Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам
Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам
1. Суралцах боломжуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болох
- Ямар их сургууль/ дээд сургууль?

- Суралцах газар/ хот?

- Гол мэдээллүүдийг агуулсан интернэт хаягууд, холбоо тогтоох:

Хэрэв та Германд суралцахаар шийдсэн бол аль болох урт хугацааны өмнөөс - нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлнэ үү!
2. Хэлний мэдлэгийг гэрчилсэн сертификат авах (TestDaF)
Таны хэлний мэдлэг сайн байвал Герман улсад оршин суух нэг үндсэн нөхцөл бүрдэх болно. Дор хаяж нэг жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж эхэлнэ үү.


TestDaF шалгалтыг амжилттай өгч сертификат авснаар та Германы их/ дээд сургуульд суралцахад тавигдах үндсэн шаардлагуудын нэгийг хангана.

3. ЭСЯ-ны харъяа ДБХА-ны сертификат:
Хэрэв Та М-журмын дагуу шалгуулах гэж байгаа бол шалгалт авах товыг анхаараарай. Ярилцлага нь жилд ердөө хоёрхон удаа, 5 ба 12-р саруудад болдог! Энэхүү журмын дагуу бичиг баримтаа шалгуулах, ярилцлага өгөх, тэнцсэн тохиолдолд сертификат авах үйл явц нийтдээ 6 сар орчим үргэлжилдэг.

Б-журмын дагуу бичиг баримтаа шалгуулж, үнэн зөв нь батлагдсанаар тодорхойлолт авах үйл явц нийтдээ 3 сар орчим үргэлжилдэг.

ДБХА-ны санамж бичгүүдийг эндээс татаж авч болно. 4. Их сургуулийн урилга:
- Их сургуультай шууд холбоо тогтоож бүрэн гүйцэд, үнэн зөв бичиг баримт явуулах, хүлээн авах үйл явц ойролцоогоор 1-2 сар үргэлжилдэг.

- Та өөрийн хүссэн сургуультайгаа шууд холбоо тогтоож, элсэлтэнд тавигдах шалгуур болон албан ёсны оюутнаар элсүүлэх бүртгэлийн хугацаа (эдгээр нь өөрчлөгдөж байдаг) гэх мэт гол анхаарах зүйлүүдийн талаар мэдээлэл аваарай.

- Uni-ASSIST байгууллагаар дамжуулж өргөдөл гаргах: ойролцоогоор 2 сар үргэлжилдэг; Тус байгууллага нь хугацааны хувьд нэгэн зэрэг хэд хэдэн их сургуультай холбоо тогтоохыг эрмэлздэг бөгөөд та захиргааны зардлыг нэг удаа төлнө.
5. Суралцах хугацааны санхүүжилт
Та суралцах хугацаандаа Германд оршин суудаг танил, садан төрлийн хүнээс үүрэг хүлээн баталгаа гаргаж буйгаа мэдэгдсэн маягт эсвэл

Хязгаарлагдмал эрхтэй дансаар (өнөөгийн байдлаар 1 жилд 7.608 евро) санхүүжилтээ баталгаажуулж болно. Данс нээлгэхэд хугацаа шаардагдах тул та визний мэдүүлэг өгөхөөс доод тал нь 1 сарын өмнө гарын үсгийн баталгааг хийлгэвэл зохилтой. Энэ нь Германаас батлан даалт гаргуулахад мөн адил хамаатай.

6. Эрүүл мэндийн даатгал:
Та Герман улсад зорчихдоо аялал (эрүүл мэнд, гэнэтийн осол) -ын даатгалд Улаанбаатар хотод хамрагдаж болно. Энэхүү даатгалд албан ёсны оюутан болох хүртлээ даатгуулах бөгөөд албан ёсны оюутан болсон нөхцөлд оюутны даатгалд хамрагдах юм.

7. Суралцах виз:
Та Герман улсад суралцах виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтын талаарх мэдээллийг элчин сайдын яамны визийн хэлтэс хаягны виз мэдүүлэх журмаас уншиж танилцана уу.

Та суралцахаар явахаас багадаа 2 сарын өмнө элчин сайдын яаманд виз мэдүүлэх ёстой! Геманд их, дээд сургуульд суралцах, cуралцах виз мэдүүлэхэд зайлшгүй хэрэг болох бичиг
1. Германд суралцах хүмүүст виз олгох тухай санамж бичиг Download
2. Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх тухай санамж бичиг Download
3. 3-аас илүү сарын хугацаагаар оршин суух визийн өргөдөл, герман, орос хэл дээр Download
4. Визний мэдүүлэгт заавал хавсаргагдах танилцуулга Download
5. Цээж зураг биометр хэмжээтэй байгаа эсэхийг шалгах загвар Download

Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Монголын ёс за...

    Montag 2. Mai 2011

    Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс:

  • Цам гэж юу вэ

    Montag 2. Mai 2011

    Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ. Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

  • Allgemeine Übersicht der M...

    Montag 2. Mai 2011

    Fläche: 1,55 Mio. km² Einwohnerzahl: 2,7 Mio. Bevölkerungsdichte: 1,70 Einwohner/km² Bevölkerungswachstum: 1,1% Hauptstadt: Ulaanbaatar (1,1 Mio.) (2009)

  • Би -Цагаан Дарь...

    Donnerstag 5. Mai 2011

    Ц.Хулан / "Болор цом" 2011 наадмийн эхний байрт шалгарсан шүлэг/ Би -Цагаан Дарь Эх Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо!

  • APS -Дээд Боловс...

    Donnerstag 5. Mai 2011

    Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.

  • Охин үрээ хайр...

    Donnerstag 5. Mai 2011

    Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

  • Германд их, дээ...

    Donnerstag 5. Mai 2011

    Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам 1. Суралцах боломжуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болох - Ямар их сургууль/ дээд сургууль? - Суралцах газар/ хот? - Гол мэдээллүүдийг агуулсан интернэт хаягууд, холбоо тогтоох: Хэрэв та Германд суралцахаар шийдсэн бол аль болох урт хугацааны өмнөөс - нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлнэ үү!

  • Залуус дүү нар...

    Donnerstag 5. Mai 2011

    О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • Герман улс - Ам...

    Donnerstag 5. Mai 2011

    Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.18 Sek - 34 DB-Хайлт 5,110,289 хандалт