Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ. 1/2


НЭГДYГЭЭР БYЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдvгээр зvйл
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бvрэн эрхт, Бvгд найрамдах улс мєн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, vндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тєрийн vйл
ажиллагааны vндсэн зарчим мєн.
Хоёрдугаар зvйл
1.Монгол Улс тєрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр зєвхєн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зvйл
1.Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна.Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож,
мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.
2.Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дєрєвдvгээр зvйл
1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, улсын хил халдашгvй дархан байна.
2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3.Хууль гаргахгvйгээр гадаадын цэргийн хvчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин єнгєрvvлэхээр
улсын хил нэвтрvvлэхийг хориглоно.
Тавдугаар зvйл
1.Монгол Улс дэлхийн эдийн засгийн хєгжлийн тvгээмэл хандлага, єєрийн орны євєрмєц онцлогт нийцсэн олон
хэвшил бvхий эдийн засагтай байна.
2.Тєр нь нийтийн болон хувийн ємчийн аливаа хэлбэрийг хvлээн зєвшєєрч, ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална.
З.Ємчлєгчийн эрхийг гагцхvv хуульд заасан vндэслэлээр хязгаарлаж болно.
4.Тєр нь vндэсний эдийн засгийн аюулгvй байдал, аж ахуйн бvх хэвшлийн болон хvн амын нийгмийн хєгжлийг
хангах зорилгод нийцvvлэн эдийн засгийг зохицуулна.
5.Мал сvрэг бол vндэсний баялаг мєн бєгєєд тєрийн хамгаалалтад байна.
Зургадугаар зvйл
1.Монгол Улсад газар, тvvний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхvv ард тvмний
мэдэл, тєрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний баялаг, ой, усны нєєц, ан
амьтан тєрийн ємч мєн.
З.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зєвхєн Монгол Улсын иргэнд
ємчлvvлж болно.Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгvй.Иргэд хувийн ємчийнхєє газрыг худалдах, арилжих,
бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєлд шилжvvлэх, тvvнчлэн тєрийн эрх бvхий
байгууллагын зєвшєєрєлгvйгээр бусдад эзэмшvvлэх, ашиглуулахыг хориглоно.
4.Тєр газрын эзэнд газартай нь холбогдсон vvрэг хvлээлгэх, улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор
газрыг солих буюу эргvvлэн авах, уг газрыг хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын
ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5.Тєрєєс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvнд газрыг тєлбєр, хугацаатайгаар болон хуульд заасан
бусад болзол, журмаар ашиглуулж болно.
Долдугаар зvйл
1.Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны єв тєрийн хамгаалалтад байна.
2.Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь ємч, Монгол Улсын vндэсний баялаг мєн.
Наймдугаар зvйл
1.Монгол хэл бол тєрийн албан ёсны хэл мєн.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн заалт нь хvн амын єєр хэл бvхий vндэстний цєєнх эх хэлээрээ суралцах, харилцах,
соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах эрхийг vл хєндєнє.
Есдvгээр зvйл
1.Монгол улсад тєр нь шашнаа хvндэтгэж, шашин нь тєрєє дээдэлнэ.
2.Тєрийн байгууллага шашны, сvм хийд улс тєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулж болохгvй.
З.Тєр, сvм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
Аравдугаар зvйл
1.Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн
гадаад бодлого явуулна.
2.Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ.
3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц
дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ.
4.Монгол Улс Yндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй.
Арван нэгдvгээр зvйл
1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь
тєрийн vvрэг мєн.
2.Монгол Улс єєрийгєє хамгаалах зэвсэгт хvчинтэй байна.Зэвсэгт хvчний бvтэц, зохион байгуулалт, тvvнд алба хаах
журмыг хуулиар тогтооно.
Арван хоёрдугаар зvйл
1.Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сvлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.
2.Тєрийн сvлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тvмний тvvхэн уламжлал, хvсэл тэмvvлэл, эв нэгдэл, шударга
ёс, цог хийморийг илэрхийлнэ.
З.Тєрийн сvлд нь ариун цагаан єнгийн бадам цэцэг суурьтай, тєгсгєлгvй vргэлжлэн дэлгэрэх тvмэн насан хээгээр
хєвєєлсєн, мєнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хєх дэвсгэртэй байна.Сvлдний тєв хэсэгт Монгол Улсын тусгаар
тогтмнол, бvрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хvлгийг хослуулан дvрсэлсэн
байна.Сvлдний хvрээний магнайн хэсэгт эрт, эдvгээ, ирээдvй гурван цагийг бэлгэдсэн хvслийг хангагч чандмань
эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн ногоон єнгийн уулан хээ, ашид дэвжихийн єлзий хутаг оршсон хvрдийг тус
тус дvрсэлнэ. Хvрдийг хадгаар дээдлэн сvлжсэн байна.
4.Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын тєрийн хvндэтгэлийн бэлгэдэл мєн.
5.Монголын Улсын тєрийн далбаа нь улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн
хэмжээтэй дундахь хэсэг нь мєнх тэнгэрийн хєх, тvvний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан єнгєтэй
байна.Далбааны ишин талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны єргєн, урт нь 1:2-ын
харьцаатай байна.
6.Тєрийн тамга дєрвєлжин хэлбэртэй, голдоо тєрийн сvлдтэй, сvлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй,
арслангийн дvрс бvхий бариултай байна.Тєрийн тамгыг Монгол Улсын Ерєнхийлєгч барина.
7.Тєрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, тєрийн дууллын vг, аяыг хуулиар бататгана.
Арван гуравдугаар зvйл
1.Монгол Улсын тєрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хот мєн.
2.Монгол Улсын нийслэлийн эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.

Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Хүүхдийн даахь...

    Donnerstag 5. Mai 2011

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.

  • Тусгаар тогтнол

    Samstag 25. Juni 2011

    Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы Омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын Онгон тэргүүн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн Одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    Герман хэлний VIDEO хичээл 1-3

    1 Lektion Alphabet
    2 Lektion Zahlen
    3 Lektion Kennenlernen

  • Paypal гэж юу вэ?

    Donnerstag 5. Mai 2011

    Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • Цам гэж юу вэ

    Montag 2. Mai 2011

    Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ. Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

  • Anand - Aavdaa heleh ug "А...

    Samstag 2. Oktober 2010

    Anand - Aavdaa heleh ug "Ананд - Аавдаа хэлэх үг" Уриалга Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж хайр гэдгийг мэднэ. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдыг хүндэлнэ. Чухам хайр гэдгийг мэддэг, хүндэтгэл гэдгийг мэддэг хүн Эх орноо, Улс үндэстнээ хайрлана. Залуусаа өөрсдийгөө хүндлээд архи, согтууруулах ундаа, тамхинд Үгүй гэж хэлье! S. Ba t a a

  • Tусгаар тогтно...

    Montag 2. Mai 2011

    XX зууны Монголын их соён гийгүүлэгч, хэл шинжээч, түүхч, угсаатан судлагч, дуун хөрвүүлэгч, зохиолч, эх оронч эрдэмтэн Б.Ренчин агсны олон оны өмнө бичсэн энэхүү нийтлэл монгол түмний маань хийморийг сэргээж, эх оронч үзлийг улам бадраана хэмээн итгэнэ. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын эрхэм сайхан энэ тэмдгийн талаар Б.Ренчин гуай шиг үнэн магадтайг өгүүлэх хэн байхсан билээ. Улсаа харийн нутгаас хамгаалан тэмцэж явсан баатар эрчүүд туг далбаан дээрээ Соёмбо тэмдгийг хэрэглэсээр иржээ

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • Олон түмэнд ур...

    Dienstag 10. Dezember 2013

    «Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.22 Sek - 33 DB-Хайлт 4,696,136 хандалт