Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

APS: Санамж бичиг: М-Журам
1. Энэхүү журмыг
Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант
шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд
мөрдөнө.
1. Энэхүү журмыг
Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант
шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд
мөрдөнө.
2. Ямар сургуульд суралцагсад элсэх боломжтой вэ?
· Монгол улсын их сургууль
· Монгол улсын боловсролын их сургууль
· Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
· Шинжлэх ухаан, технологийн их сургууль
· Хөдөө аж ахуйн их сургууль
· Соёл, урлагийн их сургууль
· Хүмүүнлэгийн ухааны их сургууль
· Батлан хамгаалахын их сургуулийг
төгсөгчид сургууль төгссөнийг гэрчилсэн баримт бичгээ бүрдүүлж өгснөөр
(мэргэжил харгалзахгүйгээр их, дээд сургуульд шууд элсэн суралцах)
эсхүл
4-өөс доошгүй семестерт бүтэн цагаар, эсхүл түүнтэй дүйцэх хугацаанд хагас цагаар
амжилттай суралцсан монгол иргэд ийнхүү суралцсанаа гэрчилсэн баримт бичгийг
бүрдүүлж өгснөөр
(их, дээд сургуульд мэргэжлийн дагуу шууд элсэн суралцах)
эсхүл
2-оос доошгүй семестерт бүтэн цагаар, эсхүл түүнтэй дүйцэх хугацаанд хагас цагаар
амжилттай суралцсан монгол иргэд ийнхүү суралцсанаа гэрчилсэн баримт бичгийг
бүрдүүлж өгснөөр
(коллежед элсэх/түвшин тогтоох шалгалт) Германы их, дээд сургуульд элсэн
суралцах эрх нь нээгдэнэ.
Соёлын сайд нарын бага хурал (ССНБХ) -ын дэргэдэх Гадаад орнуудын боловсролын
асуудал эрхэлсэн төв зөвлөлийн 2008 оны 04-р сарын 07-ны өдрийн шийдвэрээр
Монгол оюутнуудын Герман улсын их, дээд сургуульд элсэх эрхийг дараах байдлаар
шинэчлэн тогтоов.
ССНБХ-аас урьд өмнө хүлээн зөвшөөрөгдсөн Монголын их сургуулиудын жагсаалтанд
доорхи их, дээд сургуулиудыг нэмж оруулсан болно. Үүнд:
a)
· Цагдаагийн академи
· Санхүү эдийн засгийн дээд сургууль
· Улаанбаатарын их сургууль
· Төмөр замын дээд сургууль
б)
1. Ховдын их сургууль
2. “Шихихутуг” хууль зүйн дээд сургууль
в)
· “Отгонтэнгэр” их сургууль
· “Орхон” их сургууль
· Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
a) дугаарт дурьдагдсан их, дээд сургуулиудын оюутан, төгсөгчид цаашид ХБНГУ-ын их,
дээд сургуульд элсэх эрх авахын тулд одоогийн мөрдөж буй журам (М-Журам) -д заасан
шалгуур, болзлыг хангах ёстой:
· Мэргэжлийн ангид багадаа 1 жил бүтэн цагаар амжилттай сурч дүүргэснээ
гэрчлэх баримт бичгээ хянан шалгуулж, ярилцлаганд тэнцсэн тохиолдолд
Герман улсад коллежид орох элсэлтийн шалгалт өгөх
· Мэргэжлийн ангид багадаа 2 жил бүтэн цагаар амжилттай сурч дүүргэснээ
гэрчлэх баримт бичгээ хянан шалгуулж, ярилцлаганд тэнцсэн тохиолдолд
цаашид Германы их, дээд сургуульд тухайн сурч байсан мэргэжлээрээ сурах
эрхтэй
б) дугаарт дурьдагдсан их, дээд сургуулиудын төгсөгчид:
· Тухайн сургуулиа амжилттай дүүргэснийг гэрчлэх бакалаврын дипломоо хянан
шалгуулж, ярилцлаганд тэнцвэл цаашид Германд тухайн сурч байсан
мэргэжлээрээ сурах эрхтэй (төгссөн мэргэжлээ солих боломжгүй)
в) дугаарт дурьдагдсан их, дээд сургуулиудын төгсөгчид:
· Тухайн сургуулиа амжилттай дүүргэсэнийг гэрчлэх бакалаврын дипломоо хянан
шалгуулж, ярилцлаганд тэнцвэл Германд коллежид орох элсэлтийн шалгалт
өгөх мөн тухайн сурч байсан мэргэжлээрээ их, дээд сургуульд сурах боломжтой
3.Төлбөр:
М-Журмын дагуу шалгуулахад 150.000 төгрөгний хураамж төлнө. Хураамжийг
баримт бичгээ авчирч өгөхдөө бэлнээр төлнө.
4. Бүрдүүлж өгөх баримт бичиг:
➢ Паспортын зураг наасан өргөдлийн маягтыг бөглөж өгнө. Өргөдлийн маягтыг
дармал латин үсгээр нямбай бөглөнө.
➢ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар (гадаад паспорттай бол
хуулбарыг нь)
➢ Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн гэрчилгээний баталгаажуулсан
хуулбар, орчуулгын хамт
➢ Их сургууль төгсөөгүй бол:
➢ - Их сургуульд суралцаж байгаа тухай сургалтын албаны тодорхойлолт,
баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт
➢ - Сурлагын дэвтэр буюу дүнгийн жагсаалтын эх бичиг, баталгаажуулсан
хуулбар, орчуулгын хамт
➢ Их сургууль төгссөн бол: Их сургууль төгссөн гэрчилгээ, дүнгийн жагсаалтын
эх бичиг, баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт
➢ Англи буюу герман хэлний гэрчилгээний хуулбар эсхүл бие дааж хэдий
хугацаагаар суралцсан тухай тайлбар
➢ Өргөдөл гаргагч нь материалаа биечлэн авчрах буюу эргүүлэн авах боломжгүй
тохиолдолд төлөөлөн явуулсан хүн (найз нөхөд, хамаатан садан,танил)-нь
өргөдөл гаргагчийн өөрийн үйлдсэн гарын үсэг бүхий итгэмжлэл авчрах
шаардлагатай. Энэхүү хүн иргэний үнэмлэхээ авчирсан байх ёстой.
Итгэмжлэлийн маягтыг дор дурдсан вэб хуудаснаас татаж авна уу.
5. Тайлбар:
· Их, дээд сургуульд элссэн тухай тодорхойлолтонд тухайн их, дээд сургуульд
ямар хэлбэрээр элссэн, их, дээд сургууль, факультетийн нэр, мэргэжлийн чиглэл,
элсэлтийн бүртгэлийн дугаар, сурч буй мэргэжлийн төрөл, суралцах хугацаа,
дүүргэсэн семестер, сургалтын алба/ сургуулийн захиргаа/ сургалтын хэлтсийн
тамга байна.
· Сурлагын дэвтэрт тухайн семестрт суралцсан нийт курсийн хичээлд авсан дүн,
сургалтын алба /сургуулийн захиргаа/ сургалтын хэлтсийн тамга байна.
Дээр дурьдсан баримт бичгүүдийг Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны
дэргэдэх ДБХА-нд авчирч өгнө. Баталгаажуулсан орчуулга нь герман буюу англи хэл
дээр байж болно. ДБХА нь дээрхээс өөр баримт бичгийг шаардан авч болно.
6. Ярилцлаганд орох цагийг мэдэгдэх
Ярилцлаганд орох цагийг урьдчилан утсаар мэдэгдэнэ. Мэдэгдсэн хугацаанд ирж
чадахгүй бол урьдчилан эргэж мэдэгдэнэ үү. Ингэснээр ярилцлаганд орох өөр цаг авах
боломжтой.
7. Ярилцлага
Ярилцлаганд цагтаа ирэх бөгөөд ирэхдээ паспорт буюу иргэний үнэмлэхээ авчирна.
Ирээгүй хүнийг „тэнцээгүй“-д тооцно. Ярилцлага нь бичгээр (15 минут орчим) бэлтгэх,
ярианы гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Толь бичиг, шугам, үзэг ашиглаж болно, харин
цахим толь бичиг г.м. бусад туслах хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй.
8. Ярилцлагын дүн
Шалгалтанд тэнцсэн хүнд 10ш гэрчилгээ олгоно. Тэнцээгүй хүн дараагийн
ярилцлаганд дахин орж болно. Ярилцлаганд дахин орох тухайгаа утас, факс буюу э-
шуудангаар мэдэгдэнэ. Дахин ярилцлаганд орохоор ирэхдээ давтан ярилцлагын
хураамжид 60.000 төгрөгийг бэлнээр төлнө. Ярилцлагыг хоёр дахин давтах боломжтой.
ДБХА-наас татгалзсан хариу өгсөн тохиолдолд, төлсөн хураамжийг эзэнд нь
буцааж өгөхгүй.
ДБХА-ны
Хаяг: ХБНГУ-ын ЭСЯ, Нэгдсэн үндэстний гудамж,
ш/х: 708
Утас: 99225839, факс: 00976-11-323905
Ажиллах цагийн хуваарь: Баасан гарагт: 09 – 10.30 цагийн хооронд
E-mail: aps.ulan bator @ gmail.com

Дэлгэрэнгүй мэдээлэл: www.ulan-bator.diplo.de/aps
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • APS -Дээд Боловс...

    Donnerstag 5. Mai 2011

    Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.

  • Гаалийн журам

    Donnerstag 5. Mai 2011

    Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно. ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

  • Олон түмэнд ур...

    Dienstag 10. Dezember 2013

    «Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

  • KIWI & Angirmaa. Berlind To...

    Samstag 2. Oktober 2010

    KIWI & Angirmaa. Berlind Togloltiin hesgees VIDEO NEWS

     

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • Төрийн дуулал

    Montag 2. Mai 2011

    Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн. Үгийг Ц. Дамдинсүрэн Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө

  • Монголын тухай...

    Montag 2. Mai 2011

    Одоогоор Монголын хүн 2,7 сая гаруй юм. Хүн амын өсөлтийн түвшин жилийн 2,8% - тай байна. Монголын хүн амын гуравны хоёр нь 30 – аас доош настай байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь төв суурин газарт төвлөрч байна. Хотын хүн ам нэг сая давсан бөгөөд Улаанбаатар хотод нийт хүн амын гуравны нэг буюу 1 сая гаруй оршин суугчидтай болж өргөжин тэлсээр байна. Хэдий тийм боловч, хотын хүн амын нэлээд их хэсэг нь хотын захад гэр хороололд өмьдарч байна. Монголын хүн амын дундаж нягтрал нэг квадрат км талбайд 1,6 хүн, говийн хүн амын нягтрал ердөө 0,3 хүн / км2 байдаг. Монголын хүн амын 75% нь халх Монгол хэлээр ярьдаг, 15% нь бусад монгол хэлээр ярьдаг ба энд түрэг гарлийн казак, тува, урианхай, хотон хэл ордог бөгөөд албан ёсны хэл нь Халх Монгол хэл юм

  • Чингис хааны а...

    Donnerstag 5. Mai 2011

    Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.21 Sek - 34 DB-Хайлт 4,698,587 хандалт