Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

БУРХАН БАГШИЙН СУРГААЛ

БУРХАН БАГШИЙН СУРГААЛ

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай
Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай
Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

Амьдарлын утга учир:
Хүмүүс өвчинд баригдаж, эцэст нь амьсгал хураах аж. Хэн ч үхлээс мултарч чадахгүй. Залуу нас, эрүүл саруул бие, амьдралын утга учир юунд оршино вэ? Хүн амьдарч байна гэдэг ямар нэг юмыг эрж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь бурууг, нөгөө хэсэг нь зөвийг хайна. Бурууг эрж хайгчид хэн бэ гэвэл өтлөх, өвдөх, үхэх заяатай мөртлөө мөнхийн омголон залуу нас, мөнх амьдралыг хүсэгчид билээ. Зөвийг эрэгч хэн бэ гэвэл энэ бүхнийг төөрөгдөл хэмээн ухаарч, өтлөх, өвдөх, үхэх зэрэг амьдралын эрээн бараан бүхнээс эрхэм дээд зүйлийг эрэн хайгч юм.

Амьдралын тухай зөв төсөөлөл:
Энэхүү хүний ертөнц зовлон зүдгүүрээр дүүрэн. Амьдрах нь зовлон, өвдөх нь зовлон, үхэх нь зовлон, дургүй хүргэх хүнтэй учирах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон, хүссэндээ хүрэхгүй бол мөн адил зовлон, аливаа юманд дасах нь зовлон. Энэ бол зовлонгийн үнэн юм. Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог тачаал шуналаас үүддэг нь эргэлзээгүй. Ертөнцийн тачаалын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана. Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ. Нүд харж, чих сонсож буй бүхнийг хүн хүсч эхэлдэг. Тэр ч бүү хэл, үхэхийг ч хүсэх нь буй. Энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм. Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс, язгуурыг устгаж, дасаж дадсанаасаа салж ангижирвал зовлон арилна. Энэ бол зовлонг дарж устгахын үнэн мөн. Зовлонгоос салхын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой. Энэхүү цангааг тайлагч найман мөрийг зөв замын үнэн гэнэ. Энэ ертөнц зовлонгоор дүүрэн тул эдгээр үнэнийг гүн гүнзгий ухаарваас зохино. Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрсэнээр хүрч болно. Гэхдээ энэхүү найман замыг дагавал л гэгээрнэ.

Хүний амьдралын тухай домог үлгэр:
Нэгэн хүний амьдралын тухай сургаал домгот өгүүлсэнээр Тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явхад эрэг дээр
буй өөр хүн түүнд хандан хашгирсан ньь: "Урсагл дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасхын нэр юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдүүр, "Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. "Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус" нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрм болой. Ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Гэтэл эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтлөж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Өвгөн, өвчтөн, талийгаач гурав юуг зааж сургана вэ? Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн эрлэг хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиулсан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй" гэв. "Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?" хэмээв. "Тийм ээ. Би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?". "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан". "Чи өвдөж буй сахиулсан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй тиймээс тамд унасан байан". "Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?". "Би үхэж буй хүмүүстэй олонтой таарсан". "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс чи ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой".

Үхлээс зайлж үл болох /түүх/
Нэгэн баян хүний бэр ганц бяцхан хүүгээ алджээ. Зовлон гасланд
нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ.
Тэрбээр хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай
хүүгий нь эдгээж чадах хүнийг олохоор явжээ.
Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч туслаж
эс чадна. Ялж төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг
өрөвдөж багш дээрээ очихыг зөвлөсөн аж. Залуухан эх хүүгээ
тэвэрсээр бүхнийг айлдагч багш руу яарчээ.
Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад
хэлсэн нь: "Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд
намуу цэцгийн үр хэрэгтэй. Гэхдээ нэг ч хүн нь талийгаач
болоогүй тийм айлаас авсан намуу цэцэгийн үр байх ёстой" гэв.
Уй гашууд автаж, ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийн үр
олж авчрахаар хот руу явжээ. Тэрбээр намуу цэцгийг амархан
олсон боловч, нэг ч хүнээ алдаагүй айл өрхийг олсонгүй. Эмэгтэй
өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж чадалгүй, Бурхан багш
дээр буцаж очжээ. Амирлангуй оршигч багш амар амгалан
байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний
үгийн утгыг ойлгожээ. Тэрээр нойрноос сэрсэн юм шиг болж,
ухаан санаа нь саруул болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг
оршуулж, Чадагчийн эрхэт багш дээр эргэж ирээд түүнд шавь
оржээ.

Буян үйлдэх
1. Гэгээрхэд тэмүүлсэн хүн бие хэл сэтгэлээр үйлдэж буй үйлээ
ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй. Биеэр үйлдэж буй үлээ
ариун байлгах нь амьтны амь үл таслах, хулгай үл хийх, буруу үл
хурьцах, гэсэн ёс юм. Хэлний үйлийг ариун байлгах нь худал үл
хэлэх, үл хараах, хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг.
Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь үл шунах, үл уурлах, эд юмсыг
буруу үл харах хэрэг билээ. Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс
бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа
сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.

Жирийн хүний бүтээхэд бэрх хэцүү боловч ихээхэн үнэ цэнэ бүхйи

20 зүйл:
1. Ядуу хүн өглөгч болох бэрх
2. Бардам хүн гэгээрхийн зам мөрийг хөөх бэрх
3. Өөрийгөө умартаж гэгээрэх бэрх
4. Бурхан багш энэ ертөнцөд байгаа цагт мэндлэх бэрх
5. Бурхан багшийн сургаалыг сонсох бэрх
6. Сэтгэлээ ариусгаж доорд хүсэл шуналаас салах бэрх
7. Гоё, сайхан, аятай таатай юмыг үл хүсэх бэрх
8. Эрх дархтан хүсэл юугаан хангахын тулд эрх дархаа үл


хэрэглэх бэрх

9. Доромжилж байхад тэвчиж уурлахгүй байх бэрх
10.Юуч болсон амар тайван байх бэрх
11.Аливаа юмыг өргөн цар хүрээтэй, гүн гүзгий судлах бэрх
12.Ямар нэгэн юмыг шинээр эхэлж буй хүнийг дооглохгүй байх


бэрх
13.Бардам зангаа барьж дийлэх бэрх
14.Сайн найзтай болох бэрх
15.Бурхан багшийн сургаалыг дагаж гэгээрэх бэрх
16.Гадаад нөхцөл байдлын нөлөөнд орохгүй байх бэрх
17.Бусдын авъяас чадварыг тааж, зааж сургах бэрх
18.Санаа сэтгэлээ ямагт амгалан байлгах бэрх
19.Зөв буруугийн тухай маргахгүй байх бэрх
20.Зөв арга барилыг сурах бэрх


Бурхан багшийн сургаалыг эртны домогт өгүүлсэн нь

Эрт урьд цагт хөгшчүүлээсээ салхын түүс болсон улс байжээ.
Тэр улсад насан өндөр хэнийг ч алс холын уулсанд аваачиж
орхидог аж. Гэвч нэг сайд хөгшин эцгээсээ салж чадахгүй байжээ.
Тэрбээр гүзгий том нүх ухаж, доторхийг нь янзлан тохижуулж
тэнд эцгээ нуусан аж.

Нэг удаа бурхан тэнгэрээс морилон заларч, эзэн хаанд хүнд
хэцүү асуулт тавьжээ. "Энэ хоёр могойг хараад аль нь эр, аль нь
эм болхыг ялгаж хэл. Эс чадвал улс гүрнийг чинь хүйс тэмтрэнэ"
гэхэд хаан эр эм могойг ялгаж чадсангүй. Орднынхон дотроос ч
ялгаж хэлэх хүн олдсонгүй. Эзэн хаан, улс гүрэн даяараа зарлиг
буулгаж, эр, эм могойг ялгаж хэлсэн хүнд их шан амлав.

Хаанд бурханы хэлсэн оньсогын тухай сайд эцэгтээ хэлжээ.
"Энэ амархан шүү дээ. Хоёр могойг зөөлөн олбог дээр тавибал
мушигран цагиргалах нь эр могой, үл хөдлөн хэвтэх нь эм могой"
хэмээн эцэг нь заажээ. Сайд нь эр, эм могойг хэрхэн ялгах тухай
хаандаа хэлсэн аж. Ийнхүү тэр оньсогыг тайлжээ. Бурхан урьд
өмнөхөөсөө улам ээдрээтэй хэцүү оньсого таалгаж эхлэв. Хаан
болоод ордныхон нь тэдгээр оньсогыг тааж чадахгүй байлаа.
Харин мэргэн эцгийнхээ ачаар өнөөх сайд оньсого бүгдийг
тайлжээ. Асуусан асуулт, хариулсан хариулт хоёрыг сийрүүлэн
өгүүлвээс


"Унтаж байхад нь сэрүүн, сэрүүн байхад нь унтаж байна

хэмээн хэний тухай ярьдаг вэ?"

"Гэгээрэх зам мөрийг даган явж буй хүний тухай ингэж
ярьдаг. Энэхүү зам мөрийн тухай мэдэхгүй учир нойрсож буй
хүнийг сэрүүн байна гэдэг. Харин энэ зам мөрийг мэддэг учир
сэрүүн байгаа хүнийг нойрсож байна гэдэг". "Нэг аяга ус их
тэнгисээс илүү гэдэг чухамхүү юу гэсэн үг вэ?", "Хэрэв ариун
цагаан сэтгэлд хөтлөгдөж аягаар ус утгаж буурал эцэг, эхдээ юм
уу, эсвэл өвдөж зовсон хүмүүст уулгавал энэ сайн үйл хэзээ ч үл


мартагдана. Өргөн их тэнгист хичнээн их ус байлаач нэгэн өдөр
ширгэж болно. Харин буян хэзээ ч ширгэж алга болдоггүй.
Тиймээс аяга ус их тэнгисээс илүү гэж ярьдаг юм". Бурхан арьс яс
болсон туранхай хүнийг дуудан ирүүлжээ. Туранхай хүн асуусан
нь: " Энэ ертөнцөд надаас илүү өлсч буй хүн бий юу?", "Бий, Хэрэв
хүн зүрх сэтгэл цэвдэг, санаа бодол ядуу, лам, бурхан, ном хэмээх
гурван эрдэнэд үл итгэдэг бол сэтгэлд нь өлсөж цангахаас гадна,
хойт ертөнцөд шийтгэл хүлээж бирд буюу өлсгөлөн сүнс болж урт
удаан хугацаанд дааж давшгүй тамын зовлон амсана".
"Хоорондоо яг адилхан хоёр хүлэг байна. Нэг нь эх, нөгөө нь унага
юм. Яаж ялгах вэ?". Хоёуланд нь өвс тавьж өг эх нь үрдээ өвсний
сайныг өгдөг юм. Ингэж тэр хоёрыг амархан ялгаж болно". Эдгээр
асуултын хариуг сонссон бурхан магнай тэнийн баярлав. Хааны
магнай мөн адил тэнийжээ. Хаан сайдынх нь нүхэнд нуугдсан эцэг
ийнхүү цэцэн мэргэн хариулсаныг мэдээд зарлиг буулгаж,
өвгөдөө тээршаан зайлуулхыг хориглож, харин хүндэлж
дээдлэхийг тушаав.

Хямлайн ууланд хоёр толгойтой шувуу амьдарч байжээ. Нэг
толгой нь нөгөө толгойгоо амтат жимс зооглож буйг үзээд
атаархахдаа хортой жимс идэхээр шийдэв. Чингээд хортой
жимсээ ч идэв хоёулаа ч үхэв.

Нэг могойн сүүл толгойтойгоо маргалджээ. "Толгой, чи
дадаа түрүүлж явдаг. Ингэх нь шударга бус. Би ч гэсэн түрүүлж
явж байя".
Толгой хариулсан нь: "Би үргэдж түрүүлж явдаг нь үнэн.
Анхнаасаа ингээд бүтчихсэн болохоор яая гэхэв дээ. Би чамайг
урдаа оруулж чдахгүй". Тэр хоёр удтал маргалдаж, хичнээн
сөргөлдсөн ч толгой нь ямагт түрүүлэн явдаг байлаа. Чингээд
уурласан сүүл нь толгойгоо явуулахгүйн тулд модны голыг
орожээ. Толгой гайхаш алдран зогсход сүүл нь амжиж ороосон
модноосоо салж урагшаа мөлхөөд удалгүй галтай нүхрүү унаж
шатаж үхэв.
Юм бүхэн өөрийн гэсэн байртай. Бас тусдаа үүрэгтэй билээ. Хэрэв
байр сууриа голж, ногдсон үүргээсээ татгалзвал өөрийгөө ч,
бусдыг ч хөнөөнө.

- Өөрийг нь хараалаа, доромжиллоо, зодож занчлаа хэмээн
бодож буй хүний гомдол тайлгаддаггүй. Гомдлоо
мартсанаар тайлж болно.

- Муу дээвэрлэсэн байшинд дусал гоождогтой адил өөрийгөө

үл хянах сэтгэлд хүсэл шунал дүүрнэ.

- Залхуу хойрго зан бол үхэлд хүргэх хамгийн дөт зам. Мунхаг

хүн залхуурч, ухаантай хүн хөдөлмөрлөнө.

- Нум сум хийж буй уран хүн сумаа харуулдан засч, тэгш болгохтой адил ухаант хүн сэтгэлээ засч тэгш, шулуун болгоно.

- Хөдөлж хөөрөх нь амархан, тайвширч нохрох нь амаргүй,
сэтгэлээ барих хэцүү. Түүнийг тайвшруулснаар хүн
амирлангуй болно.

- Хүнд өс хонзонт дайснаас нь илүү хор хөнөөлийг сэтгэл нь

хүргэдэг.

- Хүсэл, шунал, уур хилэн, муу юмнаас сэтгэлээ хол байлгаж

чадсан хүн л жинхэнэ амирлангуйг хүртнэ.

- Ажил үйлсээрээ батлахгүй сайхан үг урсгах нь үнэр танаргүй

гоё цэцэг лүгээ адил бүлгээ.

- Нойр үл хүрэх хүнд шөнө урт, ядарч цуцсан аянчинд зам урт,

зөв сургаал үл мэдэх хүнд төөрөгдөл удаан санагдана.
- Зэрлэг араатнаас бүү ай, муу нөхрөөс ай. Зэрлэг араатан
зөвхөн биеийг гэмтээнэ. Муу нөхөр сэтгэлийг гэмтээж


шархлуулдаг.

- Үр хүүхэд, эд баялгийнхаа төлөө сэтгэл зовсоор хүн шаналж
гүйцдэг. Хүн өөрөө өөртөө ч үл харьяалагдах атлаа, үр
хүүхэд, эд баялгаа яагаад өөрийн хэмээн тооцоно вэ?

- Тэнэгээ мэддэг тэнэг хүн өөрийгөө ухаантай гэж боддог

тэнэг хүнээс дээр бүлгээ.

- Хоолны амтыг халбага мэддэггүйтэй адил тэнэг хүн
ухаантай хүнтэй ярилцаж суухдаа сургаалыг нь
ойлгодоггүй.

- Шинэ сүү үл гашлахтай адил муу үйлийн үр дороо үл илрэнэ.
Гэвч тэр нь үнсэн дор унтралгүй асах гал адил эцэстээ
дүрэлзэн асч түймэр гарна.

- Алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн хүнийг
нуучихсан эрдэнийг олж өгсөн хүнтэй адил үзэж, хүндэтгэх
хэрэгтэй.

- Салхи үлээхэд хад асга үл доргих лугаа адил ухаант хүнийг
яаж ч зандачсан, яаж ч магтаж өргөмжилсөн сэтгэл нь үл
донсолж, амгалан байдлаа үл алдна.

- Өөрийгөө ялөх нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг

ялж ялалт байгуулсанаас илүү юм.

- Зөв сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас мэдээд

ганцхан хоног амьдарсан нь ilvv дээр.

- Аливаа хүн үнэхээр өөртөө хайртай юм бол өөрийгөө нүглээс
ангид байлгах ёстой. Залуу зандан нас, эр бие гүйцэх цаг,
өтлөж хөгшрөх үеийнхээ аль нэгэнд хүн, амьдралдаа нэг
удаа ч болов сэрж сэхээрэх ёстой.

Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч

хэмээх сургаалиас

Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй

Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй

Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр

Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан

Морь унах хүнд жолоо хэрэгтэй

Бичиг эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй

Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох

Улс олонтой ханьлах хүнд сэрэмж нөхөр болох

Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй
Сайхан янаг байвч санааг нь таниарай
Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй бүү давш
Янаг амраг боловч итгэлийг ололгүй үг бүү хэл


Унасан морь гижгээн хүрвэл эс үргээвч өшиглөх

Унаган ханилсан нөхөр уураан хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх

Дайсны дэргэд амаргаан битгий магт

Янагийн дэргэд дайснаан битгий нуу

Ус хар ч сүүний өнгийг эс харлуулмуй
Сүү цагаан боловч уснаас үл ялгарах
Ус ч сүүг аривтагмой
Сүү ч усыг цагаан болгомуй


Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардмуй
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл
үнэмшмой


Эв тангарагтай хоёр хүн хөгшин залуу хоёр боловч ханилж
болмой
Хөгшин нь залуудаа санаагаа үл хармалмой
Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нуумуй


Мэргэн мунхаг хоёр хүн ч ханилж болмой
Мэргэн нь мунхагийн урмыг тэжээн явж нөхөртэй болмуй
Мунхаг нь мэргэний тааллыг олж явсаар ухаантай болмуй


Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч чадах

Хоёр хаан эвтэй болвол даян улс амгалан

Тодорхой толь хэмээх сургаалиас

Огторгуй дор нисэгч шувуу
Огторгуй дуусгаад буух нь бус
Уйдаж чилэхдээн буунам биш үү


Ухаан билэгт сурагчид
Ухааны зүйлийг төгөсгөөд зогсох нь бус
Өөрийн ухааны хирээр суралцаад
Дуусахдаан зогсном биш үү


Их саван дор хийсэн ус
Их боловч үл анзаарагдмуй
Их ухаантан таны сурсан эрдэм
Их боловч үл мэдэгдмүй


Өчүүхэн саванд хийсэн ус өчүүхэн боловч асгах нь хялбар
Өчүүхэн ухаантан таны эрдэм өчүүхэн боловч үзтэл аман дор
гармуй


Зургын зул мянга боловч зузаан харанхуйг арилгаж чадахгүй

Золгүй үг түм боловч журам ёсыг яахин тодруулмуй

Эм тахиа өдөр бүр төрөвч
Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөхөн
Эрдэм билгийг сурагчид олон боловч бүтээгчид цөөхөн


Онолт зарим мэргэд олон үг өгүүлэх нь

Омогтойдоон бус утга чанарыг ухсандаан бишүү

Өглөөний эхлүүлсэнийг гүйцээлгүй орхиод
Үдэш бас нэгийг эхлэгч хүний
Үйл хэрэг нь үл бүтмой


Хэлсэн даруй мэдмээр болоод
Хэд хоновоос мартаж орхигч
Хичээнгүй бус тэнэнгийн зан


Тодорхой зүйлыг үзсэн цаг дор
Тогтоож авах нь түргэн бөгөөд
Тун ч үл мартагч туурвил сайт мэрэгдийн зан


Угийн хэр ямар бөгөөс

Үнэн түүгээрээн явагч хүн

Олон мэрэгдийн дотор боловч

Овог үгүй баатар болмой

Түр зуурын жаргалд ташуураад
Алс хэтийг үл бодогч хүн нь
Алхын тул бүртэгсэн гахай
Ажиггүй хэвтэх лүгээ адил


Учирсан бүхэн лүгээн ханьлаад
Удалгүй уйдаж салаад
Урдахаан муушаан өгүүлэгч
Ухаан муутны ханилхын зан


Зүйтэй нөхрийг шинжлэн таньж ханьлаад
Зөв буруу хоёрыг асуулцан явж үйлдээд
Зовлон жаргал хоёрыг адил хуваан эдлэгч
Зохист мэргэдийн ханилхын ёс


Амар байх цагт амраглан ханилсан нөхрийг
Арга мухардах үед орхин зайлагч
Ааш батгүй адаг тэнгэийн зан


Худал үгүй үнэн үг
Хор үгүй сайхан сэтгэл
Хуумгай үгүй бат явдал
Энэ гурвуулаа бүрдвээс мэргэний туйл


Хэлсэн бүгдийг худал болгоод
Гишигсэн бүгдийг хуумгай болгоод
Үгүй хэрэг дор харин хэрсүүлэгч
Хэрэггүй тэнэгийн туйл


Энгийн улсын хэлэлцдэг үг
Эцэсдээн сайн муу адил үгүй тул
Эрдэмтэй гэмтэй хоёр явдлыг
Эрэгцүүлэн бодож явагтүн

Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Монголын ёс за...

    Montag 2. Mai 2011

    Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс:

  • Би босоо монго...

    Freitag 24. Juni 2011

    Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

  • Германд их, дээ...

    Donnerstag 5. Mai 2011

    Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам 1. Суралцах боломжуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болох - Ямар их сургууль/ дээд сургууль? - Суралцах газар/ хот? - Гол мэдээллүүдийг агуулсан интернэт хаягууд, холбоо тогтоох: Хэрэв та Германд суралцахаар шийдсэн бол аль болох урт хугацааны өмнөөс - нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлнэ үү!

  • Герман улс - Ам...

    Donnerstag 5. Mai 2011

    Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.

  • Төрийн дуулал

    Montag 2. Mai 2011

    Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн. Үгийг Ц. Дамдинсүрэн Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө

  • БУРХАН БАГШИЙН...

    Donnerstag 5. Mai 2011

    Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

  • Монгол хэл мин...

    Mittwoch 20. August 2014

    Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.

  • Д.Ариунсайхан: ...

    Sonntag 15. Dezember 2013

    Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа. -Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?

  • « Тусгаар Тогт...

    Mittwoch 28. Dezember 2011

    Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa

  • Нелсан Мандела...

    Dienstag 10. Dezember 2013

    Нелсан Мандела бол Өмнөд африкийн анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн шагналтан,95 насандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч гэсэн шагналыг саяхан Йоахансбургт авсан билээ. Ямар ч стандартаар авч үзвэл тэрээр гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлэм амьдралаар амьдарчээ. Мандела шиг цөөхөн хүмүүс түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Түүхийг эргэн сөхвөл тэрээр Өмнөд африкийн болон дэлхийн ард түмний түүхийг дахин бичихийн төлөө өөрийгөө харамгүй зориулж ирсэн агуу хүмүүсийн нэг билээ. Мандела тоймгүй олон мэргэн цэцэн үгсээрээ бидэнд урам зориг хайрлаж, бидний ой ухаанд маргааш хүртэл хадгалагдсаар л байх болно. Түүний үлдээсэн үгсээс дурдвал:

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.21 Sek - 34 DB-Хайлт 5,178,620 хандалт