Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL - Мэдээ: ХБНГУ- дахь МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЛЭЭ
Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 4

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

ХБНГУ- дахь МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЛЭЭ
ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.




ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.






Тэмцээнд АНУ, БНФУ, ИБУИНВУ зэрэг есөн орны Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагын тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 29 баг оролцжээ. Норд Райн Вестфален муж улсын засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр тус муж улсын Цэргийн командлал, Бэлтгэл цэргийн холбооноос Зэвсэгт хүчний байнгын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, хүчний бусад байгууллага гэсэн ангиллаар өрсөлдөөн дунд явагджээ.

Тодруулбал, манай алба хаагчид 17 км газарт усан саад, шалган нэвтрүүлэх цэгийн хамгаалалт, халдлагад өртсөн хүмүүсийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гадаад орны цэргийн зэвсэг техник, дүрэмт хувцасыг таних, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах зэрэг нийт 17 сорилыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Бундесверт суралцаж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өнгөрсөн онд олон улсын цэргийн марш-тактикийн 28 дахь удаагийн тэмцээнд оролцож “Шилдэг баг”-ийн цомоор шагнуулж байсан юм.

Эх сурвалж:
http://www.mod.gov.mn/index.php?com=news&id=728
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Тусгаар тогтнол

    Samstag 25. Juni 2011

    Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы Омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын Онгон тэргүүн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн Одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би

  • ОЮУН САНААНЫ Г...

    Donnerstag 5. Mai 2011

    ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ

  • Tусгаар тогтно...

    Montag 2. Mai 2011

    XX зууны Монголын их соён гийгүүлэгч, хэл шинжээч, түүхч, угсаатан судлагч, дуун хөрвүүлэгч, зохиолч, эх оронч эрдэмтэн Б.Ренчин агсны олон оны өмнө бичсэн энэхүү нийтлэл монгол түмний маань хийморийг сэргээж, эх оронч үзлийг улам бадраана хэмээн итгэнэ. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын эрхэм сайхан энэ тэмдгийн талаар Б.Ренчин гуай шиг үнэн магадтайг өгүүлэх хэн байхсан билээ. Улсаа харийн нутгаас хамгаалан тэмцэж явсан баатар эрчүүд туг далбаан дээрээ Соёмбо тэмдгийг хэрэглэсээр иржээ

  • Охин үрээ хайр...

    Donnerstag 5. Mai 2011

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

  • KIWI & Angirmaa. Berlind To...

    Samstag 2. Oktober 2010

    KIWI & Angirmaa. Berlind Togloltiin hesgees VIDEO NEWS

     

  • БУРХАН БАГШИЙН...

    Donnerstag 5. Mai 2011

    Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

  • « Тусгаар Тогт...

    Mittwoch 28. Dezember 2011

    Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa

  • WikiPedia:Монголын ...

    Donnerstag 5. Mai 2011

    WikiPedia-д Монголын түүхийг ингэж өгүүлжээ... Эртний түүх: Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.

  • Мөрөөдөл: 2010.10.0...

    Dienstag 24. Mai 2011

    Мөрөөдөлд хязгаар гэж үгүй

    Мөнхийн юм гэж бас үгүй

    Богинохон заяатай хүний амьдрал

    Боломжоор дандаа хясуулж байдаг юм

  • Олон түмэнд ур...

    Dienstag 10. Dezember 2013

    «Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС

Хуудасны дуудалт: 0.18 Sek - 34 DB-Хайлт 4,496,606 хандалт