй та санал нийлэх болуу?

Бас нэгэн онцолж хэлэх зүйл нь Манай Монголчууд Германд Мэдээллийн цахим портал - одоо хүртэл баримталж ирсэн Улс төрийн сэдэв болон сэтгэл эмзэглүүлсэн нийгмийн эмзэг асуудлыг биш сайн сайхнийг сурталчилна түгээнэ гэсэн бодлого юм. Энэ удаа энэхүү хандивын уриаг та бүхний сонорт хүргэх учир нь Бидний нэгэн адил хилийн чанадаас эх орноо гэсэн сэтгэлээр тэмүүлж явсан нэгэн Эрхэмд туслах төдийгүй хэн бүрийн мэдэхгүй нандин мэдээлэл бүхий энэхүү оюуны Сондор болсон бүтээлүүдэд та бүхний анхаарлыг хандуулах гэсэнд оршино.

Номын Цагаан буян ивээж Цэрэнчулуун ахын эмчилгээ үр дүнтэй болж олон олон хүмүүст эх орноо сурталчилж яваарай хэмээн хүсье.

Хэрэв та бүхэн дараах номууд таалагдах аваас тус майлыг илгээгч сайн сэтгэлт Эрдэнэ- Гарьд д
scoiattoloblu@googlemail.com цахим хаягаар шууд хандаж болох ба хэрэв тус номуудыг захиалахад банк, гүйлгээ хийх , шуудан хүлээн авах гэх мэт хүндрэл гарах аваас манай Монголчууд Германд Мэдээллийн Порталын хамт олонд mongolchuudad@yahoo.com хаягаар хандвал бид туслахад бэлэн буйгаа үүгээр илэрхийлж байна.


Эрхэм хүндэт ноён хатагтай нар аа,

Миний анд найз Аюурзанын Цэрэнчулуун герман улсын Берлин хот дахь эдийн засгийн дээд сургууль миний адил төгсөөд нилээд олон жил гадаад худалдаанд ажиллажээ. Ардчилсан хувьсгалын дараа тэрбээр гадаадын жуулчдыг үйлчилж байгаа. Мөн багшилж нэг дээд сургуульд багшилж байв. А. Цэрэнчулуун Монгол орны олон газарт айлчлан, эх орныг сайн таньж мэдсэн тул энэ талаар хэд хэдэн ном бичиж хэвлүүлжээ.
А. Цэрэнчулуун ноцтой өвчин хүрсэн тул түүнд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай юм. Түүний бүдүүн гэдэснээс метр гаруй тайрасан болно. Амь насны аюул учираагүй ч бие сул болон маш удаан эмчилгээ шаардлагатай юм.

Тэрбээр эмчилгээний зардал бүрдүлэхийн тулд дараахи номыг худалдах санал болгож байна.
1. Монгол сайхан орноор, танин мэдэхүйн толь, тэргүүн дэвтэр, 182 хуудас, тусгай үнэ 14.000 төгрөг
2. Монгол сайхан орноор, танин мэдэхүйн толь, дэд дэвтэр, 224 хуудас, тусгай үнэ 14.000 төгрөг
3. Сонгомол аяллын зам хэмээх атлас, 56 хуудас, 15.000 төгрөг
4. Монгол-герман, герман-монгол төрөлжүүлсэн бяцхан толь, 96 хуудас, тусгай үнэ 13.000 төгрөг
5. Миний төөрөлдсөн хувь тавилан болон Монгол улс хэмээх шведийн иргэн Альберт Штеффений аяны тэмдэглэлийн орчуулга, 80 хуудас, 6.000 төргөг
Эдгээр номыг номын дэлгүүрээс авах бол дээрхи үнээс 40-өөс доошгүй хувь илүү үнэ төлөхийг анхаарна уу?
А. Цэрэнчулуун нь ХААН банк дахь 9496 1819 0823 8629 тоот данстай юм. Тэрхүү дансанд мөнгөө гуйвуулах бол, миний бие түүнд тохируулан ном авч өгнө.
А. Цэрэнчулуун нь 9989 2990 тоот гар утастай юм.

Meine Damen und Herren,
Ich möchte Ihnen heute einige Werke von meinem Kollegen und Freund A. Tserenchuluun vorstellen. Er hatte in der Hochschule für Ökonomie in Berlin-Karlshort Außenhandelsökonomie studiert und arbeitete danach im mongolischen Außenhandel. Nach der demokratischen Revolution wechselte er in die Betreuung von ausländischen Touristen, übersetzt Bücher von ausländischen Autoren sowie schreibt Reiseführer und verfasst andere Bücher.

Tserenchuluun ist ernst erkrankt und ihm wurde mehr als ein Meter Dickdarm entfernt. Er benötigt eine langzeitige medizinische Behandlung. Ihre Hilfe durch einen Kauf seiner Bücher wäre sehr willkommen.
Ich empfehle Ihnen Kauf von seinen wirklich guten Reiseführer und andere Werken in mongolischer Sprache:
1. Reiseführer, erster Band, 182 Seiten, Sonderpreis 14.000 Tögrög,
2. Reiseführer, zweiter Band, 224 Seiten, Sonderpreis 16.000 Tögrög,
3. Atlas der klassischen Reiserouten, 56 Seiten, Sonderpreis 15.000 Tögrög,
4. Mini-Sachwörterbuch, deutsch-mongolisch und mongolisch-deutsch, 96 Seiten, 13.000 Tögrög,
5. Übersetzung der Tagebücher des Schweden Albert Steffen, der die Mongolei in Jahren 1920 bis 1927 bereiste, 80 Seiten, 6.000 Tögrög

In den Buchläden werden Bücher mindestens 40 Prozent teuerer kosten.

Herr Tserenchuluun hat in der KhAAN Bank ein Kontonummer 9496 1819 0823 8629.
Seine Handy hat Nummer 9989 2990.

Erdenegarid
· admin Огноо Juni 21 2015 19:12:32
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1044 уншсан · Хэвлэх
Deutsche Wurst GmbH
Улсын их баяр наадмын өмнө Герман технологичдыг Монгол суурьшуулж буй нэгэн жишиг аж ахуйн нэгж болох "Дойче вурст" ХХК г та бүхэнд танилцуулж байна.

Та бүхэнд амралтаараа Монголдоо зочилон очоод, эсхүл дагуулж өгсөн хүндэт жуулчинд тань Монгол хоол хурцдах хүндрэл нүүрлэх аваас чанарын баталгаа болсон "Дойче вурст" ХХК -ний бүтээгдхүүнийг сонгож болно.




Найз нөхдөөсөө асуугаарай
Тэд биднийг мэднэ


"Дойче вурст" ХХК. Энэ нэрийг мэдэхгүй хүн цөөн болжээ. Монголын хэрэглэгчид биднийг товчхондоо Герман хиамны үйлдвэр, Оригиналь хиам гэж ярилцацгаадаг. Сүүлийн жилүүдэд Холбооны бүгд найрамдах Герман улсаас туршлагатай технологичдыг урьж 3-6 сарын хугацаанд ажиллуулж ирсэн маань хэрэглэгчиддээ зориулсан бидний сэтгэлийн илэрхийлэл юм. "Мөнгөө бариад биднээс бүтээгдэхүүн худалдаж авахаар ирж буй хэрэглэгчдээ хуурах эрх байхгүй". 100% махаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Оюутолгой төсөл, Шангри-Ла зочид буудлын стандартад нийцсэн ангилсан махыг тогтмол цаг хугацаандаа бэлтгэх нь эх орондоо хичнээн их валют үлдээж байгааг бодолцох ёстой юм. Хэрвээ бид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бол хэрэгцээндээ нийцэх Европ стандартын мах махан бүтээгдэхүүнийг гаднаас авах хэрэгтэй болно. Бид Европ стандарт, Герман амт чанарыг нутагшуулж чадлаа.

...............ӨӨР ХҮМҮҮСИЙН ӨӨР СОНГОЛТ..............
"ДОЙЧЕ ВУРСТ" ХХК ........... Европ стандартыг Монголд........
Хаяг:
Нэрийн барааны дэлгүүр: Меркури захын хажууд байрлах Пассаж худалдааны төв
Салбарууд: GooD Price сүлжээ дэлгүүр, Улсын их дэлгүүрийн Номин
Утас: 99114472, 99074672

Манай байнгын үйлчлүүлэгчдийг танилцуулъя. Үүнд:
- Оюутолгой төслийн ханган нийлүүлэгч Франц-Монголын хамтарсан "CIS" ХХК,
- Оюутолгой төслийн ханган нийлүүлэгч "Номадс катеринг хоспиталити" ХХК
- "Ivy" ресторан
- "Rio Grand" ресторан
- "Irish pub" ресторан
- "Monet" ресторан г.м .....
- Шангри-ла олон улсын зочид буудал
- Кемпински хаан зочид буудал
- Чингис зочид буудал
- Скай ресорт зэрэг үндэсний шилдэг аж ахуй нэгжүүд болно.


Mehr Info:
Facebook Deutsche Wurst GmbH
· admin Огноо Juni 16 2015 10:38:45
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1279 уншсан · Хэвлэх
Уулзалт болох газар:
Урилга : сошиал медиаг ажил хэрэгтээ бүтээлчээр ашиглах нь/ Монгол залуусын амьдралын хэв маяг, өнөөгийн хандлага сэдвээр лекц, чөлөөт ярилцлага болно

2015 оны 6 сарын 27 ны 13 цагаас
Уулзалт болох газар:
Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байр.
Hausvogteiplatz 14, 10117 Berlin
Лавлах дугаар: 0176 292 492 36







Forbes life Mongolia” сэтгүүлийн эрхлэгч, Achilles International Mongolia олон улсын байгууллагын ТУЗ-ийн гишүүн, Цахим өртөө Холбооны гишүүн Г.Солонготой холын замд гарах гэж буйтай нь холбогдуулан товч хөөрөлдлөө. - Oдоо ярьдаг шигээ ажиллах цаг нэгэнт болсон


· admin Огноо Juni 15 2015 08:39:29
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1693 уншсан · Хэвлэх
Naadam 2015 Nürnberg / Erlangen



Mehr Info




Үзэсгэлэнт уул тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох нь хөндий талд яруу
Хурдан морь яралзах нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан жаргалтай
Тийм сайхан баясгалантай

гэж Д.Нацагдорж “Зун” хэмээх шүлгэндээ хувьсгалын баяр наадмын тухай бичжээ.

2015 ОНЫ 7 САРЫН 11 нд 14 цагт
Rothelheimpark
Schützenstrasse 111
91052 Erlangen


http://mongolchuud.de/news.php?readmore=482
· admin Огноо Juni 15 2015 08:26:33
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1385 уншсан · Хэвлэх
Нюанс хамтлаг Брлин хотноо 2015 оны 6 сарын 29


Нюанс хамтлаг Берлин хотноо 2015 оны 6 сарын 29
Холбоо барих 0160 7224 932
· admin Огноо Juni 15 2015 08:19:32
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1079 уншсан · Хэвлэх
Treffen der mongolischen Studenten und Absolventen in Deutschland 2015


Урилга/ FB мэдээлэл - > https://www.facebook.com/events/646855002113249/

Wie kann ich effektiv studieren?
Wie komme ich an einem Praktikumsplatz in der Mongolei ran?
Welche finanziellen Hilfsmittel gibt es für mich?
Welche Stellenbörsen gibt es und welche Chancen stehen mir in der Mongolei offen?

Der Zentrum für internationale Migration und Entwicklung (CIM), der Verein der mongolischen Akademiker e.V. (VMA) und der mongolische Studentenverein in Aachen (MoStA) sowie der Deutsch-Mongolische Kulturverein e.V. (DMKV) möchten gerne Hand in Hand den mongolischen Studenten und Absolventen in ganz Deutschland eine nachhaltige Netzwerk-Plattform zum Erfahrungs- und Informationsaustausch ermöglichen. Außerdem sollen mongolische Studenten und Absolventen über Ihre Möglichkeiten zur finanziellen Unterstützung (Stipendien, Darlehen ect.) und Stellenplatzsuche aufgeklärt werden.

Lasst uns gemeinsam mit gegenseitiger Hilfe das Studium und die Rückkehr in die Mongolei meistern!


БНГУ-д сурч бaйгaa монгол оюутнууд хоорондоо холбоо сүлжээ бaгa бaйдaг тул энэ aсуудaлыг яриa биш aжил болгохоор Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (CIM), Монгол Академичдийн холбоо (VMA e.V.), Аахен дахь Монгол оюутны холбоо болон Герман-Монголын соёлын холбоо хамтран Герман орны өнцөг булан бүрээс оюутан залуучууд болон төгсөгчидөө хооронд нь уулзуулж мэдээлэл солилцохоос гадна өөрсдийн туршлагаа хуваалцах нээлттэй орон зайг бий болгохоор зорин 6 дугaaр сaрын 6ны өдөр “Монгол оюутан залуучууд болон төгсөгчидийн уулзaлт”- aa зохион бaйгуулaхaaр бэлдэж байна.

Тa бүхнийг энэ уулзaлтaнд хүрэлцэн ирэхийг урьж бaйнa.
· admin Огноо Juni 01 2015 13:42:37
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1013 уншсан · Хэвлэх
Nлтгэл - Монгол киноны үдэш


Сайн байцгаана уу,

Та бүхэнд 7 сарын 8-д болох, Хумбольдтийн Их сургуулийн Монгол судлалын салбарын энэ Зуны семестэрийн сүүлийн илтгэлийн зар хүргэж байна.

Энэ удаагийн зочин, МУИС-н Монгол Судлалын Хүрээлэнгийн захирал проф. д-р Жанцангийн Бат-Ирээдүй "Overview of Mongolian Linguistics and Global Mongolian Studies" сэдвээр илтгэл тавина. Проф. д-р Ж.Бат-Ирээдүй нь Монголын хэл шинжлэлийн үгийн сан, утга судлал, Монгол-Англи хэлний зэрэгцүүлсэн судалгаа, толь бичиг судлал зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, нийт 50 гаруй
бүтээл гадаад, дотоодод хэвлүүлэн нийтлүүлсэн байна. Мөн тэрээр Английн Лондон, Кембриж, Лийдс, ХБНГУ-ын Лайпциг, Японы Токиогийн Гадаад Судлалын Их сургууль, Австралийн Үндэсний Их сургуулиудад зочин багш, профессороор ажиллажээ.

Unser letztes Mongolei-Colloquium in diesem Sommersemester findet am Mittwoch, den 08. Juli statt. Unser Gastprofessor Prof. Dr. J.Bat-Ireedui (Staatsuniversität der Mongolei) wird zum Thema „Overview of Mongolian Linguistics and Global Mongolian Studies" sprechen. Herr Prof. Dr. J.Bat-Ireedui ist Leiter des Instituts der Mongolistik an der Staatsuniversität der Mongolei in Ulaanbaatar. Sein Forschnungschwerpunkt liegt im Bereich der Semantik, des Vokabulars, der vergleichenden Sprachstudien Englisch-Mongolisch und der
Wörterbuchstudien. Dazu hat er über 50 Werke veröffentlicht. Er war als Gastlektor an den Universitäten in London, Cambridge, Leeds, Tokyo, Canberra und Leipzig tätig.

Wenn Sie Zeit und Interesse haben diesem Vortrag beizuwohnen und sich gegebenenfalls mit einbringen wollen, sind Sie herzlich willkommen.

Ort: (Achtung! NEUER RAUM) 3. Etage, Raum 315
Zeit: am 08. Juli 2015, um 18 Uhr

Weitere Informationen : hier





Сайн байцгаана уу,

удахгүй болох Монгол үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хумболдтийн Их сургууль дээр 6 сарын 24-ний лхагва гаригийн 18 цагт, "Ардын элч" киног герман хэлний хадмал орчуулгатайгаар үзүүлэх гэж байна.

Энэ кино нь Монгол Улсын 20-р зууны эхэн үеийн байдал: Монголчууд хэрхэн тусгаар тогтнолоо сэргээж, хятадын гамин, цагаан оросуудын цэргүүдээс нутаг орноо чөлөөлж, Ардын Хувьсгал ялж байгааг үзүүлдэг.

Тус кино нь Монголын 20-р зууны шилдэг 20 кинонуудын нэг юм.Энэ киноны гол дүр Ариунаад тоглосон П.Цэвэлсүрэн мэргэжлийн жүжигчин
биш байсан боловч, 1959 оны Москвагийн Олон Улсын кино наадмаас өндөр шагнал авч байсан байна.

"Ардын элч" кино нь "Монгол кино" төслийн хүрээнд HD-Formatаар сэргээн завсарлагдсан.

Бид энэхүү киног Монгол Улсын UNIVISION компанитай хамтран, Улсын Архивын Ерөнхий газрийн зөвшөөрөлтэйгээр та бүхэнд үнэгүй үзүүлэх гэж байна.
Хүрэлцэн ирж үзнэ үү.



Mongolischer Filmabend „Ardyn elč“

Inhalt: Geschichte der Mongolei zwischen 1912 und 1921; Einmarsch der Chinesen; Einfall von Baron Ungern von Sternberg 1919; Das Leben der mongolischen Fürsten und einfacher Viehzüchter; Konflikte unter der Bevölkerung; Gründung der Volkspartei und der Revolutionsheld D.Süchbaatar; Die Volksrevolution von 1921

Der Viehzüchter Dar’bazar kehrt nach langjährigem Militärdienst für den Bogd Chaan1 in die Heimat zurück. Die Mongolei hat gerade ihre Unabhängigkeit von der Mandschu-Herrschaft erklärt, es ist eine politisch turbulente Zeit. Die chinesischen Truppen marschieren vom Süden und die Weiß-Russen unter der Führung von Baron Ungern Sternberg vom Norden ins Land ein.
Es spricht sich im Volk herum, dass sich in Chüree (heute Ulaanbaatar) eine geheime politische Gruppierung unter dem Namen „die Volkspartei“ gebildet hat. Dar’bazar sympathisiert mit deren Anhängern, da diese von seinem alten Kameraden Süchbaatar geführt werden.
Der Provinzfürst beabsichtigt gemeinsam mit dem Baron Ungern, die Volkspartei niederzuschlagen. Einige erfahren davon und wollen die Volkspartei darüber informieren. Sie schreiben dem Parteiführer einen Brief. Alle Briefträger, darunter auch Dar’bazar, geraten während einer Verfolgungsjagd in Schwierigkeiten. Seine Frau Ariunaa übernimmt am Ende die Aufgabe, den Brief an Süchbaatar zu übergeben. Sie macht sich zusammen mit ihrem kleinen Sohn auf eine gefährliche Reise.

Zusammenfassung von GANCHIMEG ALTANGEREL 2015


Mittwoch, 24. Juni 2015
18:00 Uhr (mit deutschen Untertiteln)

Gäste sind herzlich willkommen!

Хүндэтгэсэн

Humboldt-Universität zu Berlin
Institut für Asien- und Afrikawissenschaften
Zentralasien-Seminar / Mongolistik
Invalidenstraße 118
5.Etage, Raum 509
(Zugang auch über Schlegelstraße 26)
10115 Berlin
Tel.: (+49-30)2093-66061
Fax: (+49-30)2093-66084
· admin Огноо Juni 01 2015 13:35:52
Цааш унших ... · 0 Сэтгэгдэл · 1068 уншсан · Хэвлэх

Нийтлэлийн буланд

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • APS: Санамж бичи...

    Donnerstag 5. Mai 2011

    1. Энэхүү журмыг Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд мөрдөнө.

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    Герман хэлний VIDEO хичээл 1-3

    1 Lektion Alphabet
    2 Lektion Zahlen
    3 Lektion Kennenlernen

  • KIWI & Angirmaa. Berlind To...

    Samstag 2. Oktober 2010

    KIWI & Angirmaa. Berlind Togloltiin hesgees VIDEO NEWS

     

  • Цам гэж юу вэ

    Montag 2. Mai 2011

    Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ. Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

  • Ц.ТҮМЭНБАЯР: “...

    Dienstag 27. Dezember 2011

    Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Удвал сангийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа 2011 онд бүтээлийн арвин их хурыг буулгажээ. Түүний энэ жил бүтээсэн томоохон бүтээлийн нэг нь 1914-өөс1915 оны хооронд хийгдсэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээний тухай түүхэн баримтад тулгуурласан “Тусгаар Тогтнолын Төлөө” теле-жүжиг байлаа. Түүний урланд зочилж хэдэн үг солиллоо

  • Allgemeine Übersicht der M...

    Montag 2. Mai 2011

    Fläche: 1,55 Mio. km² Einwohnerzahl: 2,7 Mio. Bevölkerungsdichte: 1,70 Einwohner/km² Bevölkerungswachstum: 1,1% Hauptstadt: Ulaanbaatar (1,1 Mio.) (2009)

  • Хүний үүслийг "...

    Montag 20. Juni 2011

    Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна. Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.

  • Das Grundgesetz der Bundesr...

    Montag 2. Mai 2011

    Das Grundgesetz (GG) ist die Verfassung für die Bundesrepublik Deutschland. Es wurde vom Parlamentarischen Rat, dessen Mitglieder von den Landesparlamenten gewählt worden waren, am 8. Mai 1949 beschlossen und von den Alliierten genehmigt. Es setzt sich aus einer Präambel, den Grundrechten und einem organisatorischen Teil zusammen. Im Grundgesetz sind die wesentlichen staatlichen System- und Werteentscheidungen festgelegt. Es steht im Rang über allen anderen deutschen Rechtsnormen.

  • Их, дээд сургуу...

    Donnerstag 5. Mai 2011

    Их, дээд сургуулийн талаар тогтмол тавигддаг асуултууд Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиуд байдаг. 12.000 гаруй сургалтын чиглэл, мэргэжлээс сонголтоо хийж болно. -Ямар төрлийн их, дээд сургуулиуд байдаг вэ?

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС

Хуудасны дуудалт: 0.20 Sek - 42 DB-Хайлт 4,496,651 хандалт