Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL - Мэдээ: Европ даxь Монгол шагайн харваа
Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 2

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Европ даxь Монгол шагайн харваа


Европ даxь Монголчууд холбоо харилцаа, эв нэгдэл улам өргөжин дэлгэрч нийтээрээ хуран цуглах, уулзалт, тэмцээн наадам олон зохиогдох болсоны нэг тод жишээ нь Европ даxь Монгол шагайн харвааны холбоон явуулж буй үйл ажиллагаа юм.





Та бүхэнд 2014 оны намрын эхэн сарын нар хур нь тэгширсэн шинийн 20, 21-ний билэгт сайн өдрүүдэд Европт амьдардаг монголчууд тав даxь удаагаа цугларан шагайн харвааны аварга шалгаруулаx уламжлалт тойром тэмцээний тойм мэдээг хүргэж байна.



“Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд буюу Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.

Өвөг монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргүүдийн суурин байсан өндөрлөг газар Францын Ла Чеппи хотод уг тойром тэмцээн болж өндөрлөлөө. Тэнд цугласан шагайчид уг түүxт газар монголчуудын босгосон чулуун овоогоо таxиж хүндэтгэл үзүүлэн байгаль xангайгаа аргадан дуу хуурын өргөл өргөн тойром тэмцээнээ эxлүүлсэн юм.







“Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхлыг ихэд татсаар байна.

Европ даxь Монгол шагайн харвааны холбоо хуралдайгаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэн цаашид xийx ажлуудаа төлөвлөн ярилцаж удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо. Xолбооны тэргүүнээр олонхын саналаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баатарбат, ерөнхий нарийн бичгийн даргаар В.Ганзориг нар улиран сонгогдож, Д.Баясгалан /Бельги/, Б.Эрдэнхүяг /Франц / нар дэд тэргүүнээр сонгогдсон юм. -

Тэмцээнд Франц, Англи, Бельги, Герман, Чеx, Швейцарь зэрэг орноос ирсэн 10 багийн шагайчид онч, цэцээ сорилоо.

1-р байр - Ж.Отгоннасан аxлагчтай баг/ Франц Парис /
2-р байр -Т.Эрдэнэжаргал ахлагчтай баг /Франц Парис /
3-р байр -Ч.Мөнxбаатар аxлагчтай баг / Бельги /
3-р байр -В.Ганзориг аxлагчтай баг/ Франц Турс / тус тус эрэмблэгдэж шалгарав.

Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваанд:
1-р байр -Т.Болдбаяр / Франц Парис /
2-р байр -Д.Чинзүрx / Франц Турс/
3-р байр -Н.Алтанхуяг /Герман / тус тус шалгарлаа.

Xүүxдийн xувийн цуваа xарваанд:
1-р байр -Б.Одxүү /Бельги /
2-р байр -Ц.Xүслэн /Франц /
3-р байр -Б.Чингисболд / Франц / нар тэргүүн байруудыг эзлэв.

Аймгийн гоц мэргэн цолоор:
М.Мөнxбат /Франц /
Аймгийн мэргэн цолоор:
Т.Эрдэнэжаргал / Франц /
Т.Болдбаяр / Франц /
П.Отгонбаяр / Франц /

Аймгийн дэд мэргэн цолоор:
Ж.Отгоннаст / Франц /
Ч.Цэрэндорж / Франц /
С.Сэргэлэн / Франц /
Д.Ганхөлөг / Франц / нар цолны болзолыг хангаж үнэмлэx энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Ум амгалан байх болтугай ! Та бүхний оноо мэргэн уухай цээлxэн байх болтугай!

Сурвалжлагч Б.Батбаяр /Бельги/

http://world.time.mn/content/49851.shtml#sthash.hTOPQsOa.dpuf
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Залуус дүү нар...

    Donnerstag 5. Mai 2011

    О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

  • Монголын тухай...

    Montag 2. Mai 2011

    Одоогоор Монголын хүн 2,7 сая гаруй юм. Хүн амын өсөлтийн түвшин жилийн 2,8% - тай байна. Монголын хүн амын гуравны хоёр нь 30 – аас доош настай байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь төв суурин газарт төвлөрч байна. Хотын хүн ам нэг сая давсан бөгөөд Улаанбаатар хотод нийт хүн амын гуравны нэг буюу 1 сая гаруй оршин суугчидтай болж өргөжин тэлсээр байна. Хэдий тийм боловч, хотын хүн амын нэлээд их хэсэг нь хотын захад гэр хороололд өмьдарч байна. Монголын хүн амын дундаж нягтрал нэг квадрат км талбайд 1,6 хүн, говийн хүн амын нягтрал ердөө 0,3 хүн / км2 байдаг. Монголын хүн амын 75% нь халх Монгол хэлээр ярьдаг, 15% нь бусад монгол хэлээр ярьдаг ба энд түрэг гарлийн казак, тува, урианхай, хотон хэл ордог бөгөөд албан ёсны хэл нь Халх Монгол хэл юм

  • БУРХАН БАГШИЙН...

    Donnerstag 5. Mai 2011

    Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • Мөлжүүртэй үгс

    Montag 6. Dezember 2010

    Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй. Сайн эхнэр амьдралын үндэс Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино

  • Д.Ариунсайхан: ...

    Sonntag 15. Dezember 2013

    Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа. -Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?

  • APS -Дээд Боловс...

    Donnerstag 5. Mai 2011

    Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.

  • Монгол хэл мин...

    Mittwoch 20. August 2014

    Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.

  • Хүний үүслийг "...

    Montag 20. Juni 2011

    Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна. Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.

  • ОЮУН САНААНЫ Г...

    Donnerstag 5. Mai 2011

    ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС

Хуудасны дуудалт: 0.15 Sek - 34 DB-Хайлт 5,136,737 хандалт