Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Tусгаар тогтнолын билэг тэмдэг Соёмбо
XX зууны Монголын их соён гийгүүлэгч, хэл шинжээч, түүхч, угсаатан судлагч, дуун хөрвүүлэгч, зохиолч, эх оронч эрдэмтэн Б.Ренчин агсны олон оны өмнө бичсэн энэхүү нийтлэл монгол түмний маань хийморийг сэргээж, эх оронч үзлийг улам бадраана хэмээн итгэнэ.

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын эрхэм сайхан энэ тэмдгийн талаар Б.Ренчин гуай шиг үнэн магадтайг өгүүлэх хэн байхсан билээ.

Улсаа харийн нутгаас хамгаалан тэмцэж явсан баатар эрчүүд туг далбаан дээрээ Соёмбо тэмдгийг хэрэглэсээр иржээ


Монголын түүхийг үзвээс улсаа харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан шударга журамт баатар эрчүүд, эртнээс нааш туг далбаан дээрээ бидний эдүгээгийн Соёмбо гэдэг тэмдгийг хэрэглэсээр иржээ. Үүнээс үзвэл Монголчууд энэхүү Соёмбо хэмээх тэмдгийг Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтносон байдлын эрхэм чухал билэг тэмдэг хэмээсээр ирсэн нь лавтай бөгөөд манай ардын өвгөд, хуучид, их л хүндэтгэлийн шалтгаан мөн үүнээ буй. Энэ тухай улсын анхдугаар их хурлын тогтоолд ч цухас тэмдэглэсэн зүйл буй.

XVII зууны үеэс Монголыг эрхэндээ оруулах гэж давшилж байсан манж нар мөн тэдэнд тусалж байсан түвдийн шарын шашны далай лам Банчин Богдыг эсэргүүцэж явсан Монголын чин зоригт, эх оронч баатар эр Цогттайж 1634 оны орчим дөрвөн түмэн цэрэг дагуулж, шарын шашны толгой лам нарыг байлдаар явахдаа Соёмбо тэмдэгтэй тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдова Хөх нуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа, мөн Өөлдийн гүүш хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчин сонсон тэмдэглэсэн зvйл буй. Мөн XX зууны эхээр Хятадын хар цэрэгтэй Монголын тусгаар тогтнолын төлөө байлдаар явсан ардын хатан баатар Магсаржав мөнхүү Соёмбо тэмдгийг туг дээрээ хэрэглэж явжээ.

Үүнийг үзвээс Хатанбаатар Магсаржав Соёмбо тэмдгийн утга учрыг сайн мэддэг байсан бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, улсынхаа төлөө зүтгэсэн хүмүүс цөм энэ тэмдгийн дор тэмцсээр ирсэн уламжлалыг мэддэг байсан нь дамжиггүй. Автономитын үед энэхүү тэмдгийг туг далбаа, тамга тэмдэгтээ хэрэглэж явсан нь бас л манж, хятадын дарлалаас ангижирч, өөртөө засах бүрэн эрхтэй тусгаар тогтносон улс болохыг билэгдсэн хэрэг. Тэр үед маш эрхэм болгож байсан дөрвөн хүчтэн гэдэг луу, арслан, барс, гарьдын аль нэгийг ч туг далбаа, тамга тэмдэгтээ эс хэрэглэснийг үзвээс сүр хүчийг бадруулах хэмээсэн утга бүхий эдгээр тэмдгээс Соёмбыг илүү эрхэм болгосон нь мөн л Монголын тусгаар тогтносон байдлын билэг тэмдэг болсон эрхэм зvйл мөн хэмээн үзсэн нь илэрхий хэрэг.
1921 оны цагаагчин тахиа жилд монголын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн Сүхбаатар, Чойбалсангийн ардын журамт цэрэг, гамин, барон Унгерийн зэрэг гадаадын түрэмгийлэгчидтэй тэмцэхдээ мөнхүү Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын алдарт тэмдэг болсон Соёмботой тугийн доор байлдан явж, ардын хувьсгалыг мандуулсан билээ. Энэ бүгдийг үзвэл Соёмбо тэмдэг бол Монголын түүхэнд манай ард түмний эрх чөлөөний төлөө гадаадын дайсантай тэмцэж байсан удаа бүхэнд Монголын тусгаар тогтнолын билэг тэмдэг болсоор иржээ.

Соёмбо тэмдгийн утгыг Монголын түүх, зан суртахуун, утга зохиол, ёс уламжлалын үүднээс тайлбарлаваас:
Соёмбын хамгийн дээр нь нар, cap, гал гурвын дvрс тэмдэг буй. Түүний наран саран хоёр нь Монгол улс хэмээсэн утгатай тэмдэг, мөн дээр үеэс хоёр мянгаад монголчууд хятад лугаа харилцахуй дор өөрсдийн ч биеийг нар cap гаралтай хэмээж байсан тэр үеэс хараахан бичиг үсэггvй байсан учир өөрийн улсыг наран саранаар дүрслэн тэмдэглэдэг байжээ. Чи Еи Дун Ган Муу бичигт Гүннийн /Хүннv гүрний/ Луушаан Шаньюй хаан Христосын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээс хоёр мянга гаруй жилийн өмнө хятадын Хундайд бичиг бичихдээ биеийг тэнгэр газрын төрүүлсэн, наран саран ч мандуулсан Гүннийн их шаньюй хаан бичиж байсны зэрэг удаа буй. Энэ тухай орос хэл дээр лам Ёхинфийн зохиосон Дундад азид байсан улсын түүх гэдэг зохиолын нэгдvгээр дэвтрийн 28-р хуудсанд товч тэмдэглэжээ. Бас бөөгийн дуудлага наран, саран гаралтай гэж Монгол Улсынхаа гарлыг дууддаг ёс цагааны зүгийн бөөгийн дуудлагад буй. Мөн Монгол Улсын нийтийн гарлын тэмдэг нь наран саран бөгөөд олон монгол аймаг нь дотроо тус тусдаа хандгай, хун шувуу, морин гэх зэргийг омог тус бүрийн гарлын тэмдэг болгож байсан билээ. Бас урьдын монголчууд малгай дээрээ улаан залаагаа зүүдэг нь наран, саран гаралтай улс гэснээ билэгдсэн хэрэг гэж өвгөд хуучид тийнхүү хэлэлцдэг зvйл буй. Бас Гүннv/хүннv/ улсын үед аян дайнд мордохдоо заавал саран эхийн дэлгэрч байгаа цагийг тохиолдуулан арван тавны өдөр морддог байжээ гэж 8-р зууны үеийн хятадын сударч Се Ма Цяний “Си Еи” хэмээх түүхийн тэмдэглэлд буй. Энэхүү Соёмбод наран саран дээр галыг гурван үзүүртэй дөлөөр дүрсэлсэн нь эртний монголчууд галыг маш эрхэм болгож, хүний уг удам залгамжлахын тэмдэг хэмээн гал голомт гэж хэлэлцдэг байсан бєгєєд уул галын дүрс нь гурван үзүүртэй байдаг нь Монгол Улсын гал голомтыг єнгєрсєн, эдүгээ, ирээдүй гурван цаг буюу үүрд бадран мандаж байх хэмээсэн утгатай тэмдэг болой.

Соёмбын доторх гурвалжин дvрс бол Монголын эртний утга зохиол, ёс суртахуунд vзвээс эрт цагт дайсны єєдєєс хэрэглэх жад сумны хэлбэрийг дvрсэлсэн бєгєєд дайсныг дарах хэмээсэн утгатай тэмдэг мєн. Vvн дээр, дороо хоёр хэсэг байдаг нь Монголын хvн бvхэн их, бага, эр, эмгvй цєм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтнон мандахын, дайсныг хаанаас ч гарч ирснийг даран сєнєєхийн тэмдэг болгосон нь болой. Эртний монголын хєшєє чулуу мэтээс дор энэ тэмдэг их буй. Мєн євгєдєєс сонсоход дайсныг дарах, мууг сєнєєх хэмээсэн зvйл хэмээн эрхэмлэж байсан хэмээмой.
Соёмбын доторх хєндлєн шулуун єнцєгтэй хоёр хэсэг дєрвєлжин дvрс бол Монголын хvн ард их бага, дээр дооргvй цєм улсынхаа тєлєє шулуун шударгаар єх хэрэгтэй хэмээсэн тэмдэг болно. єнцєгтэй болгосон нь бєєрєнхийн эсрэг болгож хvн бvхэн улсынхаа тєлєє эрс шударга, єнцєгтэй шулуунаар зvтгэх хэмээсэн санаа. Монгол бичгийн уг тvvх судрын зохиолд журамт эрсийн явдлыг єгvvлэхдээ явдал нь єнцєгтэй шулуун гэнээ /хэмээнэ/.

Соёмбын голд бие биеэ дагаж эргэсэн хоёр загасны дvрс буй. Загасыг эртний монголчууд нvд аньдаггvй амьтан хэмээн маш сонор соргогыг дvрслэхvй дор хэрэглэдэг байжээ. Vvнд хоёр загасыг зурсан нь арга билэг буюу эр эм гэсэн утгатай нь улсынхаа тєлєє дээр, доор, эр эмгvй цєм нэгэн сэтгэлээр арга билгийг хослож, дайсны дайсны эсрэг нvд цавчилгvй сэрэмжилж бай хэмээсэн санаа. Арга билэг гэж хятадын ёсны зурхайд бас буй бєгєєд Дундад улсын эртнээс янагш уламжилсан заншилд загасыг дvрслэн зурахдаа мєн монголын нэгэн адил соргог сэрэмжтэйг дvрсэлсэн тэмдэг болгосоор ирсэн. Vvнээ загас хэмээсний утгыг тайлбарласан Нангиад бичгээс vзвэл цєм буй. Тvvнчлэн нангиад Европын толь бvхэнд загасыг Нангиад, Хятадын утга зохиолд нvд vл цавчин ширтэх маш сэргэлэн болгоомжтойг дvрслэл болгодог хэмээсэн тайлбарлал буй. Соёмбын хоёр хажуугийн босоо дєрвєлжин нь хэрмийг дvрсэлсэн бєгєєд тєрийн хvн ард дээр доор, эр эмгvй сэтгэлээр эв нэгтэй болбоос Монгол Улс тємєр хэрэм мэт бат болно хэмээсэн санаа. Соёмбо vсгийн дотор багтсан эдгээр утгыг дvгнэвээс Монгол Улсын vvрд эрх чєлєєтэй тусгаар тогтнохын билэг тэмдэг даруй мєн тул ийнхvv улсынхаа тєлєє тэмцэж байсан Монголын шилдэг сайчууд энэхvv тэмдгийг хэрэглэн явсан нь аргагvй зєв байжээ.

Vvнд жишээлбээс химийн ухааны хураангуйлсан томъёо буюу газрын зургийн хот, уул, ус, тємєр зам, хэрэм боомт зэргийг томъёолон тэмдэглэдэг элдэв тэмдгийг мэдэх хvн хармагц учир нэвтэрхий мэддэгийн адил энэхvv Соёмбын доторхи тэмдэг тус бvрийн утгыг эртний тvvх, ардын аман зохиол ёс суртахууныг мэдэх хvн vзвээс тайлбарласан утга санаа аяндаа тодорхой болно. Соёмбо тэмдгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол Улс 1924 онд Бvгд Найрамдах засгийг байгуулж, Vндсэн хуулийг баталж, улсын бvлд тэмдгийг тогтооход нэмсэн билээ. Тvvний утга нь, бадамлянхуа цэцэг бол усын ёроолын хар шавар дотроос ургадаг боловч тvvний ариун цагаан цэцэгт хир буртаг нь огт халддагvйн адил монгол улсын тєлєє зvтгэгч хvн бvхний сэтгэлд амин хувийн ашиг завшааныг эрэхийн хир буртаг vл халдах болтугай хэмээсэн санаа болно. Энэхvv Соёмбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь Монголын ард тvмний эртнээс ямагт эрх чєлєєний тєлєє тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чєлєєний тэмдгийг Манжширийн хувилгаан гэж мандуулж байсан манжийн хаанд харшгvй болгохын санаагаар таван махбодийн єнгєєр ялган тэмдэглэж єєрийн ашиг тусын vvднээс тайлбарласан нь таван хошуу тэмдгийг мєн шашны болгохоор эрхэм болгож тайлбарладгийн нэгэн адил.

Єндєр гэгээнт Занабазар энэхvv Соёмбо vсгийг зохиосон гэж хэлэлцдэг домог vгийг тайлбарлаваас:
Манж нар Єндєр гэгээний vеэс монголыг эрхэндээ оруулж, улс тєрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаар хэрэглvvлэх болгосон, vvнд Єндєр гэгээн битvvгээр эсэргvvцэхдээ эртний vеэс уламжилж ирсэн барга /барга тэмдэг/ буюу Монгол улс мандтугай хэмээх ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч, Соёмбо тэмдгийг мєн баргаа болгоод түүнийг байдалд тохируулан үсэг зохиосноо Соёмбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерєєлтэй, билэгтэй ном зохиолыг энэ vсгээр бичүүлж байсан нь битүүгээр монголын тусгаар тогтнохын үсэг хэмээсэн утга бүхий тул тэр заншил автономит үе хvртэл уламжлан ирж, Хятадаас салмагц улсын тамга тэмдэг илэрхийллийн vсэгт Соёмбо үсгийг хэрэглэсэн нь Монгол Улс тусгаар тогтнохын санааг бас илэрхийлж байсан хэрэг болно
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • БУРХАН БАГШИЙН...

    Donnerstag 5. Mai 2011

    Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.

  • Ц.ТҮМЭНБАЯР: “...

    Dienstag 27. Dezember 2011

    Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Удвал сангийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа 2011 онд бүтээлийн арвин их хурыг буулгажээ. Түүний энэ жил бүтээсэн томоохон бүтээлийн нэг нь 1914-өөс1915 оны хооронд хийгдсэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээний тухай түүхэн баримтад тулгуурласан “Тусгаар Тогтнолын Төлөө” теле-жүжиг байлаа. Түүний урланд зочилж хэдэн үг солиллоо

  • « Тусгаар Тогт...

    Mittwoch 28. Dezember 2011

    Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa

  • Төрийн дуулал

    Montag 2. Mai 2011

    Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн. Үгийг Ц. Дамдинсүрэн Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • Д.Ариунсайхан: ...

    Sonntag 15. Dezember 2013

    Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа. -Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?

  • ОЮУН САНААНЫ Г...

    Donnerstag 5. Mai 2011

    ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ

  • Хүүхдийн даахь...

    Donnerstag 5. Mai 2011

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • Allgemeine Übersicht der M...

    Montag 2. Mai 2011

    Fläche: 1,55 Mio. km² Einwohnerzahl: 2,7 Mio. Bevölkerungsdichte: 1,70 Einwohner/km² Bevölkerungswachstum: 1,1% Hauptstadt: Ulaanbaatar (1,1 Mio.) (2009)

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.18 Sek - 34 DB-Хайлт 4,155,289 хандалт