Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 2

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Олон түмэнд урлагийг илүү ойртуулахыг зорьж байна


«Цаг төр» сэтгүүлийн энэ удаагийн дугаарт «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?   

- Би Германы театрын найруулагч, урлагийн менежерээр ажилладаг. Би хоёр жилийн өмнө театр судлаач, ажлын хамтрагч М.Баярмаатай танилцаж тус тусын 20 жилийн ажлын туршлага дээрээ үндэслээд хотжилтын үеийн нүүдэлчдийн соёл, боловсрол, нийгмийн ирээдүйн чиг хандлагыг Европ болон Монголын зүгээс харж энэ «Урбан Номадс» төслийг үүсгэн санаачилсан юм. Энэ төсөл нь хотын гудамж талбайд нээлттэй явагдах бөгөөд нийгмийн тулгамдсан асуудлуудыг урлагийн төрөл хэлбэрээр илэрхийлэн үзүүлэх нь бидний зорилго. Үүнд оюутан залуус, уран бүтээлчид болон хотын оршин суугчид, ард иргэд бүгд хамтран оролцох боломжтой юм.

- Та бүхэн энэ төслийг эхлүүлэх болсон шалтгаан юу вэ?  

- Олон зуун жилийн түүхтэй, гайхамшигтай, өвөрмөц онцлогтой Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маяг, урлаг соёл нь хэрхэн хөгжиж ирсэн юм бол гэсэн асуултууд хамгийн эхэнд миний сонирхлыг татсан. Монголын нийгэм их өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хүмүүсийн сэтгэлгээ түүнийг дагаад нэлээн өөрчлөгдөж байна. Монголд сүүлийн үед хотжилт эрчимтэй явагдаж байна. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд өөрсдөө энэ асуудалд хэрхэн хандаж, ойлгож байна вэ гэдэг нь надад их сонин байсан. Европчууд харин өөрсдийгөө нүүдэлчин болж байна гэж ярих болсон бөгөөд тэр хэрээр өөрсдийн гэсэн асуудалтай болж, түүнийхээ тухай ихээр ярих болсон. Гэхдээ би монголчууд энэ нийгэмд ямар асуудалтай байгааг сонирхсон бөгөөд өнөө цагт гарч буй хоёр нийгмийн асуудлуудыг харьцуулан жишиж байна. Үүнийг сонирхож эхлээд цаашдаа би энэ сэдвээр дагнан ажиллахаар шийдсэн. Тэгээд Германы Гумбольдтын Их сургуульд монгол хэлний ангийн оюутан болон санал бодлоо солилцох хүнийг хайж эхэлсэн юм. Ингээд М.Баярмаатай танилцсан. Бид хоёр эхлээд ярилцаж, хоёр орны соёлоо нэг нэгэндээ танилцуулсны үндсэн дээр «Урбан Номадс» төслийн санаа гарч ирсэн. Одоо бол энэ ажил маань олон орны их сургуулиуд, урлаг соёлын байгууллагуудыг хамарч, уран бүтээлчдийг оролцуулсан том төсөл болоод байна.

- Өнөөдрийн байдлаар та нөхөд юу хийсэн цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар танилцуулах уу?

- Бид энэ жилийн 9-р сараас 10-р сарын эхэн хүртэл хугацаанд ямар нэг соёл урлагийн байгууллага дотор биш харин хотын гудамж талбайд, тэндхийн оршин суугчидтай хамтран таван төрлийн урлагийн үзүүлэн тоглолтыг найруулан тавихаар бэлтгэж байна. Энэ төслийн гол хамтран зохион байгуулагч бол Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон СУИС болохыг тодотгох хэрэгтэй. Төслийг хэрэгжүүлэхэд СУИС-ийн багш оюутнууд, залуу уран бүтээлчид болон хотын ард иргэд өөрсдөө хамтран оролцох юм. «Урбан Номадс» төсөл 2012 оны 9-р сард анх СУИС дээр хоёр долоо хоногийн сургалт зохион байгуулснаар эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол болон Европын орнуудад олон удаа ажлын уулзалт зохион байгууллаа. Эндээс дурдахад 4-р сард СУИС-ийн 15 оюутан Германы Дортмундад очиж, тус хотын их сургуулийн тайзны зураглаачийн мастер ангийн оюутнуудтай хамтран бэлдсэн сэдвүүдээр гурван долоо хоногийн турш ажлын уулзалт хийсэн. Өнгөрсөн нэг жилийн туршид олон сэдвийг цуглуулж, цаашид хөгжүүлсээр энэ 9-р сард хамгийн анхны үзүүлэн тоглолтын төслийг Улаанбаатар хотын гудамж талбайд найруулан тавихаар ирсэн юм. Бидний сонгосон энэ урлагийн хэлбэр маань олон түмэнд урлагийг илүү ойртуулах төдийгүй үзүүлэн тоглолтондоо тэднийг татан оролцуулахад чиглэгдсэн.

- Сая дурдсан сэдвийн сонголтын талаар жаахан тодруулбал?  

- Өнгөрсөн оны 9-р сараас СУИС-ийн оюутнууд, багш нартай уулзаж, хамтран ажиллахаас эхлээд өнөөдрийг хүртэл нийгэмд ямар сэдэв хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа вэ гэдгийг гаргаж ирэхийг хичээсэн. Одоо гаднаас уригдан ирж байгаа мэргэжилтэн багш нар маань эдгээр сэдвээр үзүүлэн тоглолтоо найруулан тавих юм. Бид «Адмон» компанийн захирал Р.Энхбат, философич С.Молор-Эрдэнэ нартай танилцсан. Тэдэнтэй Монгол болон Германд олон удаа уулзаж ярилцсан. Тэр дундаас манай хоёр хамтрагчийн гаргаж ирсэн “Монголд Гамлет ямар утгаараа байх ёстой вэ?” сэдэв бидний сонирхлыг их татсан.

- Яагаад заавал Гамлетийг сонгож авсан юм бэ?

- Дэлхийд алдартай жүжгийн зохиолч Шекспирийн олон зуун жил тоглогдож ирсэн жүжгийг Монголын сэхээтнүүд бид нарт санал болгон тавихад эхлээд би гайхаж, яагаад Гамлет монгол хүнд өнөөдөр сонин гэж, юу тэдний сонирхлыг татаж байна вэ гэсэн асуулт миний анхаарлыг татсан. Хүн юм сурах гээд гадагшаа явж байна гэдэг бол биеийнхээ хувьд хил гарч байгаагаас илүү хамгийн гол нь оюун ухаандаа шинэ юмыг ойлгож, өөртөө нээлт хийж, олон зүйлийн учрыг олчихоод, буцаад өөрийнхөө төр­сөн нутагт ирэхэд нийгэмд нь шинэчилмээр, өөрчилмөөр, сайжруулмаар юм олон харагддаг. Нийгмээ цогцлон бүтээхэд сурсан мэдсэн, олж авчирсан мэдлэг боловсролоороо өөрийн зүгээс хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэхэд тэдэнд хүндрэл бэршээл, саад тулгардаг. Энэ бол зөвхөн Монголд ч биш, Европын орнуудад ч бидний өмнө тулгардаг асуудал. Тиймээс бид төслөө “Би бол Гамлет” гэж нэрлэсэн. Гадаадад сураад ирсэн хүн бүр Гамлет гэж ойлгож болно. Р.Энхбат, С.Молор-Эрдэнэ нарын Гамлетaaр дамжуулж хэлэх гэсэн утга, бид нарын урлагаар илэрхийлэх гэсэн санаа хоорондоо нийлсэн хэрэг. Товчоор хэлбэл нийгэм доторх асуудлыг нийгэмд нь задалж өгөх. Бид нарын ажил энэ цэг дээр уулзсан. Энэ бол уулзалтын маань цэг, эндээс л бид нарын ажил эхэлсэн дээ.

- Тэгэхээр Гамлет театрын тайзан дээр биш харин Улаанбаатар хотын гудамж талбайд тоглогдох нь, үнэхээр сонирхол татаж байна. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ?

- 9-р сарын хоёрноос эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд «Гамлет» маань Чингисийн талбай, Дондогдуламын рашаан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, МУИС-ийн 1-р байр, Веatles-ийн хөшөө гэх мэт газруудад тоглогдоно. Тэнд бид хүмүүсээс “Чи Гамлет мөн үү?”, “Яагаад чи Гамлет вэ?”, “Хэрэв мөн юм бол чи юу хиймээр байна?”, “Ямар хүндрэл учирч байна?”, “Ямар аргаар тэмцмээр байна?” гэх мэт асуултыг асууж, тэдэнтэй ярилцана. Гэхдээ бид уг жүжгийг бүрэн эхээр нь тавихгүй. Харин жүжгээс ганцхан Гамлет дүрийн нэг монологи дээр ажиллах болно. Гамлетaaр дамжуулан 200 жилийн өмнө хэлэх гэсэн санаа өнөөдрийн улс төр нийгмийн тулгамдсан асуудалтай хэрхэн холбогдож байна. Энэ санааг бид жүжгийн гол баатраар гаргаж тавих гэсэн юм. Энэ үзүүлэх тоглолтын бүх л үйл ажиллагааг өөрсдийн urbannomads.org сайт болон фэйсбүүкийн хуудсууд дээр дэлгэрэнгүй мэдээлнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ үйл ажиллагаагаа шууд дамжуулж, орон даяар цацахыг хүсэж байна.

- Ийм арга хэмжээ Монголд анх удаа болох гэж байна. Үүнийг удирдан явуулах хүмүүс ажлын ямар туршлагатай вэ?

- “Би бол Гамлет” төслийг зохион явуулах дөрвөн зохион байгуулагч нь Монголын талаас «Адмон» компанийн захирал Р.Энхбат, философич, доктор С.Молор-Эрдэнэ, Германаас урлагийн талаас нь найруулж тавих доктор, проф Оле Фрам мөн сэтгүүлч, философич, доктор Кристиан Шлютер нар юм. Энэ дөрвөөс гадна нийт таван төсөл дээр ажиллахаар Германаас 13 оюутан хүрэлцэн ирнэ. М.Баярмаа бид хоёр бол анх удаа хамтран ажиллаж байгаа. Гэхдээ хотын гудамж талбайд урлагийн үзүүлбэр хийх хэлбэрээр бидэнтэй хамтран ажиллах мэргэжилтнүүд маань дэлхийн өнцөг булан бүрт ийм арга хэмжээ зохиож байсан 20-иод жилийн туршлагатай хүмүүс байгаа. Тэдний хийсэн ажлуудыг вебсайтаар орж харж болно. Тэднийг энэ тал дээр мэргэжлийн түвшинд хүрсэн хүмүүс гэж хэлж болно. “Би бол Гамлет” төслийг удирдан явуулах гэж байгаа Оле Фрамын Ligna.de хаягаар орж, Бразил болон бусад оронд ямар ажил хийж байсныг сонирхож болно.Монгол, Германы болон олон улсын уран бүтээлчдийг хамруулаад хотын гудамж талбайд урлагийн үзүүлэн тоглолт найруулан тавьж байгаа маань урлагийн цоо шинэ хэлбэр бөгөөд үүгээрээ бид энэ салбартаа хувь нэмрээ оруулж явна гэж хувьдаа үзэж байгаа.

- Гамлетаас гадна ямар төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна вэ?

- 9-р сарын хоёрноос 10-р сарын тавны хооронд явагдах гол төслийн цөм ньГамлет төсөл байна гэдгийг дээр хэлсэн. Гамлетаар хэлэх утга санаа бол бидний төслийн гол зорилго. Мөн урлаг, соёл, боловсрол, нийгмийн олон асуудлыг хөндсөн төслийн бусад сэдвүүдийг манай төсөлд өмнө нь оролцож байсан оюутнууд өөрсдөө гаргаж ирсэн юм. Тэд нарт хоёр зүйл маш чухал байсан. Нэг нь хувь хүний хувьсан өөрчлөлт /identity/. Олон мянган жилийн турш нүүдэллэн амьдарч ирсэн ард түмний сэтгэлгээ орчин үеийн суурьшиж, даяаршиж байгаа нийгэмд хэрхэн өөрчлөгдөн хувирч байна? Цаашдаа юуг чиг шугамаа болгож, хэрхэн орших вэ? гэсэн асуулт их гарч байсан. Энэ төслөө тиймээс хувьсан өөрчлөгдөх шинж чанар гэж нэрлэсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн алсыг харагчийн бүхээг дотор уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргана. Хоёр дахь төсөл бол хөгжим. Хөгжим бол монголчуудын хувьд хүнд хүрсэн, хамгийн өргөн дэлгэрсэн урлагийн төрөл бөгөөд хөгжимгүйгээр тэднийг төсөөлөхийн аргагүй. Олон монгол залуу хөгжимчид, Герман болон Гонгконгоос ирсэн туршлагатай, өндөр түвшний мэргэжилтнүүд хамтран ажиллана. Мөн нийгмийн амьдралын өөрчлөлттэй холбоотой хоёр төсөл хэрэгжих бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр хоёр газар сонгон авсан. Нэг нь өмнөх нийгмийн нэлээд их түүхийг өгүүлсэн “Ногоон нуур”нэртэй, нөгөөх нь хотжилтыг дагаад хүмүүсийн дурсамж өөрчлөгдөн алга болж байгааг илэрхийлсэн “Алга болох” нэртэй төслийг тус тус хэрэгжүүлнэ.

- Та бүхний энэ ажил олон түмэнд хүрч, ач тусаа өгнө гэдэгт найдаж байна. Манай сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье.

Соён Гэгээрлийн ЦАГТӨР сэтгүүл

www.tsagtur.mn
quelle
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Чингис хааны а...

    Donnerstag 5. Mai 2011

    Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж

  • Би -Цагаан Дарь...

    Donnerstag 5. Mai 2011

    Ц.Хулан / "Болор цом" 2011 наадмийн эхний байрт шалгарсан шүлэг/ Би -Цагаан Дарь Эх Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо!

  • Их, дээд сургуу...

    Donnerstag 5. Mai 2011

    Их, дээд сургуулийн талаар тогтмол тавигддаг асуултууд Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиуд байдаг. 12.000 гаруй сургалтын чиглэл, мэргэжлээс сонголтоо хийж болно. -Ямар төрлийн их, дээд сургуулиуд байдаг вэ?

  • Хүний үүслийг "...

    Montag 20. Juni 2011

    Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна. Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.

  • Монгол хэл мин...

    Mittwoch 20. August 2014

    Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.

  • Дуутын хар чул...

    Donnerstag 5. Mai 2011

    Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

  • Охин үрээ хайр...

    Donnerstag 5. Mai 2011

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

  • Хүүхдийн даахь...

    Donnerstag 5. Mai 2011

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • БУРХАН БАГШИЙН...

    Donnerstag 5. Mai 2011

    Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.14 Sek - 34 DB-Хайлт 5,804,715 хандалт