Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 3

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Д.Ариунсайхан: КИНОНООС САЛЖ ЧАДАХГҮЙ ЯВСААР 26 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа.

-Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?

-1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд анх удаа уран сайхны фото, рекламны анги нээсэн юм. Эхний хоёр жилд ерөнхий эрдмийн хичээл орж байгаад сүүлийн хоёр жилд нь мэргэжлийн дагуух хичээл заасан. Ингэж би 1986 онд уран сайхны гэрэл зурагчин мэргэжил эзэмшсэн юм. Төгсөөд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны захиалгаар шахуу герман хэлний бэлтгэл дамжаанд орж суралцсан. Тухайн үед Германд киноны зураач, найруулагч, зураглаач мэргэжлээр уран бүтээлч бэлтгэх болж, одоогийн “Боролдой” студийн захирал Мягмар, Мөрөн эгч хоёр герман хэлний бэлтгэлд байсан хүүхдүүдээс шалгалт авлаа. Уг нь хэлний бэлтгэлд голдуу онц сурлагатай, математик, физикийн хичээлд гаргуун хүүхдүүд ордог байсан юм. Харин би Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн учраас үүнээс хол талдаа. Гэсэн ч мэргэжлийн дагуу гэдэг утгаар намайг Герман явуулахаар болсон.

Гэрэл зураг, рекламны чиглэлээр төгссөн учраас би Лейпцигийн урлагийн дээд сургуулийн фото зургийн ангид сурна гэж боддог байлаа. Ирсэн хуваарь нь хүүхэлдэйн киноны зураач мэргэжил байсан юм. 1987 онд урлагийн мэргэжлээр Германд сурахаар долуулаа явсан ч надаас бусад нь өөр мэргэжлээр сурах хүсэлтэй байсан юм билээ. Биднээс байсхийгээд л шалгалт авдаг байв. Намайг нэлээд удаан хүлээлгэж байгаад тавдугаар сард Дрезден хотын урлагийн дээд сургуулийн театрын зураачийн ангид шалгалт өгүүлсэн. Учир нь Германд хүүхэлдэйн киноны зураач мэргэжлээр дээд боловсрол олгодог сургууль байгаагүй юм билээ. Тэгээд намайг дээд сургуульд орохоор ирсэн учраас тэр сургууль руу шилжүүлж таарсан. Сургуульдаа орж театрын зураач мэргэжлээр сурч байтал хоёр Герман нэгдэж, цагийн байдал өөрчлөгдлөө.

Нэг удаа сургуулийн гаднах самбарт “Бабелсбергийн кино телевизийн дээд сур гуульд киноны зураачийн анги нээгдэж байгаа тул элсэ хийг хүсэгчид материалаа бүрдүүлж өгнө үү” гэсэн зарлал гарсан байв. Угаасаа кинонд сонирхолтойн зэрэгцээ театрын зураач мэргэжил ми ний бодож байсантай тохирохг үй байсан тул материалаа бүрдүүлж өгөөд дараа нь шалгалт өгсөн. Энэ мэргэжлийн анхны анги байсан учраас тавуулаа л орж, төгссөн. Миний хувь тавилан энэ. Дүрслэх урлагийн дунд сургуульд ганц удаа элсэлт аваад хаагдсан ангид орж төгсөөд дараа нь баруун, зүүн Германы хувьд анхныхад тооцогдох киноны зураачийн ангийг төгссөн. Ийнхүү киноноос салж чадахгүй явсаар 26 жил өнгөрчээ.

-Таныг 10 гаруй жил энэ сургуульд багшилж байгаа гэж дуулсан юм. Сургуулиа төгсөөд л багшилсан уу?

-Би 1996 онд сургуулиа төгссөн. Төгсөхдөө уран сайхны хоёр ч кино хийчихсэн байлаа. Тухайн үед Германд сургуулиа төгссөн гадаадын оюутан буцах ёстой гэсэн хатуу хуультай байлаа. Одоо бол тэгэхээ больсон л доо. Би нэг киноны ажил эхлүүлсэн байсан учраас өмгөөлөгч хөлсөлж, тэнд үлдэхийн тулд нэлээд хөөцөлдсөн ч бүтээг үй. Хоёр долоо хоногийн до тор тус улсаас явах шаардлага хүлээж аваад 1997 оны зун Монголд ирлээ. Тэгтэл Германы урлагийн академиас манай профессор багшийн нэрэмжит тэтгэлэг зарлаад, түүндээ миний нэрийг дэвшүүлээд буцааж татсан. Монголд байх хугацаандаа би морины хүүхдийн тухай хоёр ч үзэсгэлэн гаргаж, баримтат кино хийснийгээ Германы урлагийн академийн нэгдсэн үйл ажиллагаанд оролцуулсан юм. Улмаар 1998 оноос сургуульдаа профессорын туслах багшаар ажиллах болсон. Таван жилийн гэрээ байгуулж, нэг жил сунгаад 2004 оноос чөлөөт уран бүтээлч болсон. Би 1997 оноос Германд чөлөөт уран бүтээлчээр бүртгүүлсэн байсан юм. Тэгээд кинонд ажиллаад явж байтал 2009 онд сургуулиас “Шинэ профессортой болох гэж байгаа. Уралдаант шалгаруулалтад оролцооч” гэсэн л дээ. “Би арай профессор болох болоогүй ээ. Жаахан бууралтъя” гэж хэлтэл тэд “Чи ямар ч гэсэн материалаа явуулчих. Чамаас илүү хүн ирвэл тэр л биз. Хэрэв тааруухан хүмүүс ирвэл бидэнд харамсалтай байна” гэсэн.

-Тэгээд л профессор болчихсон уу?

-Хэдэн материалаа цэгцлээд өргөдлөө бичээд явууллаа. Угаасаа би залуу, бас туршлага багатай учраас нэг их найдаагүй. Энэ сургуулийн хоолыг их олон жил хороосон учраас тавьсан саналаас нь татгалзаж чадаагүй. Гурван сарын дараа “Таныг ажилд авахаар боллоо” гэсэн захидал ирсэн. Энэ мэдээг хүлээж аваад баярласан гэж хэлэхгүй ээ. Учир нь нэг киноны ажил эхлүүлчихсэн байсан учраас бараг балмагдсан.

-Та их сайн оюутан, бас ассистент багш байсан учраас л эргэж холбогдоод байж л дээ. Германд байхдаа хэр олон кино наадамд оролцож байсан бэ?

-Оюутан байхдаа хийсэн гурван киноны хоёр нь гайгүй болж, хэд хэдэн наадамд оролцож байсан. Мюнхений киноны дээд сургууль манай сургуультай хамтарсан нэг удаагийн төсөлд би ерөнхий зураачаар ажиллаж, тэр үедээ зургаас гадна зохион байгуулалтын олон ажилд оролцож байсан нь зургийн даргад нь таалагдсан юм билээ. Ингээд тэр зургийн дарга намайг хөтлөөд Германы алдартай найруулагч дээр очсон. Гуравдугаар дамжааны оюутан, бас монгол хүн. Гэхдээ найруулагчид хэдэн эскиз санал болготол таалагдаж, хамтарч ажиллая гэдэг юм байна. Тэр кино 1995 оны хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарлаа. Ингэж хамтын ажил эхэлж бид найз болсон. Түүнээс хойш таван ч кино хамтран хийжээ.

-Таны ажилласан кинонуудаас Монголд гарч байсан уу?

-Зургаан жилийн өмнө “Хадаг” киноны зураачаар ажилласан. Гэхдээ Монголын кино театрт цөөхөн хүн үзсэн байх л даа. -Киноны зураач мэргэжлийн онцлог нь юу вэ. Манайд бол Дүрслэх урлагийн сургууль төгссөн зу раач нар л киноны зураачаар ажиллаж байгаа. -Франц, Германы кино наадмын хүрээнд кино зураач нарын дунд сургалт явууллаа. Сургалтад хамрагдсан 20-иод залуусын зарим нь Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн анги төгссөн байгаа юм. Гэхдээ киноны зураач байна гэдэг нь зөвхөн зурах сэтгэхдээ биш, үүний цаана олон ажил хийх учиртай. Баруун Европ, Америкийн кино хийх системийн онцлог, уран бүтээлчийн үүрэг даалгаврын тухай энэ сургалтын үеэр би дэлгэрэнгүй ярьсан. Тэр үед манай зураач нар “Би кино хийгээд, тэр нь шагнал ава хаар нь урамшаад өөрийгөө киноны зураач болжээ гэж бодоод явтал огт өөр юм байна шүү” гэж ярьсан.

-Яг юугаараа ялгаатай байсан юм бэ?

-Зургийн багийн зохион байгуулалт киноны том, бага болон хөрөнгө мөнгөний хэмжээнээс хамаардаг. Киноны зураачийн ажил хоёр талтай. Нэгдүгээрт, кино зураач бол уран бүтээлч. Хоёрдугаарт, ерөнхий зураач хүн киноны зураг авалтын үеийн зохион байгуулалт, зургийн багийн ажлын явцыг удирдах, хянах, төсөв гаргах, гэрээ байгуулах, ажлын хяналтыг хариуцдаг удирдагч юм. Гэхдээ Орост ч, Монголд ч ийм зарчим үйлчилдэггүй. Германд бол киноны зургийн багийнхан ажлын на рийн хуваарьтай байдаг уч раас эргээд хариуцлага тоо цоход хялбар байдаг.

-Та сүүлийн үеийн монгол кинонуудыг үздэг үү?

-Хамгийн сүүлд Бямбаагийн “Хүсэл, шунал”-ыг үзсэн. Одоо “Бодлын хулгайч”-ийг үзэх санаатай байна.

-1990-ээд оноос өмнө хийж байсан монгол кинонуудад мэргэжлийн зураач нар ажилладаг учраас чанартай байсан байх. Та энэ тухай юу гэж боддог вэ?

-Тухайн үед “Монгол кино” үйлдвэр гэж байлаа. Одоо гэтэл тэр нь нурж унах шахсан балгас болжээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн үед бүх л урлагийн байгууллагад хэцүү байсан байх. Гэхдээ ДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, Урчуудын эвлэл гээд олон байгууллага байшингаа нураа гааг үй бүрэн бүтэн ажиллаж л байна. Тухайн байгууллагыг удирдаж байсан хүмүүстэй л хамаатай хэрэг. Кино үйлдвэр гэж том байгууламжийг үгүй болгочихсонд харамсах юм. Мэдээж кино урлагт харьцангуй их хөрөнгө шаардлагатай байдаг. Би долоон настай байхдаа Кино үйлдвэрт анх удаа орж, павилон харж байлаа. “Хань” кинонд Цэцгээ эгчийн хүү болж тоглосон юм. Павилонд орж үзчихээд “Ямар сайхан байшин бэ. Яагаад дээвэргүй байгаа юм бол” гэж бодож билээ.

-Яг аль дүр нь билээ?

-Сувдаа эгчийн найз эмэгтэйн хүү. Хааяа намайг тэднийд үлдээгээд явдаг шүү дээ. Тэгээд нэг зайрмаг идээд хоолой нь өвддөг. Тэгэхэд кино урлаг ном ёсоороо хөгжиж байж дээ.

-Киноны тухай яривал олон зүйл бий. Одоо сэд вээ өөрчилье. Германд мэргэж лээрээ ажиллаж байгаа монголчууд хэр олон бэ?

-Монгол хүн гэж онцолж ярих хэрэггүй л дээ. Учир нь тэнд гаднын янз бүрийн орноос ирсэн, чухал ажил хийдэг хүн олон бий. Киноны салбарт л гэхэд польшууд олон. Цөөхөн монголчуудаас 2-3 хүн төлөөлөн ажиллаж байна.

-Германд ажиллаж байгаа ч гэсэн байнга эх орондоо ирж, буцдаг байх. Монгол, Герман хоёр улсын хөгжлийг харьцуулашгүй. Гэхдээ тэр орны жишгээс авч, эх орондоо хэрэгжүүлж болох зүйлсийн тухай та эргэцүүлдэг л байх.

-Киноны салбараар жишээлье. Энд ажиллаж байгаа хүмүүс бие биенээ дэмжин, хамтран ажиллахгүй байна. Тус тусдаа өөрийнхөө ажлыг хийгээд л байх юм. Уг нь манай киночид өөрсдийнх нь ажиллах боломжийг сайжруулж, кино хийх боломжийг нэмэгд үүлэх академид нэгдчих л хэрэгтэй байгаа юм. Тэгтэл одоо гурван ч академи байгаа гэв үү?

-Манайд кино урлагт арилжааны шинжтэй бүтээл зонхилж байгаа. Харин Германы киноны хэдэн хувь нь арилжааных байдаг вэ?

-Герман улс кино урлагаа дэмжиж төсвөөс жилдээ 900 сая евро зарцуул даг. Энэ мөн гө байхгүй бол Германы 500 кино компанийн 80 хувь нь дампуурах биз ээ. Тэгэхээр манайхтай шууд харьцуулж болохгүй. Тэдэнд хөрөнгө оруулалт байгаа учраас киногоор мөнгө олъё гэсэн дарамт багатай байдаг. Мэдээж сайн кино хийж байж дараагийн хөрөнгө оруулалтаа авах нь ойлгомжтой, гэхдээ муу кино хийлээ гээд өрөнд орохгүй. Ер нь бол муу киног олон хүн үзэхгүй. Тэгэхээр хүн үзэж байгаа киног арилжааны гэж гоочлох хэрэггүй. Сайн тал байж л таарна.

Ж.СОЛОНГО

Quelle
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Монголын ёс за...

    Montag 2. Mai 2011

    Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс:

  • Герман улс - Ам...

    Donnerstag 5. Mai 2011

    Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.

  • Би -Цагаан Дарь...

    Donnerstag 5. Mai 2011

    Ц.Хулан / "Болор цом" 2011 наадмийн эхний байрт шалгарсан шүлэг/ Би -Цагаан Дарь Эх Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо!

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • Allgemeine Übersicht der M...

    Montag 2. Mai 2011

    Fläche: 1,55 Mio. km² Einwohnerzahl: 2,7 Mio. Bevölkerungsdichte: 1,70 Einwohner/km² Bevölkerungswachstum: 1,1% Hauptstadt: Ulaanbaatar (1,1 Mio.) (2009)

  • Дуутын хар чул...

    Donnerstag 5. Mai 2011

    Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

  • Schamanismus

    Freitag 1. Oktober 2010

    Markus Pesch M.A.

    Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.

    Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.

  • Der Zorn der Wölfe: Roman

    Freitag 7. Januar 2011

    Die Stunde des Wolfs ist da! - Das Abenteuer-Epos aus dem Reich der Mitte! Der chinesische Student Chen Zhen wird während der Kulturrevolution in den 60er Jahren in die Innere Mongolei geschickt. Dort soll er das Leben der nomadisierenden Viehzüchter kennenlernen. Sofort ist er völlig in den Bann gezogen von dieser ihm gänzlich unbekannten und archaischen Welt. An der Seite Bilgees, seines alten mongolischen Lehrers, trotzt er Schneestürmen und sengender Hitze, und er erhält Einblick in die alten Mythen und Traditionen des mongolischen Volkes.

  • APS: Санамж бичи...

    Donnerstag 5. Mai 2011

    1. Энэхүү журмыг Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд мөрдөнө.

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.13 Sek - 34 DB-Хайлт 4,496,578 хандалт