Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Ц.ТҮМЭНБАЯР: “ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ” ЖҮЖГЭЭ ЭМЗЭГЛЭЛЭЭС БИЧСЭН


Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Удвал сангийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа 2011 онд бүтээлийн арвин их хурыг буулгажээ. Түүний энэ жил бүтээсэн томоохон бүтээлийн нэг нь 1914-өөс1915 оны хооронд хийгдсэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээний тухай түүхэн баримтад тулгуурласан “Тусгаар Тогтнолын Төлөө” теле-жүжиг байлаа. Түүний урланд зочилж хэдэн үг солиллоо

- Чи хэдийнээс уран бүтээл бичиж эхэлсэн бэ?
- Дунд сургуулийн сурагч байхаасаа л уран зохиол сонирхож, шүлэг бичих гэж оролдож эхэлсэн дээ. 1980-аад онд анхны шүлгүүд минь төвийн хэвлэлд гарч эхэлснээс хойш уран зохиолын замд эргэлт буцалтгүй орсон.
- Гурван хүүхдийг өсгөх бойжуулахын хажуугаар уран бүтээл, утга зохиолын ажил хийнэ гэдэг амаргүй байхаа?
- Ямар хүнийг жаргалтай гэх вэ ? гэдэг асуултанд нэг хүн, “Xамгийн дуртай юмаа хийж байгаа хүнийг жаргалтай гэнээ” гэж хариулсан байдаг. Би тийм л хүн юм, Мэдээж эх хүнд гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ уран бүтээлд цаг зав, сэтгэл зүрхээ зориулна гэдэг амаргүй даваа,
- Хүүхдүүд өсөх тусам бичиж хийх ажил чинь хөнгөрч байв уу, хүндэрч байв уу?
- Оросын нэг мундаг үг байдаг, “Жижигхэн хүүхэд жижигхэн бэрхшээл, том хүүхэд том бэрхшээл” гэдэг. Надад аль аль нь байна даа,
- Чамайг ер нь юу хөглөж, хурцалдаг вэ?
- Уран бүтээл хийхэд амьдралд тохиолдсон бүхий л үйл явдал, уншсан, үзсэн харсан сонссон, найз нөхдийн урам хайpласан үг, бас атаа жөтөө, хорон үг ч оюун ухааныг минь хурцалдаг
- Зохиолч байх, гэрийн эзэгтэй байх гээд л олон үүргийг хэрхэн хослуулж ирэв дээ?
- Бусдын л жишгээр… Амьдралаа, уран бүтээлтэйгээ хамт л үүрч явна даа, Нэг удаа намайг хоёр том цүнхтэй юмтай таксинд суухад жолооч нь « ямар их новш үүрч явдаг юм » гэлээ. Би түүнд « энэ чинь новш биш, би амьдралаа үүрч явна » гэсэн чинь « Нээрээ тийм л байх даа, хүүхнүүд л хойно » гээд учиргүй инээж билээ,
- Өнөө цагт өгүүллэг, тууж, эсвэл роман, жүжиг бичээд амьдрал залгуулна гэдэг бараг “үлгэр” талдаа юм шиг санагддаг...
- Зохиолчид гэдэг үйлтэй улс, Жүжигчид, дуучид ч гэх юм уу бусад мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө дуртай ажлыг хийгээд түүнийхээ хөлсөөp амьдардаг бол зохиолчид эрхэлсэн ажлаа тухайлбал сэтгүүлч, эмч, инженерийнхээ ажилтай зэрэгцүүлж уран бүтээлээ хийдэг. Дан уран бүтээлээр амьдралаа залгуулна гэж байхгүй.
- Аав чинь чамд маш их нөлөө үзүүлсэн гэж чи нэг удаа ярьж байсан, чухам яаж нөлөөлсөн юм? Юу хийдэг хүн байсан бэ?
- Миний аав эмч, лам, бас жолооч хүн байсан. Арван зургаан жил шоронд суусан. Хүнийг гаднаас хараад л чухам ямар хувь заяатай болохыг нь хэлж чаддаг хачин хүн байлаа, Жолооч, эмч, ламын энэ гурван ажлаасаа болж л шоронгийн хаалга татсан юм билээ, Аав минь намайг 17-той байхад шоронгоос гарч ирээд миний хувь заяаг хэлсэн. Тэр үед нь би огт үнэмшээгүй, Дөрвөн жилийн дараанаас хэлсэн нь биелж зах зухаас нь амсаж эхлэхэд л итгэсэн. Эдүгээ би яг л аавынхаа хэлсэн тэр зургаар л амьдарч явна,
- Маш завгүй явах шиг санагддаг. Өглөө хэдэд босоод орой хэдэд унтдаг вэ?
- Ер нь амьдрал чөлөө завгүй шүү дээ, Гэхдээ өгье гэвэл ганцаасаа уйлья гэвэл сохроосоо... гэхчээр зав гаргах юмандаа гаргана, Ялангуяа хүүхдүүддээ маш их зав гаргаж чаддаг.
- Чи ер нь зохиол бүтээлээ хаана бичдэг вэ?
- Гэртээ, ажил дээрээ, хаана ч бичнэ дээ, Гэхдээ компютер дээр шууд бичдэг болохоор голцуу ажил дээрээ л бичнэ дээ...
- Ямар зохиолоо их дажгүй болсон гэж боддог вэ?
- Төрүүлсэн хүүхдээ хүн сайн муу гэж ялгадаггүй шиг тийм зохиол минь муу болсон гэхэд хэцүү. Бүгд л сэтгэлийг минь шаналгаж төрсөн юм болохоор. Гэхдээ илүү их сэтгэл хөдөлж, хөдөлмөрлөж бүтээсэн зохиолууд бий, “Мэргэнд буусан чоно”, “Удган”, “Урд уулын зэрэглээ”, “Бичигт хадны домог”, “Ли бай”, “Лууны зулзага” зэрэг олон өгүүллэг, “Ганцын давааны дууль”, “Монгол гэр”, “Талын хөх чоно” зэрэг шүлэг гээд нэрлэвэл бүгдий нь хэлчих гээд байна. Түүхэн зохиолууд маань хүний сэтгэлд их хүрдэг. Өнгөрсөн зун бичсэн “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээ их бодож, хөдөлмөрлөж, бас их эмзэглэж бичсэн,
- Тусгаар Тогтнолын Төлөө жүжгийг бичих санаа хэрхэн төрөв? Юу их нөлөөлөв?
- Би Улсын түүхийн төв архивт ажиллаж байхдаа 1900-аад оны үеийн бичиг баримтыг цэгцлэх ажилд оролцож байлаа, Энэ үед гурван улсын гэрээний тухай Хичээнгүй сайд Цэрэндорж гуайн гар бичмэлийг олж үзэж билээ, Ер нь эх түүхэндээ хайртай, уншиж судлах, уран зохиол болгож бичих сонирхол маань энэ жүжгийг бичихэд их нөлөө болсон. Түүнээс гадна өнөөгийн Монголын тусгаар тогтнол жинхэнэ хүчирхэг Монгол улсын үеийн тусгаар тогтнолтой харьцуулахад даанч өрөвдмөөр санагддаг. Моодуун хааны үеийн Хүннү гүрэн, Их мэргэн Чингис хааны үеийн Их Монгол улсынх шиг тийм тусгаар тогтнол, тийм төрийг монгол цус судсаар нь урсаж байгаа хүн бүхэн хүсч байгаа. 200 гаруй жил Манжийн дарлалд байсан Монголын ард түмэн тусгаар тогтнолоо олж авахын тулд ямар их хүч ухаан, зориг самбаа гаргаж, амь хайргүй тэмцэж байсныг бахархан бодохдоо, Монгол эх орноо худалдаж байгаа өнөөгийн төрийн унхиагүй зүтгэлтнүүдээс ичихдээ, хожмын өдөр хүчирхэг Монгол улсын тусгаар тогтнол жинхэнэ утгаараа мандан бадрахыг хүсэхдээ энэ жүжгийг бичсэн.
- Хүмүүс жүжгийн тань талаар юу гэж байх юм?
- Хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Ялангуяа түүхчид, Богд хааныг товойлгон гаргаагүй байна ч гэх шиг. Гэтэл зарим нь яг цагаа олсон үедээ энэ зохиолыг бичжээ гэх зэргээр,,, Миний хамгийн их баярласан нь юу вэ гэвэл Өвөрмонголчууд ар Монголынхон манийгаа өмөөрч энэ жүжгийг бичиж, телевизээр цацлаа хэмээгээд “Талын хөх чоно” дуугий минь нууцаар дуулцгааж явна” гэж сонссон явдал. Яг үнэндээ Өвөрмонгол, буриад, Шинжианы монголчуудыг хавханд орсон хөлөө тас хазаж хаяад амиа авардаг чоно шиг л тэдний горьдож, итгэсэн нулимстай нүд рүү нь шороо цацаж л Ар Монголоо тусгаар улс болгож авч үлдсэн шүү дээ, Ямар их үнээр өнөөгийн энэ тусгаар тогтнол олдсоныг мэдээсэй билээ...
- Энэ жүжгийнхээ баатарууд болон тоглосон жүжигчид, найруулагчдын талаар тодруулж яриач?
- Б.Туяа хэмээх залуу найруулагч маш зоригтой орсон. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Талын хөх чоно” шүлгийг блог дээрээс маань уншаад л дуу хиймээр байна гэсэн. Богинохон хугацаанд их эрч хүчээр энэ жүжиг бүтсэн. Оролцсон жүжигчид зураглаачид, зураач, гол нь жүжигчин уран бүтээлч гэхээсээ монгол хүний үндсэрхэг үзэл л чин сэтгэлээсээ оролцоход гол түлхүүр нь боллоо гэж бодсон. Чагдаржав ноёнд Ардын жүжигчин Цэрэндагва, Би Гуа Фанд Соёлын гавьяат зүтгэлтэн Равдан, Хичээнгүй сайдад соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр, Миллерт Гэрэлсүх, Манлай ванд Ялалт зэрэг арав гаруй жүжигчин оролцсон. Түүхэнд, тэр тусмаа Монгол улсын тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэж, амь насаа зольсон хүмүүсийн дүрийг бүтээж байгаагаа маш их хүндэтгэлтэй бас храиуцлагатай хүлээж авсан.
- Энэ зохиолыг бичихэд хэцүү бэрх юм нь юу байв даа?
- Энэ үйл явдал бол хурал юм. Хурлыг яаж үзэгчдэд сонирхолтой болгож хүргэх вэ, бас түүхэн үнэнийг гуйвуулахгүйгээр уран сайхны аргаар, бас бүтэн жил шахуу үргэлжилсэн хэлэлцээрийн хамгийн чухал үйл явдал, шийдлийг яаж оновчтой оруулах вэ гэх мэт хүндрэл тулгарсан. Гэвч түүхийн зөвлөх түүхийн ухааны доктор Г.Дашням, Д.Өлзийбаатар нар маш чухал зөвлөгөө өгч, их тус болсон,
- Хэдийд нь судалгаагаа хийж, хэдийд нь бичдэг вэ?
- Судалгаа гэвэл 1980-аад оноос л сонирхож үзэж байсан. Яг жүжиг бичихэд зориулсан судалгаагаа хоёр жилийн өмнөөс хийсэн.
- Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд тань баярлалаа. Ярилцлагын сүүлчийн хормыг чамд үлдээе...
- Энэ завшааныг ашиглаад гадаадад уран бүтээлээ туурвиж яваа уран бүтээлчид, найз нөхөд, тусгаар тогтнолын төлөө, Монгол эх орныхоо төлөө зүрх нь цохилж явдаг гадаадад ажиллаж амьдарч байгаа бүх монголчууддаа Монгол улс хүчирхэгжин мандах болтугай хэмээх ерөөл өргөхийн хамт, жүжгийнхээ дуугаар тусгаар тогтнолын халуун мэнд дэвшүүлье.

Ярилцсан З.Эрдэнэбат (Germany)
“Тусгаар Тогтнолын Төлөө” жүжгийн дуу - Талын хөх чоно


Тусгаар Тогтнолын Төлөө
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    11 Lektion Das Wetter 12 Lektion Der Artikel 13 Lektion Der Kasus 14 Lektion Einkaufen 15 Lektion Trennbare Verben 16 Lektion Modalverben 17 Lektion Die Uhrzeit 18 Lektion Kleidung 19 Lektion Arbeit 20 Lektion Mein zu Hause

  • Тусгаар тогтнол

    Samstag 25. Juni 2011

    Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы Омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын Онгон тэргүүн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн Одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би

  • Нелсан Мандела...

    Dienstag 10. Dezember 2013

    Нелсан Мандела бол Өмнөд африкийн анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн шагналтан,95 насандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч гэсэн шагналыг саяхан Йоахансбургт авсан билээ. Ямар ч стандартаар авч үзвэл тэрээр гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлэм амьдралаар амьдарчээ. Мандела шиг цөөхөн хүмүүс түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Түүхийг эргэн сөхвөл тэрээр Өмнөд африкийн болон дэлхийн ард түмний түүхийг дахин бичихийн төлөө өөрийгөө харамгүй зориулж ирсэн агуу хүмүүсийн нэг билээ. Мандела тоймгүй олон мэргэн цэцэн үгсээрээ бидэнд урам зориг хайрлаж, бидний ой ухаанд маргааш хүртэл хадгалагдсаар л байх болно. Түүний үлдээсэн үгсээс дурдвал:

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • Дуутын хар чул...

    Donnerstag 5. Mai 2011

    Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

  • Гаалийн журам

    Donnerstag 5. Mai 2011

    Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно. ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

  • Schamanismus

    Freitag 1. Oktober 2010

    Markus Pesch M.A.

    Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.

    Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.

  • Охин үрээ хайр...

    Donnerstag 5. Mai 2011

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

  • Би босоо монго...

    Freitag 24. Juni 2011

    Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

  • Германд их, дээ...

    Donnerstag 5. Mai 2011

    Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам 1. Суралцах боломжуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болох - Ямар их сургууль/ дээд сургууль? - Суралцах газар/ хот? - Гол мэдээллүүдийг агуулсан интернэт хаягууд, холбоо тогтоох: Хэрэв та Германд суралцахаар шийдсэн бол аль болох урт хугацааны өмнөөс - нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлнэ үү!

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.18 Sek - 34 DB-Хайлт 4,698,550 хандалт