· Online Зочин: 2
· Online Гишүүд: 0
· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
|
|
Partnerseiten |
 |
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдлээ.
Төрийн тэргүүн ажлын хэсгийнхний зөвлөмжөөр Төрийн бэлгэ тэмдгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийнхэн хувьсгалт улс, зовлонг тонилгох гэсэн үгийг хэт хуучирсан, утга санааны хувьд зохимжгүй гэж үзжээ. “Дайсны хөлд хэзээ ч орохгүй”, “Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж” гэсэн мөрүүдийг утга, агуулгын алдаатай гээд сольж. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэг бадаг нэмсэн байна. Төрийн дуулал шинэчлэхэд зургаан Ардын уран зохиолч оролцжээ. Тэд сүлд дууллыг өөрчлөхөөр ажилласан боловч Ц.Дамдинсүрэнгийн үгийг хэвээр үлдээж, Ардын уран зохиолчид дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээе гэж шийдсэн юм.
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
|
Cэтгэгдэл оруулаагүй байна.
|
|
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.
|
|

|
- Sonntag 15. Dezember 2013
Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа.
-Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?
- Donnerstag 5. Mai 2011
Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.
- Donnerstag 5. Mai 2011
Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
- Donnerstag 5. Mai 2011
Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.
- Donnerstag 5. Mai 2011
О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
- Donnerstag 5. Mai 2011
1. Энэхүү журмыг
Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант
шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд
мөрдөнө.
- Donnerstag 5. Mai 2011
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
- Mittwoch 20. August 2014
Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ.
Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.
- Freitag 24. Juni 2011
Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.
- Sonntag 5. Dezember 2010
Герман хэлний VIDEO хичээл 1-3
1 Lektion Alphabet 2 Lektion Zahlen 3 Lektion Kennenlernen
|
|
|
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Т О В Ч СОНОРДУУЛАХАД М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :
|
|
|