· Online Зочин: 3
· Online Гишүүд: 0
· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
|
|
Partnerseiten |
 |
|
|
|
Хүний үүслийг "Монгол дурангаар" |
|
Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна.
Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.
“Хүний үүсэл” 1, 2-р боть номын тухайд олон нийт уншихад зориулагдсан гэхээсээ, судалгааны ажлын үр дүнг тайлагнасан хэлбэрээр бичигджээ. Эхний ботиос та дэлхий дахины хүмүүн төрөлтөн төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийн нууцуудын нарийн гогцоог тайлж чадах бол хоёр дахь ботиос монголчууд бидний жинхэнэ өвөг хаанаас угшилтай, мөн Эртний Сүмбэр уулын номлол, Буддизмын ном сударт шим мандал үүссэн байдлыг, дээд нарийн биетүүд, доошоо шат дараалан хувилан төрсний үр дүн гэдгийг ой тойнд ортол тодорхой ойлгож чадах юм.
“Хүний үүсэл” 1, 2-р боть нь 2008 онд Монголын хамгийн том номын дэлгүүр болох Интерном дэлгүүрийн түүхийн чиглэлийн номуудаас борлуулалтаар тэргүүлж GRAND BOOK-р шалгарсан билээ.
Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” гэсэн гуравдахь дэвтэр жирийн уншигчдад ойлгоход илүү дөхөм бичигджээ. Тэгэхдээ гуравдахь дэвтрийг тайлбар төдий гэж ойлговол өрөөсгөл болох юм. Номын амин сүнс болсон гол санаануудыг төрөлжүүлэн нийтлэл хэлбэртэй үгүүлсэн ба тэр болгонд санаагаа улам гүнзгийрүүлж, ойлгомжтой энгийнээр үгүүлэхийг хичээсэн. Эгзэгтэй нарийн асуудлын заримыг дутуу дулимаг ойлгож байснаа номын зохиогч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр болгонд төгөлдөр хариу өгч чадсан гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна.
“Шинжлэх Ухааны үсрэнгүй хөгжлийн үед “хүний үүслийн учир”–ыг яагаад олохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Энэ бол Шинжлэх Ухааны муугийнх ер биш, анхнаасаа баримталж ирсэн “суурь үзэл” –тэй холбоотой. Тиймдээ ч амьд байгалын түүхийн өнгөрсөн, одоотой харьцуулан бодохуйяа бөөн зөрчил үүсэж, худлаа гэдэг нь илэрхий анзаарагддаг. Ер нь энэ суурь үзлийн мадаг нь Шинжлэх Ухаанд үй түмэн төөрөгдөл авчирсан гэдгийг хэлэхдээ айх юм алга.” гэж номын зохиогч Г.Армаа гуай өгүүлдэг.
Эдгээр гурван боть ном бол хоорондоо амин холбоогоор шүтэлцсэн нэгэн цогц юм. Аль нэгийг нь уншаад бүрэн дүүрэн ойлголт авах аргагүй, гурвуулангий нь хамт, системтэй уншиж байж хүний үүсэл, хөгжлийн тухай зөв ойлголттой болж чадах юм. Гайхамшигтай баримт материал түшиглэсэндээ ийнхүү итгэлтэй ам бардам ярьж байгаа юм. Гурван боть номын ач холбогдол нь зөвхөн хомо сапиенсийн гарал үүслийг тодорхойлсонд байгаа юм бус. Монголын болоод дэлхийн түүхийг цоо шинээр тоймлосонд байгаа юм. Цаг нь ирэхээр Монголын болон дэлхийн түүх бичлэг эдгээр номын үзэл санаан дээр бичигдэнэ гэдэгт бат итгэлтэй байна.
Ингээд зохиогчын номын талаар өгүүлсэнийг та бүхэндээ хүргэе.
Г.Армаа “Хүний үүсэл” номын тайлбар эрдэнийн чимэг оршив
“Хүн бичнээс үүсчихүй” гэх ШУ-ны таамаглалд хүчээр итгэж өөрөөр бодож сэтгэх чадваргүй болтлоо доройтжээ бид. Арай нэг өөр юм яриад унасан хүнийг мунхаг тэнэгт нь хүрч, хүний нүүр харахааргүй болтол нь шившиглэн гутааж, доромжлон гадуурхдаг “заншил” тогтоод удаж байгаа юм чинь басчиг аргагүй.
ШУ-ны номлол ёсоор бол алдарт “Олдувайн хүн”, түүнээс хойших хөгжлийн янз бүрийн шатандаа яваа хоминидуудтай холбогдох бүхий л олдворыг “хомо сапиенс”- ийн үүсэл хөгжилд хамаатуулж, хүн байтугай бурхан ч няцаах аргагүй эмх цэгцтэй сургаал мэт болгосон тул боловсрол эзэмшиж буй хэнбугай ч үүгээр дайрахгүй хаагуур гарах билээ. Бидний олж авсан мэдлэг ёсоор бол хоминидууд хувьсаж хөгжсөөр неандертал, улмаар хомо сапиенс болсон мэт боловч, үнэн чанартаа нэлээн нарийн зааг ялгаа байх шиг. Хүнтэй төстэй хоминидууд хувьсаж хөгжих нь хөгжсөн, бүүр “неандертал хүн” болтлоо хөгжсөн. Тиймээс ч мөхөс би “неандертал хүн – хоминидуудын хөгжлийн дээд шат мөн” хэмээсэн дүгнэлт хийсэн нь санамсаргүй юм биш. Харин “хоминидууд, хомо сапиенс болсон” гэдэгт л хамаг хуудуу нь байгаа юмаа. ШУ ийм дүгнэлт хийх болсоны гол шалтаг нь Европоос олдсон неандертал хүний олдвортой нэгэн үед хамаарагдах хомо сапиенсийн дурсгал залгаа нутгаас (кро- маньон) олдсонтой холбоотой юм. Гэтэл тэр “кро- маньон хүн” маань: “Атлантида” тивийг сөнөхөөс өмнө түүний оршин суугчдийн зарим нь Пиренейн хойгоор дамжин нүүдэллэн орж ирсэн болох нь түүхийн олон эх сурвалжууд, тэдгээрийн харьцуулалтаас тов тодорхой харагддаг. Түүнээс гадна Германы Лейпцик хотын эволюци антропологийн эрдэмтэд 1997 онд неандертал хүний чулуужсан ясанд ДНХ- ийн шинжилгээ хийгээд “неандертал хүн бол орчин үеийн хүний өвөг биш” гэсэн дүгнэлт хийсэн нь нэг ёсондоо ШУ-ны олон жилийн төөрөгдлийг булшлах “ялын тогтоол” болсон билээ. Гэвч өдгөө хүртэл сурагчид “худлаа хичээл” уншиж шалгалтаа өгсөөр, зурагтаар хүний үүслийн тухай “худлаа кино” гаргаж хүмүүсийн “тархи угааж” байгааг яалтай ч билээ.Бодвол хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалтай болтол ийнхүү “буруу хооллож” тарчилсаар байх нь л дээ янз нь… За яахав хүн сармагчингаас үүсээгүй юм байж, тэгвэл энэ “ухаант хүн” хэмээх гайхамшигтай бодгал юунаас үүссэн болж таарах вэ. Уншигч авхай та зориуд цаг гарган энэ тухай сайтар эргэцүүлэн бод доо. Хэдэн цагаар байтугай хэдэн хоног тэр ч бүү хэл хэдэн сараар бодоод ч тоймтой хариу олохгүй нь ноттой. “Хүний үүсэл” гэдэг ийм л нарийн эмзэг, туйлын учир битүүлэг, нажидтай зүйл байгаа юм. Тиймдээ ч “хүний үүсэл” гэсэн гарчигтай ном дэлхийн аль ч өнцөг буланд огт үзэгдэж харагддаггүйн учир нь тэр. Мөхөс намайг “Хүний үүсэл” гэсэн ном гаргасаныг мэдэх нэг нь “энэ нөхөр өөрийгөө магтах гэж мөн ч аргаа барж байна даа хөөрхий” гэж бодож болох л доо. Гэтэл асуудлын гол үүнд байгаа юм огт биш, “тэнгэр гаралтай” хэмээгддэг Монголчуудын үүх түүх, гарал үүслийг судлах явцад олдсон “үнэт олдвор” билээ. Агуу ард түмний намтрыг судлах нь хүртэл агуу үр дүнд хүргэдэгийн нэгэн жишээ болохоос биш би нэг их мундагтаа тийм ном гаргачихсан юм бишээ. Тэгээд ч энэ “үнэт олдвор” болбоос зөвхөн минийх биш нийт Монголчуудын оюун сэтгэлгээний халдашгүй өмч мөн. Энэ нь бас бидний булан бөөрний сүлбээтэй Энэтхэгийн олон нийтэд адилхан хамаарах учиртай. Учир юу хэмээвээс Монголчууд угтаа Энэтхэгийн орноо үүсэн бий болсон нь сэжиггүй ба одоо л хуучирч хулширсан болохоос биш манай хоёр орны иргэд чинь хэл соёл, зан заншил, шүтлэг нэгтэйгээс гадна, өнөөгийн Энэтхэгийн олон ястны дунд, өвөг Монголчуудын “удмын сан” шингэмэл байгаа юм шүү дээ. Үе үеийн Монгол хүмүүс Энэтхэг гэсэн нэр сонсмогц гүн итгэл бишрэл төрдөг. Энэ нь ариун дагшин Шамбалын орон Энэтхэгт байдаг учраас хэмээн тайлбарлаж болохчиг, нөгөө талаар “бидний өвөг дээдэс чухам тэнд л анх голомтоо бадраасан юм шүү” гэсэн далд ухамсар ямар нэгэн байдлаар сэтгэлд нь хадаатай байдгаас тэр. Иймд “Хүний үүсэл”, тэр дундаа Монголчуудын үүсэл гарал, Энэтхэг орон, түүний нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, нийт ард түмэнд хамаатайгаас хамаатай юмаа.
“Хүний үүсэл – I”
(Дэлхий дахин)Танилцуулга
Ирээдүйд хүн төрөлтний судар болох болно
I бүлэг:
• Бич “хүн” болоогүй, харин болох шахсан
• Хоминидууд (хүн төрхт бичнүүд)-ын хөгжлийн дээд шат бол “неандерталь” хүн мөн.
• Неандерталь хүний удмын санд гажилт үүсэж мөхөлд хүргэсэн.
II бүлэг:
• Замбуутив (Энэтхэг)-ийн хойгийн умартад өнөөгийн “Шамбал” (Сүмбэр уул)-ын тэвэрт өвөг монголчууд үүсэн бий болжээ. (Дорнод уртрагийн 800-81,50, умарт өргөргийн 310-330)
• “Замбуутивийн хүн” бодит ертөнц, нарийн ертөнц хоёрын заагт буюу “Амармаргийн тэнгэр” нарын бодитжисны үр дүнд үүссэн.
• Сахигч (сахъя, шакья) тэнгэр нар нь тэнгэр – хагас бурхад – хүн гэсэн дарааллаар бодит ертөнцөд уусан нэгдсэн аж.
• Герегийн үлгэр домгийн систем нь “хүний үүсэл”-ийн тухай бас нэгэн “шалгуур” болдог.
• “Хүн”-ий үүсэл, Буддизм хоёр нь нэг юмны тухай болж нэгдэн нийлдэг.
• “Охидын улс”- угсаатан үүсэх эх сурвалж.
• “Эцэг тэнгэр – Эх газар” гэсэн хэлц үгийн учир ба “Мөнх тэнгэр”-ийн шүтлэг үүссэн нь.
• Дөрвөн төрлийн орон.
III бүлэг:
• Атлантида тивийн уугуул хүн ам – ари нар
a) Европын уугуул Кро-Маньон (Мадленчууд)
b) Америкаар дамжин ирэгсэд (Герман, Скандинов, Фин Угор, Урал, Түрэг, Иран г.м)
c) Африкаар дамжин ирэгсэд (Афрази хэлтнүүд)
• Атлант нарын ба Замбуутивийн хүний үүсэл адил нэгэн зарчимтай.
• “Атлантида”-гийн мөхөл.
• Кро-Маньон хүний учир.
• Мадлен (Кро-Маньон)-чуудын зарим нь Байгаль далай хүртэл тархаж, түм орчим жил болоод буцсан нь Герег.
• Герегүүд Дравид (өвөг Монгол)-ыг гиперборей хэмээдэг.
IV бүлэг:
• Му тив эх газар Атлантидын мөхөлтэй хамт нэг цохилтоор сөнөж ихэнх эх газар номхон далай доогуур шургасан бол зарим хэсэг нь Америктай нэгджээ.
• “Хүний үүсэл” – хамгийн анхны төлөөлөгчид: Аборигенүүд.
V бүлэг:
• Хэт ухаантан аваргууд (ХУА)-ын онцгой нийгэм – Шамбал (Сүмбэр уул) мөн.
• Асура нар – бодит үнэнийг өгүүлсэн онцгой “дүр” мөн.
• ХУА анх дэлхийд “сүнс” хэлбэрээр ирсэн.
• Дээд бүтээгч хүчин.
• Хүн төрөлтний авралын зам.
“Хүний үүсэл – II”
(Монголын ил товчоон) Танилцуулга
Бид тэнгэр язгуурт ард түмэн
• “Хүннү” бол Монголын түүхийн нэгэн “салбар” төдий юм.
• Монголчууд Энэтхэгийн умартад Шамбалын орны орших цэгт үүсэн бий болсон. Тийм ч учраас Монголчуудыг “Тэнгэрээс тасарсан” хэмээн судар дандарт тэмдэглэн мөнхөлжээ.
• Эзэн Чингис хаан улсаа “Монгол”, нийслэлээ “Хархорум” хэмээсэн нь их л учиртай аж.
• Монголчуудын оюун ухаанд “Ману” бурхан гүн бат шингэсэн нь их үерээс өмнө Энэтхэгийн далай тийш тархсан болохыг харуулж байна.
• Монголчуудын хамгийн анхны шүтлэг бол Дравид – Бүргэд юм.
• “Бүргэд” шүтлэгийг хүүхнүүд толгойдоо мөнхөлсөн.
• Дравидууд дөрвөлжин дүрсийг бэлгэшээдэг.
• Агуу их Мила богд – Дравид хүн.
• Дараагийн шүтлэг нь Үхэр (Махи), Буга – Шава юм.
• Буга шүтлэгийг Түрэг нар “халдааж” авсан бол үхэр шүтлэгийн дурсгалыг эрчүүд хар толгойдоо хүлээж авчээ. Эрчүүд хөхөл гэзэг гөрдөг асан нь үхрийн бэлгэдэл.
• Монгол бөх үхэр шүтлэгээс үүсэлтэй бөгөөд үүн дээрээ бүргэд шүтээний элин халих хөдөлгөөнийг нэмж оруулсан юм. “Бух” гэсэн үг явсаар “бөх” болжихуй.
• Хор (Монгол) нь Асураас гаралтай.
• “Хор” нь зэр зэвсэг гэсэн үгийн илэрхийлэл мөн.
• Шумэрүүд, Эламууд – Дравид угсаатан мөн.
• Сог (Монгол) – согд, согбу, скиф, сак бүгд сахъяа буюу сахигч тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн Монголчууд мөн.
• “Монгол” хэмээх нь Мод (иддэг), Гал (шүтдэг) гэсэн үг.
• Бурхан, Брахман, Бярман – нэг л үг.
• “Мэлхий” шүтлэг нь өвөг Монголд хамаагүй “Мунда” нарынх.
• Монголчууд зүүн өмнөд Азид Буддын “Бага хөлгөний ёс”-ыг дэлгэрүүлсэн.
• Монголчууд өрнө дахинд соёлын гурван том голомтыг бий болгоход голлон оролцсон.
1. Шүмэрийн
2. Иран – Персийн
3. Минусиний
• Умар зүг тархсан Монголчууд, Герег лугаа учралдан нөхөрлөв. Дравидуудыг Герегүүд гиперборей хэмээн нэрлэдэг.
• Хүннү гүрнийг Минусиний соёлд боловсорсон Монгол – Түрэг аймгууд бий болгосон.
• Хятадын соёлд Монгол – Иран аймгийнхан онцгой нөлөө үзүүлсэн.
• Тэрсүүдийн 6 их багш нар Бурхан багш Буддатай тэмцэлдэн ялагдаж дорно зүг нүүсэн нь Хор (Монгол)-чууд.
• Монголын гурван гайхамшиг
1. Шатар
2. Уртын дуу
3. Нүүдлийн сонгодог соёл иргэншил.
• Монгол – Түүхэн тэгшрэлийн хууль.
Европын Холбооны улсуудад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй монголчууддаа mongolchuud.de мэдээллийн портал хуудаснаас энэ номыг худалдан авах боломжийг санал болгож байна.
Мөн гишүүд өөрийн олж уншихыг хүссэн номоо бидэнд захиалж болно. |
Cэтгэгдэл оруулаагүй байна.
|
|
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.
|
|

|
- Freitag 7. Januar 2011
Die Stunde des Wolfs ist da! - Das Abenteuer-Epos aus dem Reich der Mitte!
Der chinesische Student Chen Zhen wird während der Kulturrevolution in den 60er Jahren in die Innere Mongolei geschickt. Dort soll er das Leben der nomadisierenden Viehzüchter kennenlernen. Sofort ist er völlig in den Bann gezogen von dieser ihm gänzlich unbekannten und archaischen Welt. An der Seite Bilgees, seines alten mongolischen Lehrers, trotzt er Schneestürmen und sengender Hitze, und er erhält Einblick in die alten Mythen und Traditionen des mongolischen Volkes.
- Freitag 1. Oktober 2010
Markus Pesch M.A.
Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.
Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.
- Donnerstag 5. Mai 2011
Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.
- Mittwoch 28. Dezember 2011
Mонголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжигт Оросын дипломатч Александр Яковлевич Миллер-ийн дүрийг бүтээсэн жүжигчин О. Гэрэлсүхтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
- Donnerstag 5. Mai 2011
О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
- Montag 20. Juni 2011
Судлаач Г.Армаагийн “Хүний үүсэл” 1,2-р боть ном болон үүний гуравдахь дэвтэр болох “Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив” номууд уншигчдын гарт хүрч байна.
Уг ном бидний дасал болсон бичлэгийн стандартыг мөрдөөгүй төдийгүй үзэгдэж харагдаагүй цоо шинэ арга барилаар бичигдсэн бөгөөд эдгээр номуудаа бичихдээ Г.Армаа нь бүтэн 5 жил толгой өндийлгүй судалгааны ажил хийсэн гэдэг.
- Donnerstag 5. Mai 2011
Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland
Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom"
За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.
- Sonntag 5. Dezember 2010
11 Lektion Das Wetter
12 Lektion Der Artikel
13 Lektion Der Kasus
14 Lektion Einkaufen
15 Lektion Trennbare Verben
16 Lektion Modalverben
17 Lektion Die Uhrzeit
18 Lektion Kleidung
19 Lektion Arbeit
20 Lektion Mein zu Hause
- Montag 2. Mai 2011
Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн.
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө
- Montag 2. Mai 2011
Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол айлын дөрвөн чухал ёс:
|
|
|
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Т О В Ч СОНОРДУУЛАХАД М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :
|
|
|