Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Их, дээд сургуулийн талаар тогтмол тавигддаг асуултууд
Их, дээд сургуулийн талаар тогтмол тавигддаг асуултууд -Германд нийт хэдэн их, дээд сургууль байдаг вэ?

Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиуд байдаг. 12.000 гаруй сургалтын чиглэл, мэргэжлээс сонголтоо хийж болно.


-Ямар төрлийн их, дээд сургуулиуд байдаг вэ?

Их сургуулиуд нь судалгаа, шинжилгээ болон сургалтад (шинжлэх ухааны) чиглэсэн байдаг. Мөн түүнчлэн тодорхой мэргэжлийн чиглэлийн дээд сургуулиуд, жишээлбэл анагаах ухааны, спортын болон эдийн засгийн гэх зэрэг их сургуулиуд байдаг.

Мэргэжлийн дээд сургуульд мэргэжлийн амьдралд бэлдэхийг нэн түрүүнд анхаардаг, энэ нь их сургуулийг бодвол илүүтэй практикт чиглэсэн байдаг. Суралцах хугацаа нь ихэнхдээ богино. Сургалтын чиглэл нь сурган хүмүүжүүлэх ухаан, техник, эдийн засаг, мэдээлэл технологи гэх зэргийг хамардаг.

Соёл-, Кино-, Хөгжмийн дээд сургуулиуд нь Дүрслэх урлаг, Тайз засал, Загвар-дизайн зэрэг урлаг-уран сайхны чиглэлээр мэргэжлийн сургалтыг санал болгодог. Сургалт эхлэхээс өмнө мэргэжилд тэнцэх эсэх шалгалт өгч урлагийн ур чадвар, авъяасаа шалгуулдаг.

Германд улсын болон хувийн их, дээд сургуулиуд байдаг. Эдгээр нь юуны өмнө хууль-, эдийн засаг-, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сургадаг. Хувийн их, дээд сургуулиуд сургалтын нөхцөл, мэргэжил эзэмшүүлэх боломж ихэвчлэн илүү байдаг. Гэвч сургалтын төлбөрт жил бүр 20.000 хүртэлх еврог төлөх шаардлагатай болдог.

www.hochschulkompass.de
-д улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн бараг бүх дээд сургуулиудын танилцуулга бий.


- Сургуулийг ямар зэрэгтэй төгсгөх боломжтой вэ?

Бакалаврын сургалтаар сурах мэргэжлийн үндсэн мэдлэгийг олж авдаг. Энэ сургалт нь 3-4 жилийн хугацаанд үргэлжилдэг.

Магистрын сургалтаар гүнзгийрүүлсэн буюу мэргэжлийн түвшнээс дэгүүр мэдлэгийг олж авна. Үргэлжлэх хугацаа нь 1-2 жил байдаг.

Докторын зэрэг олгох сургалт нь магистрын сургалтын дараагаар явагддаг. Мэргэжлийн дээд сургуульд докторын зэрэг олгох сургалт байдаггүй.


- Би хичээлээ заавал герман хэл дээр үзэх үү эсвэл өөр боломж байдаг уу?

Нийт 600 гаруй англи хэл дээр бүхэлдээ буюу хэсэгчлэн хичээл нь явагддаг бакалавр-, магистр-, докторын зэрэг олгох хөтөлбөрүүд байдаг. Мөн франц буюу испани гэх мэт бусад хэл дээр хичээл нь явагдах сургалтын чиглэлүүдийг санал болгодог. Докторын зэрэг олгох сургалтад, жишээлбэл байгалийн шинжлэх ухааны салбарт англи хэлийг маш сайн мэдэхэд л ихэнхдээ хангалттай байдаг. Суралцахын хажуугаар герман хэлний курсэд хамрагдах боломжтой.

www.daad.de/international-programmes.de
нь „Олон улсын бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрүүд“-ийн талаар мэдээлэл өгнө.

- Би өөртөө таарсан сургалтын чиглэлийг хэрхэн олох вэ?

www.hochschulkompass.de
нь их, дээд сургуулийн захирлуудын бага хурлын интернэт хуудас юм. Энэ хуудсанд Герман улсад суралцах боломжийн тухай болон германы дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны тухай мэдээллүүд байдаг.

www.study-in.de
нь германы их, дээд сургуулиудын сургалтын чиглэл, курсууд, idp-хөтөлбөрүүд (олон улсын эрдмийн зэрэг хөтөлбөрүүд)-ийн талаар мэдээлнэ.

www.studienwahl.de
-г Холбооны Хөдөлмөрийн агентлаг болон Холбоо Муж-Улсуудын Боловсролын төлөвлөлт, судалгааг дэмжих комиссоос гаргадаг. Эндээс германы их, дээд сургуулиудын сургалтын чиглэлийн талаар нэгдсэн мэдээлэл авч болно.

www.das-ranking.de
нь Их, дээд сургуулиудын ангилалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий DIE ZEIT сонины интернэт хуудас юм.


-Сургалтад бэлтгэх коллеж/Studienkolleg гэж юу вэ?

Монголын дунд сургуулийг төгсгөсөн баримт бичиг нь германыхтай адил хүлээн зөвшөөрөгддөггүй учир олон оюутнууд сургалтад бэлтгэх коллежид зайлшгүй сурах ёстой болдог. Энэ сургалт нь түвшин тогтоох шалгалтаар дуусгавар болдог. Энэ шалгалтад тэнцсэнээр шаардлагатай хэлний болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэн болохоо баталдаг.

Сургалтад бэлтгэх коллеж нь суралцах өргөдлөө өгсөн хүмүүст зориулсан олон төрлийн курсуудыг санал болгодог:

Их сургуулиудад зориулж:

1. Т – курс: техник, математик болон байгалийн шинжлэх ухааны сургалтад зориулсан (биологоос бусад)

2. М – курс: анагаах ухаан, биологийн сургалтад зориулсан

3. W – курс: эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны сургалтад зориулсан

4. G – курс: хүмүүнлэгийн ухааны, нийгэм судлалын шинжлэх ухааны, урлагийн, герман судлалын сургалтад зориулсан

5. S – курс: хэлний сургалтад зориулсан (герман хэлнээс бусад)


Мэргэжлийн дээд сургуулиудад зориулж:

1. TI – курс: техникийн болон инженерийн шинжлэх ухааны сургалтад зориулсан

2. WW – курс: эдийн засгийн шинжлэх ухааны сургалтад зориулсан

3. GD – курс: дүрслэх болон урлагийн сургалтад зориулсан

4. SW – курс: нийгмийн шинжлэх ухааны сургалтад зориулсан

5. DÜ – курс: дипломт хэлмэрч, дипломт орчуулагчийн сургалтад зориулсан


Соёл-, Кино-, Хөгжмийн дээд сургуулиудад тусдаа, өөрсдийн сургуульд элсэгчдэд зориулсан коллеж байдаггүй. Суралцах хүмүүс нь ойр зэргэлдээ орших их, дээд сургуулиудын коллежид суралцана.

Сургалтад бэлтгэх коллежид 1 жил суралцдаг. Үнэхээр сайн суралцсан оюутнууд 6 сарын дараа шалгалт өгч болно. Семестерийн долоо хоногт 32 цагаар хичээллэнэ.
www.studienkollegs.de
-д бүх сургалтад бэлтгэх коллежуудын жагсаалтыг тавьсан байгаа.


-Их дээд сургуульд элсэх урьдчилсан нөхцөлүүд:

а) Хэрэв та монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сурч байгаад германы их, дээд сургуульд шилжин суралцахыг хүсч байгаа бол дараахь урьдчилсан нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

•монголын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд дор хаяж 1 жил амжилттай суралцсан байх
•сургалтад бэлтгэх коллежид суралцан түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгсөн байх;
зарим тохиолдолд сургалтад бэлтгэх коллежд суралцан түвшин тогтоох шалгалт өгөхийн оронд монголын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд 2 жил сурч, хэлний зохих мэдлэгтэй болсноо баталсан баталгаа гарган өгч болно. Гэхдээ ингэж нөхөн орлуулж болох эсэхээ тухайн суралцах гэж буй сургуулиасаа лавлах хэрэгтэй.

герман хэлний маш сайн үндсэн мэдлэгтэй байх

Дээд Боловсролын Хяналтын Албанд материалаа шалгуулсан байх

Суралцах мэргэжлээ сольж болохгүй, жишээ нь (Монголд) Герман судлалаар сурч байгаад (Германд очоод) үйлдвэрийн эдийн засаг сурч болохгүй!


б) Хэрэв та Германд магистр эсвэл бакалаврын сургалтад явах гэж байгаа бол дараахь урьдчилсан нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

•Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•Герман (TestDaF, DSH гэх мэт) эсвэл англи (англи хэл дээр хичээллэх сургалтын чиглэл сонгосон тохиолдолд) хэлний маш сайн мэдлэгтэйг баталсан баталгаа
•Дээд Боловсролын Хяналтын Албанд материалаа шалгуулсан байх
в) Хэрэв та Германд докторын зэрэг олгох сургалтад явах гэж байгаа бол дараахь урьдчилсан нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

•Монголын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн байх
•Герман (TestDaF, DSH гэх мэт) эсвэл англи (англи хэлдээр хичээллэх сургалтын чиглэл сонгосон тохиолдолд) хэлний маш сайн мэдлэгтэйг баталсан баталгаа
•Докторын ажлыг удирдахыг зөвшөөрсөн тухай герман профессороос ирүүлсэн бичиг буюу эрдмийн зэрэг горилох сургалтад суралцахыг зөвшөөрсөн бичиг
•Дээд Боловсролын Хяналтын Албанд материалаа шалгуулсан байх
Суралцах мэргэжлээ солих боломжтой!

Суралцах мэргэжлээ солих боломжтой эсэхийг тухайн дээд сургуулиасаа асууж мэдэх хэрэгтэй! Тухайн дээд сургууль л сургалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийднэ.

Зарим суралцах мэргэжилд ямар нэгэн тодорхой хэл (жишээ нь түүхийн чиглэлд латин хэл) буюу практик дадлагыг шаарддаг. Энэ нь таны сурах мэргэжилд хамаатай эсэхийг та цаг хугацаанд нь суралцах сургуулиасаа асууж лавлаарай.

Элсэн орох хязгаарлалттай сурах мэргэжил заримдаа мэргэжлийн шалгалт өгөхийг шаарддаг. Үүнийг ч мөн адил цаг хугацаанд нь асууж лавлах нь чухал.


-Хичээлийн жил хэзээ эхэлдэг вэ?

Өвлийн семестер 10-р сард эхлэн ойролцоогоор 4 сар үргэлжилдэг, зуны семестер 4-р сард эхлэн 3 сар үргэлжилдэг. Амралттай хичээлгүй үээр хичээлд бэлдэх буюу дадлагын ажил хийдэг.


-Суралцахын тулд би хаана өргөдөл гаргах вэ?

Дээд сургууль болгонд байх хамгийн чухал хаяг нь Олон улсын оффис/Akademische Auslandsamt (Internatioinal Office) юм. Энд элсэлтийн урьдчилсан нөхцөлүүд, сургалтын чиглэл, байр хайх, захиргааны асуултууд зэрэгт хариу өгнө.

Өргөдлөө хүссэн сургуульдаа шууд хандаж эсвэл дээд сургуулийн туслалцааны байгууллага буюу uni-assist-аар дамжуулан гаргаж болно.

(Гадаадын орнуудаас суралцах өргөдөл гаргагчдад зориулсан ажлын болон үйлчилгээний хэсэг;
www.uni-assist.de
энэ цахим хаягаар таны суралцахыг хүссэн дээд сургууль assist буюу дээд сургуулийн туслалцааны гишүүн мөн эсэхийг мэдэж болно).

Uni-assist-аар дамжуулан өргөдөл гаргахад 25 евро ба өөр сургуульд орохыг хүсч гаргасан өргөдөл бүр 15 евроны үнэтэй байна. Герман руу харин өргөдлийн материалуудыг нэг багц болгон илгээнэ.

Германы дээд сургуульд элсэх өргөдөл гаргахын тулд Та ямар нэгэн агентлагт хандах хэрэггүй. Германы их, дээд сургуулиас суралцах орон тоог олгодог ба үүнийг ямар нэгэн агентлагаас худалдан авах шаардлагагүй.

Сургуульд элсэхэд ямар материалыг бүрдүүлж өгөх ёстойг тухайн сургуулиас лавлах хэрэгтэй. Ихэнхдээ дараахь материалууд шаардагддаг:

•Үнэн зөв бөглөсөн өргөдлийн маягт
•Дунд боловсролын гэрчилгээний хуулбар
•Хэлний мэдлэгтэйг баталсан баталгаа
•дээд сургуулиуд ихэнхдээ хувь хүний намтар болон сургалтын санхүүжилтийн талаарх мэдээллийг шаарддаг
Бүрэн бөглөөгүй буюу хугацаанаасаа хоцорч өгсөн өргөдлийг хүлээн авахгүй!

Ихэнх их, дээд сургуулиудад өргөдлийг өвлийн семестерт 6-р сарын эхнээс 7-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд, зуны семестерт өмнөх жилийн 12-р сарын эхнээс 1-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд хүлээн авдаг.

Өргөдөл хүлээн авах нарийн тодорхой хугацаа нь дээд сургууль бүрт өөр байж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг
www.daad.de/zulassung
- хаягнаас уншина уу!


-Их, дээд сургуульд элсэхэд герман хэлний ямар шалгалт авдаг вэ?

а) TestDaF (Test „Deutsch als Fremdsprache“): Энэ шалгалтыг Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр өгч болно. Шалгалтыг жилд 2 удаа, 4-р болон 11-р саруудад өгч болно. (Шалгалтад орох бүртгэлийн хугацаа нь 3-р сарын эхэн буюу 10-р сарын эхнээр дуусгавар болно). Монголд Test DaF шалгалт өгөх тухай лавлагааг хатагтай д-р профессор Наранчимэг өгнө. (Утас 99157188).

Уншлага, сонсгол, бичгийн болон ярианы шалгалтын үр дүнг 3 төвшингийн зэрэгт хуваана. (TDN 3, 4 болон 5). Хэрэв Та шалгалтын бүх хэсэгт TDN 4 зэрэгт хүрсэн бол суралцахыг ямар нэгэн хязгаарлалтгүй зөвшөөрнө. Шалгалт тус бүрд TDN 3 зэрэгт хүрсэн байх нь хангалттай эсэхийг тухайн дээд сургууль шийднэ,
www.testdaf.de
– тэй харьцуулна уу!

б) DSH (Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang ausländischer Studienbewerber). Энэ шалгалтыг ихэнхдээ Германд өгдөг. Шалгалт нь бичгийн болон ярианы хэсгээс бүрддэг. Ихэнхдээ их, дээд сургууль дээр энэ шалгалтыг авдаг.

Эн тэнцэх бусад шалгалтууд:

в) DSD II (Deutsches Sprachdiplom der Kultusministerkonferenz, 2. Stufe). Одоогоор үүнийг Монголд Гёте сургууль дээр авч байгаа.

г) Гёте институтын дээд шатны шалгалт буюу Die zentrale Oberstufenprüfung des Goethe Instituts

д) Гёте институтын герман хэлний Das Kleine oder das Große Deutsche диплом

е) Германы гадаад дахь дунд сургуулийн абитур


- Оюутны ямар тэтгэлгүүд байдаг вэ?

ДААД-аас Монголд зориулж дараахь тэтгэлэгүүдийг санал болгож байна.

http://www.daad.de/stipendien/de/index.de.html?land=110

•Докторант болон залуу эрдэмтэнд зориулсан судалгааны тэтгэлэг
•Бүх төрлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлээр төгсөгчдөд зориулсан сургалтын тэтгэлэг (зорилго: магистр)
•Уран бүтээлчдэд зориулсан тэтгэлэг
•Дээд семестрийн оюутнуудад зориулсан дээд сургуулийн зуны курсууд
•Гадаадын оюутны бүлгүүдийн Герман улсад хийх аялал
•Хөгжиж буй орнуудад хамааралтай сэдвээр дээд түвшинд суралцах (магистр, доктор)
•Тогтвортой хөгжлийн төлөө судлах, суралцах (магистр, дэд эрдэмтэн, )
•Өмнө нь тэтгэлэгт хамрагдаж байсан оюутнуудыг дахин урих
www.fundig-guide.de
- нь ДААД-ын бүх хөтөлбөр болон тэтгэлэгийн бусад боломжийн талаар мэдээлнэ

http://www.daad.de/deutschland/foerderung/stipendiendatenbank/00462.de
. html- нь сонирхогчид өөрсдийн суралцах чиглэлд таарсан ДААД-ын болон бусад сангуудын тэтгэлэгийг хайх боломжтой тэтгэлгийн мэдээллийн сан юм.


- Германд сургалтын хандив байдаг уу?

Их, дээд сургууль бүр семестрийн хандивыг шаарддаг. Энэ хандив нь 50-200 еврогийн хооронд хэлбэлздэг. Гэхдээ энэ нь ихэнхдээ автобус болон галт тэргээр зорчих үнэгүй тасалбартай байдаг.

Зарим нэг Холбооны Муж-Улсуудад нэмж сургалтын төлбөрийг шаарддаг.
www.studis-online.de/Studieninfo/Gebuehren
-д сүүлийн үеийн мэдээллийн тойм бий. Сургалтын төлбөр нь семестерт ихэнхдээ 500 евро байдаг.

Ихэнх дээд сургуулиуд зааврын дагуу суралцах хугацаа хэтэрсэн буюу дахин 2 дахь сургалт эхэлсэн тохиолдолд сургалтын төлбөр авдаг. Төлбөрийн хэмжээ нь 500 еврогоос нилээд их байна.

Үүнд ч мөн адил тухайн сургуулиасаа сургалтын төлбөр төлөх эсэхийг асуух хэрэгтэй. Олон дээд сургуулиуд өөрсдийн дотоод дүрэмтэй байдаг, жишээ нь гачигдалтай хүмүүсийн төлбөрийн хэмжээг багасгах гэх мэт.


- Би Германд суралцахын зэрэгцээ ажиллаж болох уу?

Та жилд хамгийн дээд тал нь 90 бүтэн өдөр, эсхүл 180 хагас өдрөөр ажиллаж болно. Үүнээс илүү ажиллах тохиолдолд Холбооны Хөдөлмөрийн агентлаг болон тухайн нутаг орны Гадаад иргэдийн асуудал эрхлэх газрын зөвшөөрлийг авна. Дээд сургуульд болон сургуулийн орчимд хийж гүйцэтгэх ажилд цаг хугацааны хязгаарлалт тогтоохгүй. Харин энэ тухай Гадаад иргэдийн асуудал эрхлэх газарт мэдэгдэх хэрэгтэй. Уг газар нь тухайн ажлыг оюутны суралцахын зэрэгцээ хийж буй ажилд хамруулж болох эсэхийг шийднэ.

Оюутнуудаар хийлгэх ажил хомс байдаг. Суралцахын зэрэгцээ ажиллах нь орлого ихтэй, шинэ танилтай болох мэтийн давуу талуудтай. Гэвч суралцахын зэргэцээ ажиллах нь суралцах хугацаа уртсахад хүргэдэг. Зарим Холбооны муж улсуудад журмын дагуу суралцах хугацаа хэтэрсэн тохиолдолд өндөр хэмжээний төлбөр ногдуулдаг.

(Эдгээр мэдээллүүдийг: ДААД (Эмхэтгэгч): Германд суралцах. Олон улсын оюутнуудад зориулсан удирдамж. 2007 оны 9-р сар, 2 дахь хэвлэл товхимолоос авав. Монголтой холбоотой нэмэлтүүдийг хийсэн).

Нэмэлт мэдээллүүдийг та бүхэн дараахь линкүүдээс авч болно

www.daad.de
www.studieren.de
www.sprachnachweis.de
www.fadaf.de
http://www.ulan-bator.diplo.de
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Schamanismus

    Freitag 1. Oktober 2010

    Markus Pesch M.A.

    Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.

    Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.

  • WikiPedia:Монголын ...

    Donnerstag 5. Mai 2011

    WikiPedia-д Монголын түүхийг ингэж өгүүлжээ... Эртний түүх: Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.

  • KIWI & Angirmaa. Berlind To...

    Samstag 2. Oktober 2010

    KIWI & Angirmaa. Berlind Togloltiin hesgees VIDEO NEWS

     

  • Цам гэж юу вэ

    Montag 2. Mai 2011

    Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ. Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

  • German National Anthem (Deu...

    Dienstag 3. Mai 2011

    Die deutsche Nationalhymne besteht seit 1991 ausschließlich aus der dritten Strophe des Deutschlandliedes von August Heinrich Hoffmann von Fallersleben. Die Melodie stammt aus der früheren Kaiserhymne „Gott erhalte Franz, den Kaiser“ von Joseph Haydn. Deutschland, Deutschland über alles, Über alles in der Welt, Wenn es stets zu Schutz und Trutze Brüderlich zusammenhält, Von der Maas bis an die Memel, Von der Etsch bis an den Belt - Deutschland, Deutschland über alles, Über alles in der Welt.

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • Монголын ёс за...

    Montag 2. Mai 2011

    Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс:

  • Их, дээд сургуу...

    Donnerstag 5. Mai 2011

    Их, дээд сургуулийн талаар тогтмол тавигддаг асуултууд Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиуд байдаг. 12.000 гаруй сургалтын чиглэл, мэргэжлээс сонголтоо хийж болно. -Ямар төрлийн их, дээд сургуулиуд байдаг вэ?

  • Монголын тухай...

    Montag 2. Mai 2011

    Одоогоор Монголын хүн 2,7 сая гаруй юм. Хүн амын өсөлтийн түвшин жилийн 2,8% - тай байна. Монголын хүн амын гуравны хоёр нь 30 – аас доош настай байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь төв суурин газарт төвлөрч байна. Хотын хүн ам нэг сая давсан бөгөөд Улаанбаатар хотод нийт хүн амын гуравны нэг буюу 1 сая гаруй оршин суугчидтай болж өргөжин тэлсээр байна. Хэдий тийм боловч, хотын хүн амын нэлээд их хэсэг нь хотын захад гэр хороололд өмьдарч байна. Монголын хүн амын дундаж нягтрал нэг квадрат км талбайд 1,6 хүн, говийн хүн амын нягтрал ердөө 0,3 хүн / км2 байдаг. Монголын хүн амын 75% нь халх Монгол хэлээр ярьдаг, 15% нь бусад монгол хэлээр ярьдаг ба энд түрэг гарлийн казак, тува, урианхай, хотон хэл ордог бөгөөд албан ёсны хэл нь Халх Монгол хэл юм

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    4 Lektion Satzstruktur 5 Lektion Verbkonjugierung 6 Lektion Die Familie 7 Lektion Essen und Trinken 8 Lektion Am Telefon 9 Lektion Die Schule 10 Lektion Die Körperteile und Krankheiten

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.19 Sek - 34 DB-Хайлт 4,698,567 хандалт